Гүнгийн авхай Кейт болон Меган нарын үзэсгэлэнтэй харагддаг нууц

Хааны гэр бүлийн бүсгүйчүүдийг харахад тэд үнэхээр үзэсгэлэнтэй сайхан билээ. Учир нь тэд бүгд арьсаа өө сэвгүй, толигор харагдуулах өөр өөрийн гэсэн арьс арчилгааны нарийн аргатай юм. Ингээд Их Британий хатан хааны гэр бүлийн хоёр гүнгийн авхай, Кейт Миддлтон болон Меган Маркл нарын гоо үзэсгэлэнгийн нууцтай танилцацгаая.

Гүнгийн авхай Кейт болон Меган нарын үзэсгэлэнтэй харагддаг нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Арьсаа цайруулахын тулд нохойн хошууны тос ашиглана

Кейт Миддлтоны арьс арчилгааны хамгийн гол бүтээгдэхүүнд шинэхэн нохойн хошууны тос ордог байна. Тэрээр хоёр дахь удаагаа жирэмслэх үедээ нүүрэндээ нохойн хошууны тос түрхэж эхэлсэн бөгөөд түүний энэ арга олонд ил болсноос хойш Их Британид өдөрт 20 шил нохойн хошууны тос зарагддаг болжээ.

2. Арьс залуужуулах үйлчилгээтэй гуужуулагч болон маск

Арьсаа үргэлж залуу хэвээр нь хадгалж үлдэхийн тулд Кейт Миддлтон гликолийн гуужуулагчийг хэрэглэж, сард хэд хэдэн удаа зөгийн хортой маскыг нүүрэндээ тавьдаг байна. Харин өдөр тутамдаа тэрээр ретинол буюу А аминдэм, хүчилтөрөгчөөр баялаг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг аж.

3.Цайны модны тосыг ямар ч тохиолдолд хэрэглэнэ

Харин Меганы хувьд арьс арчилгаандаа цайны модны тосыг хэрэглэдэг байна. Цайны модны тос нь антисептик үйлчилгээтэй болохоор Меган хаашаа ч явсан үргэлж авч явдаг аж.

4.Хоёр төрлийн нүдний будгаар хөнгөн "smokey eyes" будалт хийх

Кейт Миддлтон ихэнхдээ бор эсвэл саарал өнгийн нүдний будгаар "smoky eyes" нүдний будалтыг хийх дуртай. Энэ төрлийн өнгө нь түүний ногоон нүдийг тодотгож өгдөг юм. Үүнээс гадна тэрээр хар эсвэл бор харандаагаар өөрийн нүдээ тодотгож өгдөг. Хэрвээ урт хугацааны арга хэмжээнд оролцохоор бол тэрээр харандааны оронд усны хамгаалалттай контурыг ашигладаг байна.

5. Нүүрний дасгал хийх

Меганы толигор арьсны нууц нь тэрээр өдөр бүр нүүрний дасгал хийдэг гэнэ. Тэрээр энэхүү дасгалын ачаар нүүрнийхээ хэлбэрийг өөрчилж, давхар эрүүнээсээ салж чадсан аж.

6. Арьсны өнгөтэй уруулын будаг түрхвэл эрхэмсэг харагдана 

Кейт Миддлтон ард олны өмнө гарахдаа нэг ч удаа тод улаан өнгийн уруулын будагтай гарч байгаагүй бөгөөд тэрээр ихэнхдээ биеийн өнгөтэй, эсвэл саатай уруулын будгаар будахыг эрмэлздэг байна. Энэ нь түүнийг өөртөө илүү итгэлтэй байхад нь тусалдаг аж. Харин Меганы хувьд тэрээр улаан эсвэл хүрэн өнгөөр уруулаа буддаг байсан бол сүүлийн үед илүү даруухан өнгийн будаг сонгодог болсон.

7. Нүүрний хэлбэрийг хөнгөн будалт болон зөөлөн хацар өнгөлөгчөөр тодотгож өгнө

Кейт Миддлтоны гоёлын будалтаас харвал тэрээр ихэнхдээ хөнгөн энгэсэг түрхэж, шанааныхаа ойролцоо контур хийсэн байдаг бөгөөд энэ нь нүүрийг илүү нарийн харагдуулахад тустай байна. Ингээд тэрээр бүдэг ягаан эсвэл тоор өнгийн хацар өнгөлөгчөөр хацраа өнгөлдөг юм.

8. Жожобагийн тосыг үсэндээ түрхэх

Кейтийн үс олны анхаарлыг ихээхэн татдаг байна. Тиймээс ч түүний стилист бүсгүйн сайхан үсний нууцаас хуваалцжээ. Кэйтийн үсийг буржийлгахын тулд стилист нь уураг болон жожобагийн тос агуулсан бүтээгдэхүүнийг үсэнд нь түрхдэг аж. Харин үсээ эрүүл байлгахын тулд тэрээр кератин агуулсан бүтээгдэхүүнээр маск тавьдаг гэнэ.

9. "Nivea"-гийн биеийн чийгшүүлэгч

Меган Маркл хунтайжтай гэрлэхийнхээ өмнө өөрийнхөө хамгийн дуртай биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүн бол "Nivea"-гийн лосьон гэж хэлж байжээ. Түүний хэлснээр арьсаа толигор, чанга хадгалахад энэхүү бүтээгдэхүүн тусалдаг гэнэ.

10. Далайн давстай үсний цацлага

Меган үсэндээ далайн давс агуулсан цацлага хэрэглэдэг бөгөөд үсэндээ цацаад хатаахад л хангалттай байна. Харин дараа нь бага зэрэг самнаад л хүссэн үсний засалтаа хийнэ. Меган ихэнхдээ үсээ шууж боодог гэдгийг та анзаарч  байсан байх.

11. Чийгшүүлэгч болон праймер

Меган нүүрний кремэнд дургүй учир боломжтой үедээ чийгшүүлэгчтэй тос болон праймерийг л хэрэглэдэг байна. Нэмэлтээр бага зэрэг хацар өнгөлөгч хэрэглэж арьсаа өнгөлөг толигор харагдуулдаг аж.

12. 60 минутын маникюр

Кейт Миддлтон хумсандаа багагүй цаг зарцуулдаг бөгөөд маникюрчид түүний хумсыг дөрвөлжин хэлбэртэй засаж, хангалттай хэмжээгээр нь богиносгодог аж. Гэхдээ тэрээр хуримаасаа хойш хумсаа огт будаагүй байна.

13. Меганы даруухан будалт

Кейтээс ялгаатай нь Меган цайвар өнгийн будгаар хумсаа будах дуртай аж.

14. Японы органик бүтээгдэхүүн агуулсан нүүр цэвэрлэгч

Энэхүү нүүр цэвэрлэгч нь Меганы хамгийн дуртай арьс арчилгааны бүтээгдэхүүний нэг юм. Бүтээгдэхүүний найрлаганд будааны хальс байдаг бөгөөд энэ нь нүүрэнд хуримтлагдсан бохирдлыг гадагшлуулахад тустай аж. Мөн арьсны толигор байдлыг хадгалж, үрчлээ үүсэхээс сэргийлсэн энзим агуулдгаараа давуу талтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()