Томчуудыг эвгүй байдалд оруулдаг хүүхдийн асуултууд

Аливааг сонирхож асуух үе хүн болгонд байдаг. Харин энхрий бяцхан үрсийн толгойд олон зуун асуулт эргэлдэж, бүхнийг сонирхож, аав ээжээсээ энэ тухайгаа асуудаг билээ. Тэд нарын асуудаг асуулт хааяа биднийг хүртэл бодлогошруулдаг болохыг нуух юун. Иймд та бүхэндээ томчуудыг эвгүй байдалд оруулдаг хүүхдийн асуултыг, хариултын хамт танилцуулахаар бэлтгэлээ. Та дараах сонирхолтой асуултуудын хариултыг мэдэж аван, хүүхэд тус асуултыг асуух үед төвөггүй хариулж чаддаг болоорой. 

Томчуудыг эвгүй байдалд оруулдаг хүүхдийн асуултууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Том хүн хүүхдээс илүү юу?

Бид хүүхдүүддээ том хүнийг хүүхдээс бүх талаараа илүү гэдгийг багаас нь тайлбарлаж мөн харуулсаар ирсэн. Тийм ч учраас тэд том хүмүүсийг өөрсдөөс нь илүү гэж бодох нь аргагүй билээ. Та харин хүүхдэдээ том хүнийг илүү дээр эсвэл илүү доогуур гэсэн ялгааг харуулахын оронд бид бүгд адилхан гэдэг утгаар ойлгуулахыг хичээж байгаарай. 
Учир нь та ингэж зааснаар том хүн ч мөн ялгаагүй уйлж, гуниглаж бас алдаж болдогыг хүүхэд тань ойлгох юм. Мөн хүүхдэдээ том хүн бүхэн сайн нэгэн байдаггүй болохыг ойлгуулж, танихгүй хүнтэй хамт явж болохгүй, харилцаж болохгүйг сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй. 

Том хүн хүүхдээс илүү юу?

2 Яагаад цаг зөвхөн баруун талруугаа хөдөлж явдаг юм бол?

Том хүн аливаа зүйлсийг ямарваа нэгэн нэмэлт тайлбаргүйгээр ойлгох чадвартай байдаг ч бидний бяцхан үрс тэгж чадахад арай эрт байна. Тэд юмны учир зүйг мэдэхээс нааш таныг тайван байлгахгүй. Харин танаас цагны асуултыг асуувал та интернетээс нарны цаг буюу "sundial"-г хайгаад хүүхдэдээ харуулаарай. Тус багжинд "gnomonгэх үзүүртэй хэрэгсэл байх бөгөөд дээр үеийн хүмүүс нарны илчийг ашиглан тухайн нарны цаг дээр сүүдэр үүсгэж цагаа мэддэг байжээ. Үүсэж буй сүүдэр нь зөвхөн баруун талруугаа явдаг байсан учир одоогийн цагны зүү зөвхөн баруун талруугаа хөдөлдөг болсон юм. 

Яагаад цаг зөвхөн баруун талруугаа хөдөлж явдаг юм бол?

3 Бүх хүмүүс яагаад нэг хэлээр ярьдаггүй юм бол?

Та энэхүү асуултын хариултад заавал дээр үеийн түүхийг хүүхдэдээ нурших  шаардлага байхгүй. Оронд нь та эрт дээр үед бүлэг хүмүүс зөвхөн тодорхой нэг хэлээр ярьж байгаад тухайн бүлэгт өөр жижиг бүлгүүд үүссэнээр хүмүүсийн юмсыг нэрлэх нэр өөрчлөгдсөн гэж тайлбарлавал илүү ойлгомжтой гэдгийг санаарай. 

Бүх хүмүүс яагаад нэг хэлээр ярьдаггүй юм бол?

4 Амьтад ялгаагүй өөр хэлээр ярьдаг бол уу?

Амьтдад өөрсдийн гэсэн онцлог бүхий хэлгүй. Энэ нь Канадын муур Египетэд очоод ямар ч мууртай ойлголцож чадна гэсэн үг юм. Гэвч шувуунуудад яг л хүмүүсийн амьдардаг газрын аялга гэдэг шиг хаана амьдарч байгаагаасаа шалтгаалаад өөрсдийн гэсэн аялгатай байдаг гэнэ шүү.

Амьтад ялгаагүй өөр хэлээр ярьдаг бол уу?

5 Цаг хугацаа гэж юу юм бэ?

Цаг хугацааны тодорхойлолтыг хүүхдэдээ физикийн номоос уншиж өгөх нь тийм ч сайхан санаа биш юм. Оронд нь  цаг хугацааг хүний амьдралыг амарчлах гэж бид зохион бүтээсэн гэвэл хүүхэд илүү ойлгох аж. Магадгүй нэмэлт жишээ оруулж өгвөл таны хүүхдэд илүү сонирхолтой байж магадгүй. Жишээ нь хэрэв цаг хугацааг зохион бүтээгээгүй байсан бол хүний төрсөн өдрийг хэзээ тэмдэглэнэ гэж таах вэ? Мөн өндгийг хэр удаан буцалгах юм бол гэдэг асуултад яаж хариулах вэ? хэмээн хүүхдээсээ асуугаарай.

Цаг хугацаа гэж юу юм бэ?

6 Би яагаад ийм юм бол?

Хүүхэд болгон энэхүү асуултыг амьдралынхаа хэзээ нэгэн цагт аав ээжээсээ асуудаг. Тэр болгонд бид олигтой хариулт хэлж чадаагүйгээсээ болж бидний хүүхэд улам ихээр төөрдөг билээ. Та энэхүү асуултад дараах хариултыг өгвөл хүүхэд тань илүү сайн ойлгох байх гэж найдаж байна.

Таны хүүхэд хүмүүсийг хааяа адилхан харагдаж болох ч бид бүгд өөрийн гэсэн онцгой зан чанартай гэдгийг ойлгох нь хамгийн чухал.  Бид харагдах байдлаа аав ээжээсээ өвлөж авдаг бол бидний зан араншин гэрийн нөхцөл, цэцэрлэг болон сургуулиас хамаарч тавигддаг. Хүн зарим нэгэн зуршлаа найзуудаасаа авах нь ч бий. Тийм ч учраас бидний харж, сонсож, мэдэрдэг бүхэн бидэнд ул мөрөө үлдээдэг юм.

Би яагаад ийм юм бол?

7 Би яагаад төрсөн юм бэ?

Хэрэв энэ асуулт ердөө сонирхлын дагуу асуугдсан бол та аав ээж бид хоёр нь бие биедээ үнэхээр их хайртай учраас хүүхэдтэй болохоор шийдсэн юм гэж хэлж болох ч таны бяцхан мөрдөгч 4-өөс дээш настай бол үр удмаа үлдээх ямар чухал болохыг тайлбарлаж өгч болно. 

Магадгүй хүүхэд танаас "Та надад тоглоом авч өгөхийг хүсэхгүй байгаа юм бол, Яах гэж намайг төрүүлсэн юм?" гэх төрлийн асуултыг тавьдаг бол та үүнд хариулах шаардлагагүй. Таны хүүхэд ердөө хүссэн юмаа авахын тулд юу ч бодолгүйгээр л хэлсэн төдий юм. 

Чухал: Та хүүхдэдээ хэзээ ч төлөвлөлгүй эсвэл санамсаргүйгээр хүүхэдтэй болсон гэж хэлж болохгүй. Учир нь хүүхэд болгон хайр халамжаас цэцэглэсэн гэдгээ мэдэх ёстой. 

Би яагаад төрсөн юм бэ?

8 Худлаа ярих тийм муухай зүйл юм бол томчууд яагаад худлаа ярьдаг юм бэ?

Хар буруу санаагүйгээр худлаа ярихыг та заавал тайлбарлаад байх шаардалагагүй билээ. Оронд нь томчууд ч мөн адил алдаа гаргаж болдог гэдэг талаас нь тайлбарлаад нэг үзээрэй. Харин таны хүүхэд өөртөө нь ярихдаа худлаа ярьж байгааг тань мэдчих юм бол та алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйх нь хамгийн зөв шийдэл. Ингэснээр та хүүхдэдээ өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөх чадварыг цаагуураа суулгаж байгаа хэрэг аж.

Худлаа ярих тийм муухай зүйл юм бол томчууд яагаад худлаа ярьдаг юм бэ?

9 Сувдаа/Болдоо намайг яагаад тоохгүй байгаа юм бол?

Сургуульдаа таны хүүхэд царай муутай эсвэл тэнэг гэдгээрээ дуудуулсан бол гэрт өөрийг нь үргэлж ухаантай, царайлаг гэж дууддаг байхад яагаад гэнэт өөрийг нь тэгж дуудсан юм бол гэж гайхна. 

Хүүхэд тань ийм байдалд орсон бол та түүнд хүн бүр ижилхэн сонирхолтой байдаггүйг тайлбарлаарай. Зарим хүмүүс сүүнд дуртай байдаг бол, зарим хүмүүс шоколаданд дуртай байдаг. Зөвхөн ганц хүн өөрийг нь тоогоогүйгээс болж таны хүүхэд өөрийгөө буруу талаас харж болохгүй гэдгийг тэдэнд ойлгуул.

Сувдаа/Болдоо намайг яагаад тоохгүй байгаа юм бол?

10 Би хэрхэн зөв сонголтыг хийх вэ?

Хүүхэд зөв болон бурууг ялгаад эхлэхээр мэдээж хэрхэн зөв зүйлийг сонгож дараа нь буруу үр дагавар гаргахгүй байхыг эрмэлздэг. Ийм үед та бяцхан үрсдээ сэтгэлээ дагаж юу хэрэгтэй байгаагаа хамгийн түрүүнд сонсох ёстойг нь тайлбарлаарай. Түүний шийдвэр өөрийг нь баяртай болгох нь чухал ч бусдыг гомдоох ёсгүй гэдгийг мөн адил сануулаарай. 

Би хэрхэн зөв сонголтыг хийх вэ?

11 Өдрийн цагаар бид хааяа яагаад сарыг харж болдог вэ?

Таны хүүхэд шөнө сарыг тод гэрэлтэй харагддаг гэдгийг мэднэ. Тэгвэл өдрийн цагаар олж харвал яах вэ? Ийм үед танд нарны аймгийн хөдөлгөөнийг тайлбарлах төгс боломж ирж байгааг битгий мартаарай. Шинжлэх ухааны хэцүү хэллэг бүрийг та дурдаад хэрэггүй. Оронд нь сонирхолтой тоглоомыг та гэр бүлтэйгээ тоглохыг зөвлөх байна. 

Аав нь нарны дүрийг гүйцэтгээд төвд зогсоно. Ээж нь дэлхий бөгөөд нарыг тойрно. Харин хүүхэд нь нарыг бас адилхан тойрдог ч өөрөө бол дэлхийн сар. Эргэж байх явцдаа аав болон хүүхэд ээжийнхээ урд талд гарч ирмэгц та тоглоомыг зогсоогоорой. Энэ үзэгдлийг та дүгнээд нар сар хоёр өдрийн цагаар хоёулаа зэрэг гэрэлтэж болдгийг тайлбарлаж болох юм. 

Өдрийн цагаар бид хааяа яагаад сарыг харж болдог вэ?

12 Солонго юунаас бүтсэн юм бол?

Гэрлийн ойлтыг та тайлбарлаад хол явахгүй л болов уу. Оронд нь ус мөн гэрлийг хэлэхэд хүүхэд тань хангалттай ойлгох болно. Та гадаа цэцэг услах үедээ хүүхдээ хамт авч яваарай. Нартай өдөр цэцгийг услахад заавал усанд нь илч ойж солонгыг үүсгэнэ.  

Солонго юунаас бүтсэн юм бол?

13 Онгоцонд усаа татахад миний өтгөн хаашаа явдаг вэ?

Таны хүүхэд анх удаагаа онгоцонд сууж үзээд магадгүй өөрийнх нь өтгөн хаашаа явдаг талаар гайхан асууж болох юм. Хүүхэд гэлтгүй том хүн ч адилхан биеийн өтгөнийг онгоц явж байхад хаягддаг гэж ойлгодог. Яг үнэндээ бол хүний илүүдлийг хадгалдаг сав дотор нь байдаг тул онгоц буусны дараа зориулалтын газарт гаргаж хаядаг байна.

Онгоцонд усаа татахад миний өтгөн хаашаа явдаг вэ?

14 Ангараг гараг дээр сансрын нисгэгчийн хувцас өмсөлгүйгээр алхвал яах бол?

Ангараг гараг одоо үед яахын аргагүй халуун сэдвүүдийн нэг болоод байгаа билээ. Тийм учраас тус гарагийн тухай асуултуудад хариулахад бэлэн байгаарай. Тэгвэл ангараг гараг дээр сансрын нисгэгчийн хувцас өмсөлгүйгээр алхвал яах бол? 640 паскалийн хэмжээтэй атмосферийн өндөр нягтшил нь хүний цусыг буцалгаж улмаар үхэлд хүргэх аюултай.

Ангараг гараг дээр сансрын нисгэгчийн хувцас өмсөлгүйгээр алхвал яах бол?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()