Таны амьдралын харах өнцгийг өөрчлөх сэтгэл зүйн шилдэг 10 кино

2020-11-08, 11:56
5,014

Урлаг хүний сэтгэлд эм болж чаддаг гэсэн яриа ор үндэсгүй зүйл огтоос биш юм. Сүүлийн үед сэтгэл засалчид кино эмчилгээ гэх өвөрмөц арга ашиглах болжээ.  Гэхдээ бүх кино сэтгэл зүйн эмчилгээ мэт эерэг нөлөө үзүүлэхгүй тул  сонголтоо зөв хийх хэрэгтэй.

Таны амьдралын харах өнцгийг өөрчлөх сэтгэл зүйн шилдэг 10 кино

1 Pulp Fiction, 1994, найруулагч Квентин Тарантино

Квентин Тарантиногийн хийсэн гэмт хэргийн триллер нь жинхэнэ эм болж чадна гэдэг хачирхалтай санагдаж байгаа биз?

Гэвч сэтгэцийн эмч нар уг киноны өвчтөнүүдэд үзүүлэх цочролын үр нөлөөг олон удаа харж байсан байна. Сэтгэл судлаач, профессор Андрей Жиляев "Pulp Fiction" -ыг мэдрэлийн өвчнийг эмчлэхэд ашигладаг ажээ. Учир нь уг кино дээр бүхий л асуудлын шийдлийг ямар амархан болохыг харуулсан байдаг. Хүмүүс нөхцөл байдлаас гарах арга нь хэчнээн ойрхон байгааг харж, тайвширч, өөрсдийн амьдралтай адилтгаж, аажмаар сэргэж эхэлдэг байна.

2 "Москва нулимсанд дургүй", 1979, найруулагч Владимир Меньшов

Ихэнх хүмүүсийн хэд хэдэн удаа үзсэн энэхүү кино нь гэр бүлийн харилцааг аврахад туслах юм. “Москва нулимсанд дургүй” кино нь харилцаагаа зөв цогцлоож, харилцан буулт хийх, харилцан бие биенээ сонсох нь ямар чухал болохыг харуулдаг.

3 Girl, Interrupt (1999) Жеймс Мангольд

Кино шүүмжлэгчдээс харьцангуй үнэлгээ авсан кино нь эмчилгээний өндөр үр нөлөөтэй ажээ. Энэ нь салалтыг даван туулж, амьдралаа өөр өнцгөөс харж, хүн өөрийн доторх эмх замбараагүй байдлыг даван туулж чадвал бүхий л зүйлийн учир шалтгаан шийдэгдэх болно гэдгийг харуулдаг байна. Мөн хачирхалтай нь уг кино мөн амьдралын хүсэл тэмүүллийг хурцалж, амьдрах хүсэл төрүүлдэг.

4 "Sleeping With the Enemy", 1991 он, найруулагч Жозеф Рубин

Жулиа Робертс, Патрик Бергин нарын тоглосон энэхүү триллер нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд туслах болно. Киноны гол дүр нь нөхцөл байдлаас гарах гарцыг олдог боловч хожим нь хар дарсан зүүд шиг амьдралдаа эргэн ирж, аль хэдийн туулсан аймшгийнхаа эсрэг дахин тэмцэх ёстой болдог байна. Энэхүү хурцадмал байдал нь киноны хамгийн сүүлчийн хэсэг хүртэл үзэгчдэд амс хийх боломж олгодоггүй бөгөөд зөвхөн төгсгөл нь өөрийнхөө нөхцөл байдлыг эргэн харах боломж олгодог ажээ.

5 "One Flew Over the Cuckoo's Nest", 1975, найруулагч Милош Форман

Өөрсдийнхөө айдсыг даван туулахад туслах киноны жагсаалтад чадварлаг Чех, Америкийн найруулагчийн бүтээлийг багтаасан болно. Адал явдлаар дүүрэн хэсгүүдийг үл харгалзан бүхэл бүтэн киноны туршид үзэгчдэд итгэл найдвар төрж, урагш тэмүүлэн, асуудлаа даван туулах арга замыг хайх сэдэл төрүүлдэг байна.

6 "Angel at My Table", 1990, найруулагч Жейн Кэмпион

Шинэ Зеландын найруулагчийн гайхшрал төрүүлсэн кино нь залуу насандаа эмчийн буруу оношоос болж сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан зохиолч Жанет Фрэймийн тухай өгүүлдэг. Тэрээр найман жилийн турш эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ хугацаанд үргэлжлүүлэн зохиолуудаа бичсээр байжээ. Жанет хожим нь уран зохиолын шагнал хүртсэн бөгөөд үүний ачаар эмнэлгээсээ гарч чаджээ. Сэтгэц засалчдын хэлснээр "Angel at My Table" нь сэтгэлийн хямралыг даван туулж, өөртөө болон хүч чадалдаа итгэхэд тусалдаг гэнэ.

7 "The Ordinary People", 1980, найруулагч Роберт Редфорд

Роберт Редфордын бүтээл ч мөн сэтгэлийн хямралыг даван туулахад туслах болно. Чухамдаа энэхүү кино нь хүнд төрөлд багтах боловч төгсгөлд нь сэтгэцийн хямралыг даван туулах арга замыг харуулдаг. Оны шилдэг кино болсон энэхүү бүтээл нь 4 "Оскар", 5 "Алтан бөмбөрцгийн" шагналыг хүртсэн юм.

8 "The Story of Us", 1999, найруулагч Роб Рейнер

Америкийн кино найруулагчийн кино нь 15 жилийн турш хамт амьдарч, хүнд хэцүү цаг үеийг туулж буй хосуудын түүхийг өгүүлдэг тул гэр бүлийн харилцааны хямралыг даван туулахад туслах болно. Өчигдөрхөн л хайртай байсан хүн тань өнөөдөр таныг бухимдуулж эхэлсэн бол нэг гэр бүл байх шаардлагатай юу? Хэрэв тэр хоёр бие биенээ ойлгох нь бүү хэл, сонсохоо ч больсон бол цаашдаа хамт байх хэрэгтэй эсэх? Өөрийнхөө нөхцөл байдлыг өөр өнцгөөс харахын тулд “The Story of Us” -ийг хостойгоо хамтдаа үзэх нь зүйтэй юм.

9 Shawshank Redemption, 1994, найруулагч Фрэнк Дарабонт

Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь амьдралын хүнд нөхцөлд байгаа хүмүүст хонгилын үзүүр дэх гэрлийг олоход нь туслах болно. Бүхий л зураглалын гол зорилго нь та хэзээ ч, хэзээ ч бууж өгөхгүй байх ёстой гэсэн санаа юм.

10 "Gone with the Wind", 1939, найруулагч Виктор Флеминг

Энэхүү киног дэлгэцэн дээр гаргаснаас хойш ная гаруй жил өнгөрсөн хэдий ч түүний ач холбогдол хараахан алдагдаагүй байгаа юм. Үзэгчдэд үзүүлэх нөлөөгөөрөө уг кино орчин үеийн мянга мянган бүтээлүүдээс давж гарсан юм. Америкийн кино уран бүтээлчдийн бүтээл нь стрессийг даван туулахад туслах бөгөөд нэг асуудал дээр удаан гацалгүй, даруй шийдвэрлэх арга эрэлхийлэх хэрэгтэйг харуулдаг байна.

Кино нь шууд утгаараа эмчлэх арга биш боловч өвчтөнүүддээ туслах зорилгоор мэргэжилтнүүдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг хэсэг гэдгийг санах нь зүйтэй.

 

Эх сурвалж: kulturologia

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()