Төвдийн Ариун Кайлас уулыг зорьсон мөргөлчид, гороологчдын төрх (25+ фото)

Далайн төвшнөөс дээш 6600 метр өргөгдсөн Кайлас уулыг Төвд, Энэтхэгийн бүхий л шашны төлөөлөгчид ариусал, гэгээрэлд хөтөлдөг хэмээн шүтдэг. Жайны шашинтнууд анхны гэгээнтнүүдээ энэ газарт гэгээрэлд хүрсэн гэж үздэг бол Боныг шүтэгчид тэнгэрийн амьтан Тонпа Шенраб энд дэлхий дээр бууж ирсэн гэж итгэдэг байна. Харин Кайласын оргилыг Шива бурхны орон гэдэгт Хиндучууд итгэлтэй байдаг бол Буддистууд уулыг Бурхан багшийн дахин хүмүүний хутгыг олох газар гэж үздэг.

Төвдийн Ариун Кайлас уулыг зорьсон мөргөлчид, гороологчдын төрх (25+ фото)

Германы гэрэл зурагчин Самуэл Зюдер (Samuel Zuder) анх 2012 онд Кайлас уулын тухай олж мэдсэн бөгөөд дэлхийн оюун санааны төв гэгддэг энэ газрыг камерын дурандаа өөрийн өнцгөөр буулгахаар шийджээ. Улмаар гэрэл зурагчин Кристиан Крахтын романыг уншсаны дараа Төвд хөтөч, туслах, жолоочийн хамт "Linhof 4x5" камераа авч аялалд гарсан гэнэ. Тэрээр нэг сарын хугацаанд мөргөлчид, гороологчдын дүр төрх болон байгалийн гайхалтай тогтоцыг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. 

Кайлас уулын хойд тал

24 настай Сономцэрэн

Сага Дава шашны баярын үеэр

18 настай Дулмаа

Кайлас уул, Чү хөндий

27 настай Лувсан, 28 настай Дамба

17 настай Санги, 35 настай Галсан

Кайлас уулын өвөр

28 настай Цэрэнжамба

37 настай Данзан, 49 настай Лха

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()