Томоохон тахал, өвчнүүдийн анхны халдвар тээгч нь хэн байсан бэ?

Дэлхий даяар олон хүний амийг авсан тахал өвчнүүдийн гарал үүсэл нь ихэнхдээ амьтад байдаг ч орчин үеийн анагаах ухаанд тухайн вирусыг авч бусдад халдаасан анхны хүнийг тогтоож, "patient zero" гэж нэрлэдэг байна. Ингээд та бүхэнд өнгөрсөн болон энэ зуунд тохиолдож байсан томоохон халдварт өвчнүүдийн "patient zero" гэж сэжиглэгдсэн хүмүүсийг танилцуулж байна.

Томоохон тахал, өвчнүүдийн анхны халдвар тээгч нь хэн байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэри Мэллон - Хижиг

Зураг дээрх эмэгтэй бол "Хижиг Мэри" хэмээх хочтой Мэри Мэллон юм. Тэрээр 1907 онд хижиг өвчний дэгдэлтийн үеэр АНУ-д томоохон маргааны эзэн болж байсан нэгэн. Хэдийгээр Мэрид өвчний шинж тэмдэг илэрч байгаагүй ч түүнийг 2 ч удаа, нийтдээ 26 жилийн хөл хорионд оруулжээ.

Мэри Мэллон - Хижиг

2 Гаэтан Дуга - ХДХВ

Франц-Канад гаралтай онгоцны үйлчлэгч болох Гаэтан Дугасыг хүний дархлал хомсдолын вирус буюу ХДХВ-ийг АНУ-д авчирсан хэмээн буруутгаж байжээ. 

Хожим хойно Nature сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны ажил Дугасын нэрийг цэвэрлэж, вирус 1970-аад оны үед Карибын тэнгисийн хавиар хэдийн тархаад байсан болохыг баттай нотолсон байна. Дугас болон түүний гэр бүлийнхэн олон жилийн туршид гүттгүүлж, маш их шүүмжлэлд өртөж байсан аж.

Гаэтан Дуга - ХДХВ

3 Бунманух - Шувууны ханиад

Таиландад амьдардаг байсан Бунманух хүү 2003 онд дэгдсэн шувууны ханиад болох H5N1-ийн тархалтад буруутай байж болзошгүй ажээ. Тэрээр шувууны ханиадаар нас барсан Таиландын анхны хүн болж байсан. Түүний ах болох Патипахат Бунманух дүүгийнхээ зургийг оршуулах ёслолын үеэр барьж байжээ. 

Бунманух - Шувууны ханиад

4 Лиу Жянлунь - SARS

2003 онд дэлхий даяар тархаж байсан H1N1 вирусын халдварлалын гарал үүслийг эрдэмтэд мөшгисний үр дүнд Хонконгийн зочид буудалд хоносон нэгэн эмчээс үүдэлтэй болохыг ДЭМБ мэдээлж байв.

Өмнөд Хятадын Гуандун мужид амьдардаг 64 настай эмч Лиу Жянлунь нь Хонконгийн Metropole зочид буудалд байхдаа бие нь тавгүйрхэхийг мэдэрсэн бөгөөд тэр үедээ нэг давхарт байсан 16 хүнд вирусыг халдаасан байх магадлалтай аж. Улмаар 4 сарын дараа зөвхөн Хонконг-д H1N1 вирусын 4000 тохиолдол илэрч, 550 хүн нас бараад байв.

Лиу Жянлунь эмчийн хувьд нутагтаа байхдаа вирус тээгч амьтантай харьцсан хүнийг хүлээн авснаас болж гол халдвар тараагч болсон гэж таамагладаг.

Лиу Жянлунь - SARS

5 Эдгар Эрнандес - Гахайн ханиад

Мексикийн Ла-Глориид амьдарч байсан Эдгар Эрнандес буюу 5 настай уг хүү гахайн ханиад дэгдэх үеэр буруутгагдаж байжээ.  Эдгар хүү эдгэрч чадсан бөгөөд түүний ээжийн өгсөн мэдээллийн дагуу хөршийн гахайтай тоглож байгаад халдвар авсан байх магадлалтай гэнэ. 

Эдгар Эрнандес - Гахайн ханиад

6 Эмиль Вамуно - Эбола

2014 онд Эбола гарах үед Гвинейн Мелианду тосгоны 2 ойтой хүү Эмиль уг өвчнөөр өвчилжээ. Судлаачид хүүг сарьсан багваахайнаас халдвар авсан гэж үзсэн бөгөөд өвдсөн даруйдаа өндөр халуурч бөөлжиж, суулгаж эхэлснээр 4 хоногийн дараа амьсгал хураасан байна. Хүүгийн өвчлөл Эбола вирусын анхны сэжигтэй тохиолдол байсан бөгөөд энэ нь цаашдаа халдварын гол тараагч болсон гэсэн таамаглал байгааг New England Journal of Medicine сэтгүүлд 2014 онд нийтэлж байсан юм.  

Эмиль Вамуно - Эбола

7 КОВИД-19

Харин өдгөө бидэнтэй нүүр тулаад буй коронавирусийн анхны голомт нь урд хөршийн Хөбэй мужийн Ухань дахь далайн хоол, амьтдын зах гэдгийг бид мэднэ. Хэдий энэ голомтоос Хятадад илэрсэн нийт тохиолдлын 82 хувь нь гаралтай ч анхны халдвар тээгч хүн нь хэн байсан нь хараахан мэдэгдээгүй байна.

Гэхдээ Lancet анагаах ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар 2019 оны 12-р сарын 1-нд коронавирусын халдвартай гэж оношлогдсон анхны хүн бүртгэгдсэн болохыг тогтоосон байна. Тэрээр альцгеймерийн өвчтэй ахмад настан эр байсан бөгөөд сонирхолтой нь тэрхүү далайн хоолны зах дээр огт очоогүй аж.

КОВИД-19

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()