Ромын эзэнт гүрэн дэх амьдралын тухай сонирхолтой 10 баримт

“Эртний Ром” гэх нэрийг сонсмогц таны бодолд нэн түрүүнд Колизей, гладиаторууд буудаг болов уу. Гэвч соёл иргэншлийн өлгий Ромын эгэл жирийн иргэд хэрхэн амьдарч байсан талаар арван жилийн түүхийн хичээлд ч дэлгэрэнгүй заадаггүй. Ингээд бид танд түүхийн багшийг ч гайхшруулах Эртний Ромчуудын талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Ромын эзэнт гүрэн дэх амьдралын тухай сонирхолтой 10 баримт

  • Чинээлэг Ромчууд өөрийн гэсэн байшин ба хотхонд (вилла) амьдрах бол ядуус өнөөгийн орон сууцнуудтай төстэй барилгад амьдардаг байжээ.
  • Эртний Ромд эрх чөлөөтэй болсон боол албан ёсны иргэн болдог ч бүрэн эрх чөлөөг эдэлж чаддаггүй байв. Харин түүнийг сулласанд талархал илэрхийлж боол бүхий л амьдралынхаа туршид эзэндээ үнэгүй үйлчилж, сонгуульд зөвхөн түүнд саналаа өгч, олон нийтийн газар эзнээ дагалдаж, эд хөрөнгийнхөө тодорхой хувийг эзэндээ өвлүүлэх ёстой гэнэ. Хэрвээ эдгээр нөхцлийг хангаж чадахгүй бол чөлөөлөгдсөн боол дахин ямар ч эрхгүй боол болж болдог.  Харин боолоос гарсан хүүхэд нь ромын бүрэн эрхт иргэн болдог байжээ.

  • Мандалтынхаа оргил үеэр Ром нь 1 сая гаруй хүн амтай том хот байсан гэнэ.
  • Ромын удирдагчид өдөр бүр тодорхой хэмжээгээр хор хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь төрөл бүрийн хороос хамгаалах дархлааг өөртөө суулгаж буй хэрэг аж.
  • Эцэг хүн гэдэг өрхийн тэргүүн учир нэг дээвэр доор амьдарч буй хүмүүсийн хувьд бүх хяналтыг гартаа авсан байдаг гэнэ. Хэрвээ тэр дахин хүн тэжээж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байвал шинэ төрсөн хүүхдийг хаях, хүүхдээсээ татгалзах бүрэн эрхтэй.

  • Эртний Ромд түргэн хоолны газар байсан бөгөөд хүмүүс захиалга өгч, савлуулж авч явах боломжтой байсан. Бүх хоол бэлэн байсан учир өөрийн хүссэн хоолыг авахад л хангалттай байжээ. Гэхдээ энэ төрлийн газраар ихэнхдээ орлого багатай иргэд, ядуус үйлчлүүлдэг байсан гэнэ.
  • Эртний Ромд хамгийн анх зарагдсан барааг буцаах үйлчилгээ үүссэн бөгөөд бараагаа буцааж мөнгө авах, эсвэл бараагаа солих боломжтой байжээ.
  • Ромчууд бидний адилаар нэг хоногийг 24 цагт хуваадаг байсан. Гэхдээ нар мандахаас нар жаргах хүртэл 12 цаг, шөнийн цагийг мөн 12 цаг гэж хувааж байсан гэнэ.  Улирлаас хамаарч зуны улирлын нэг цаг 75 минут, өвлийн улирлын нэг цаг 45 минут үргэлжилж байжээ.

  • Тэд амфитеатрын хэв маягийг анх гаргасан бөгөөд уг аргыг одоог хүртэл төрөл бүрийн барилга, стадион, театрыг барихад ашигладаг байна.
  • Ариун цэврийн цаасны оронд ромчууд модон дээр тогтоосон хөвсгөр порлон хэрэглэдэг байжээ.

  • Эртний ромчууд халбага сэрээ ашиглахгүйгээр гараараа хоолоо иддэг байсан. Харин дараа нь боолуудынхаа үсэнд гараа арчдаг байсан гэнэ.
  • НТ-ын 86 онд эзэн хаан Титус Колизейн цэнгэлдэх хүрээлэнг усаар дүүргэж, гладиаторуудын тэнгисийн тулааныг зохион байгуулах гэж байжээ. Үүнээс гадна олны анхаарлыг татахын тулд тэрээр бухнуудыг усанд сэлүүлж сургах тушаалыг албатууддаа өгч байжээ.

  • Эртний ромын худалдааны төв болох Траяны захад 150 гаруй худалдаачны мухлаг болон үнэгүй бараа тараах хэсэг хүртэл байсан гэнэ шүү.
  • Гэмт хэрэгтнийг шийтгэхдээ Колизей дотор арслан гэх мэт зэрлэг араатантай тулалдуулдаг байжээ.  Нэг удаа эзэн хаан Галлиены хатанд хуурамч үнэт эдлэл зарсан худалдаачинд энэ шийтгэлийг ноогдуулсан байна. Гэтэл тулааны талбайд арслангийн оронд тахиа гарч ирэхэд үзэгчид элгээ хөштөл инээсэн байна. Галлиен "Чи биднийг хуурсан, тэгэхээр өөрийг чинь бас хуурлаа" гээд худалдаачныг суллан явуулсан аж.

  • Эрхий хуруугаа гозойлгох нь нь өршөөл үзүүлж буй хэрэг биш юм. Харин ч эсрэгээрээ, тулаанч амьд үлдэх ёсгүй гэдгийг илэрхийлж байжээ. Дээш, доош хаашаа ч харуулсан эрхий хуруу ялагдсан хүн энэ хорвоог орхих ёстой гэсэн санааг илэрхийлдэг байна. Харин амьд үлдэх ёстой болохыг илэрхийлэхэд атгасан гараа харуулах ёстой гэнэ.

  • Ром бүсгүйчүүд өөрийн гэсэн  нэргүй байжээ.  Тэд ургийн нэрээ л өвлөж авдаг байсан гэнэ. Жишээлбэл: Хэрвээ тэр Юлийгийн гэр бүлд төрсөн бол Юлиа гэдэг нэртэй болж байсан аж.  Харин олон эмэгтэй хүүхэд байвал нэрний ард нь дэс тоо буюу Секунда (хоёрдугаар), Терциа (гуравдугаар) гэх мэт нэмдэг байжээ.
  • Гладиаторуудын тулааны талбайны ойролцоо амьтдын өөх тос болон гладиаторуудын хөлсийг худалдаалдаг дэлгүүр байсан гэнэ. Бүсгүйчүүд эдгээр өөх, хөлсийг гоо сайхандаа хэрэглэж байжээ.

  • Том нүд, урт сормуусны моод Эртний Ромд байсан гэнэ. Тухайн үед хүмүүс бэлгийн харьцаанд орох нь сормуус уналтанд нөлөөлдөг гэж үзэж байжээ. Тиймээс бүсгүйчүүд бэлгийн харьцаанд ороогүй болохоо батлахын тулд ийнхүү урт, өтгөн сормуустай харагдахыг хичээж байсан гэнэ.
  • Эртний Ромын хамгийн том баяр нь Сатурналиа бөгөөд уг баяр нь хөдөө аж ахуй, газар тариалангийн бурхан Сатурнд зориулагдсан ажээ. Энэ өдөр маш олон боолууд чөлөөлөгддөг байсан. Зарим баримтаас харахад тэд эздийнхээ хамтаар баярын ширээний ард хооллож байсан гэх бол өөр нэг баримтаас эзэд нь тэдэнд зориулж ширээ засаж өгдөг байсан гэнэ.  Үүнээс гадна энэ өдөр боолууд эзнээ хүссэнээрээ шүүмжлэх эрхтэй байжээ. Ийнхүү шүүмжилснийхээ хариуд тэд шийтгэл амсдаггүй байсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()