Нөхөртөө гар хүрдэг байсан 7 эмэгтэй алдартан

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь үргэлж л эрэгтэй хүмүүс байдаг гэсэн түгээмэл ойлголт бидний дунд бий. Гэхдээ эхнэр нь нөхөр эсвэл найз залуугийнхаа биед халдаж хоорондоо тэрсэлдэх тохиолдол ч гардаг байна. Саяхан Эмбер Херд өөрийн нөхөр болох Жонни Деппийг илт доромжилж, гар хүрдэг байсан нь ил болсон билээ. Гэтэл жүжигчин бүсгүй нөхөр, найз залуугаа зоддог цорын ганц алдартан биш гэдгийг дараах жишээнүүдээр харуулъя. 

Нөхөртөө гар хүрдэг байсан 7 эмэгтэй алдартан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмбер Херд (Amber Heard)

Жонни Деппийн гэр бүл салалтын цуурхлын үеэр экс эхнэр нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн дүрд чадварлаг тоглож, нөхрийнхөө нэр хүндийг унагаж чадсан юм. Хожим нь жүжигчин залуу Эмбер Херд болон хэвлэлүүдийг гүтгэлэгт буруутгаж зарга үүсгэсэн бөгөөд шүүхэд гэм буруугүй гэдгээ батлах баримтуудаа үзүүлсэн байна. Үүний дараа Эмбер л байнга бие махбодын хүчирхийлэл үйлддэг, нөхрөө цохиж, өдөөн хатгаж, доромжилдог байсан нь ил болсон юм. 

Эмбер Херд (Amber Heard)

Эмбер Херд, Жонни Депп нар

2 Хиллари Клинтон (Hillary Clinton)

АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгчийн эхнэр хатуу зан чанараараа эртнээс алдартай байсан боловч энэ эмэгтэй уурандаа юу хийж чаддагийг төсөөлөхөд бэрх юм. Тэрбээр гэр бүлдээ эхийн эрхт ёс тогтоосон ба нөхрөө алдаа гаргахад маш хатуу шийтгэдэг гэнэ. Тэдний гэрийн үйлчлэгч, хамгаалагч нар удаа дараа Хилларийг нөхрөө цохиж, уурлахаараа гартаа тааралдсан бүхнийг авч шидэлдэг байсныг нь гэрчилжээ. Үүний зэрэгцээ Билл Клинтон зодуулснаа нуудаг бөгөөд нүд нь хөхөрсөн байсныг кофены харшилтайгаа холбон тайлбарлаж байв. 

Хиллари Клинтон (Hillary Clinton)

Билл, Хиллари Клинтон нар

3 Келли Брүүк (Kelly Brook)

"One Big Happy" цувралаар олонд танигдсан жүжигчин бүсгүй олон залуусын анхаарлын төвд байдгаараа алдартай байв. Гэвч тэрбээр хэзээ ч өөрийнхөө фэнтэй амьдралаа холбохгүй гэж ярьдаг бөгөөд хайртай залуугаа нүүрэнд нь гал манартал алгадаад авч ч чадахаар огцом ууртай гэдгээ харуулж байсан билээ. Жейсон Стэтхэмтэй үерхэж байхдаа Гвинет Пелтроу-тэй хардаж, найз залуудаа "шан"-г нь хүртээж байсан юм. Жейсон харцаа Гвинетээс Келли рүү чиглүүлэх үедээ түүнд чангаар алгадуулсан ажээ. 

Келли Брүүк (Kelly Brook)

Келли Брүүк, Жейсон Стэтхэм нар

Регбигийн тамирчин Дэнни Киприани Келли Брүүкийн дараагийн хохирогч болжээ. Жүжигчин бүсгүй найз залуу нь тайчигч бүсгүйд утасны дугаараа өгч байгааг хараад хайртынхаа нүүр лүү цохисон байна. 

Келли Брүүк, Дэнни Киприани нар

4 Эмма Робертс (Emma Roberts)

Жулия Робертсын үеэл удаан хугацааны туршид хэцүү охин нэрээрээ алдартай байсан. Жүжигчин бүсгүй "Америкийн аймшигт түүхүүд" кинонд тоглож олонд танигдсан билээ. Мөн Эмма тухайн кинонд дүр бүтээсэн Эван Питерстэй удаан хугацаанд үерхсэн авч хүчирхийллийн хэрэг, хэрүүл маргаанаар олон нийтийг цочирдуулж байсан юм. Ийнхүү нэгэн маргааны үеэр Эмма цагдаа нарт саатуулагдсан ч Петерс найз бүсгүйгээ буруутгахаас татгалзсан байна. Робертс маргааш нь суллагдсан бөгөөд жүжигчний төлөөлөгч нь уг явдлыг "үл ойлголцол" байсан гэж тайлбар хийсэн. 

Эмма Робертс (Emma Roberts)

Эмма Робертс, Эван Питерс нар

5 Кармен Электра (Carmen Electra)

"Baywatch" цуврал киноны од сагсчин Деннис Родмантай гэр бүл байхдаа удаа дараа зөрчилдөөн, хэрүүл маргаан эхлүүлж байжээ. Маргаанд дэлбэртлээ уурласан Кармен нөхрөө зодож мөн л цагдаа нарт саатуулагдсан байна. Мөн тэр нөхрийнхөө цээжийг цус шүүртэл нь маажсан байжээ. Тэдний аюултай харилцаа гэр бүл салалтаар өндөрлөсөн юм. 

Кармен Электра (Carmen Electra)

Кармен Электра, Деннис Родман нар

6 Тоня Хардинг (Tonya Harding)

1991 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн АНУ-ын уран гулгалтын аварга нь тэшүүрийн авьяас чадвараараа төдийгүй өрсөлдөгч Нэнси Керриган руу дайрахад оролцсоноороо алдартай болсон. Энэ явдлын дараа Тонигийн спортын карьер унаж эхэлсэн бөгөөд үүний дараа түүний хувийн амьдрал ч нурж эхэлжээ. Уран гулгагч хайртай залуу Даррен Силвер рүүгээ  дугуйны обуд  шидэж, дараа нь нүүр рүү нь хэд хэд цохисон байна. Бүсгүйг цагдаад саатуулсан бөгөөд түүний найз залуу хэргийн мэдүүлэгтээ "Майкл Тайсон шиг" харгис хэрцгий, хайр найргүй зодсон" гэж мэдэгджээ. Хосуудын харилцаа зөвшилцөлд хүрч чадаагүй юм.

Тоня Хардинг (Tonya Harding)

Тоня Хардинг

7 Келли Бенсимон (Kelly Bensimon)

Зохиолч, загвар өмсөгч, үнэт эдлэлийн дизайнер, Elle Accessories-ийн эрхлэгч, Нью Йоркийн Real Housewives реалити шоуны хэд хэдэн улирлын оролцогч хэзээ ч уур уцаартай эмэгтэй гэж харагддаггүй байв. 2010 оны 3-р сарын 5-нд тэрбээр сүйт залуу Стефанов руугаа дайрч, харгис хэрцгийгээр зодож, өшиглөж байгаад цагдаагийн газарт саатуулагджээ. Хожим нь Келли хайртай хүнээ байнга зодож, өчүүхэн зүйлд ч уур хилэн бадраадаг болох нь тогтоогдсон юм.

Келли Бенсимон (Kelly Bensimon)

Келли Бенсимон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()