1
Мартин Кристен болон Хайди Клум нар
Тэр Хайди Клумын дэргэд үргэлж хамт байж, хэцүү үед өөрийгөө ч золиослоход бэлэн байсан ба хүүхдүүдэд нь их санаа тавьдаг байжээ. Бүсгүй өөрийн бие хамгаалагч болох Мартин Кристенийг сайхан сэтгэлтэй гэж үнэлдэг байсан нь залуугийн зүрх сэтгэлийг хөдөлгөдөг байсан аж. Эхэндээ тэдний харилцааг түр зуурынх гэж хүмүүс боддог байсан хэдий ч тэдний хайр дурлалын романс удаан үргэлжилсэн юм. Гэвч үүрдийн зүйл гэж үгүйн адилаар тэдний харилцаа ч мөн Хайди Мартиныг гэрээс нь явахыг эелдгээр гуйснаар төгсгөл болсон байна.
2
Жереми Томас, Дрю Бэрримор нар
Залуу Дрю Берримор (тухайн үед тэр дөнгөж 19 настай байсан) гэр бүл, найз нөхдийгөө гайхшруулж, жирийн ресторан ажиллуулдаг Жереми Томастай гэрлэсэн билээ. Тэдний гэрлэлт сар гаруйхан хугацаанд үргэлжилсэн юм. Тэдний гэнэтийн гэрлэлт, хурдан салалтын жинхэнэ шалтгааныг зөвхөн Камерон Диаз л мэддэг байсан гэж хүмүүс ярьдаг байна.
3
Ромен Дориак, Скарлетт Йоханссон нар
Тачаангуй гоо бүсгүй Скарлетт Йоханссон эхэндээ шинэ нөхөр Францын сэтгүүлч Ромен Дориактай хамт аз жаргалтай байсан. Жинхэнэ Парис залуугийн хувьд Ромен эмэгтэйчүүдийг хэрхэн хайрлаж, энхрийлэхээ мэддэг байв. Тэдний хайрын түүх нь охиноо төрүүлснээр шинэ өнгө төрхийг олсон бөгөөд Холливүүдын алдартан, сэтгүүлчийн гэр бүлийн аз жаргал үүрд үргэлжилнэ гэдэгт хэн ч эргэлздэггүй байжээ.
Гэсэн хэдий ч Скарлеттын зан ааш хосуудыг салахад нөлөөлсөн юм. Дориакийн хэлснээр тэрбээр гэртээ байдаггүй эхнэрийнхээ гэрийн эзэгтэйн үүргийг үүрэхээс залхсан байж ч болзошгүй юм. Эдгээр нь эцэстээ гэрлэлтийн хувь заяаг өөрчилсөн бөгөөд хосууд хүүхдээсээ болж ширүүхэн маргаан үүсгэсэнд Скарлетт ялж байсан аж.
4
Хорхе Сантос, Кристина Агилера нар
Мексикийн бүжигчин Хорхе Сантос поп дива Кристина Агилерагийн зүрх сэтгэлийг зөвхөн уран бүтээлээрээ татаагүй юм. Тэр бас их царайлаг, дэврүүн хүсэл эрмэлзэлтэй хүн байсан ажээ. Тэдний хайрын түүх хоёр жил үргэлжилсэн ч Мексикийн бүжигчинтэй зугаацаж байсан Кристина Агилера хөгжимчин Дэйвтэй шинэ романс эхлүүлэхээр шийджээ. Хаягдсан Мексик эр мэдээжийн хэрэг алдарт дуучны алдар суунд багтаж, бүх олны анхааралд байхыг хүсч байв. Гэвч салалтаас болж тэрбээр олон нийтэд төдийлөн танигдаагүй хэвээр үлджээ.
5
Марко Ярич, Адриана Лима нар
Таван жилийн гэрлэлт, хоёр өхөөрдөм охин нь Бразилийн дур булаам супер модель Адриана Лимаг нөхөр Сербийн сагсан бөмбөгчин Марко Яричаас салах шийдвэрийг зогсоогоогүй юм. Салсан хосууд тусдаа амьдрах болсон шалтгаанаа дурдаагүй байна. Дашрамд дурдахад, Адрианагийн шүтэн бишрэгчид бүсгүйг Сербийн тамирчинтай гэрлэх болсныг маш их гайхаж байжээ. Тэд үлгэрийн ханхүү л ийм гоо сайхныг хүртэх ёстой гэж итгэдэг байв.
Бүтэлгүй гэрлэлт нь сагсчны нэр хүндэд нөлөөлж, хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг Адриана Лимад өгсөн нь ч мөн том цохилт болж байжээ.
6
Чарли Шэниан болон Тори Спеллинг нар
Холливүүдын жүжигчин Тори Спеллинг гоо сайхны мэс засалд олон удаа орсон гэдгээрээ нийтэд танигдаж байсан ч эрчүүдийг хэрхэн яаж өөртөө татахаа сайн мэддэг байв. Түүнийг зохиолч Чарли Шаниантай гэрлэсэн нь үүний бас нэг баталгаа юм. Нөхөр нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх найдварыг тээж байхад Тори Канадын жүжигчин Дин МакДермотт-тэй нэг оронд орж байжээ. Тэр юу ч болоогүй юм шиг гэрлүүгээ буцаж ирсэн боловч Чарли бүгдийг мэдэж байсан аж. Тэрбээр өөрийг нь хууран мэхэлсэн эхнэрээ үл тоомсорлож, нууц амрагтай болж байсан юм. Эхнэрээсээ салсан ч Чарли сэтгэлийн шархтай хэвээр үлдсэн байна.
7
Ник Кокас, Кэтрин Макфи нар
Хөөрхөн инээмсэглэсэн үзэсгэлэнтэй эмэгтэй Кэтрин Макфи мөн л эрчүүдтэй сээтгэнэхээс буцдаггүй байжээ. Тийм ч алдартай биш жүжигчин Ник Кокастай гэрлээд зургаан жил болсон ч нөхрөө хуурахаас буцаагүй Кэтрийн салалтын гол шалтгааныг үүсгэсэн аж. Тэрбээр нөхрийнхөө нүдэн дээр өөр эртэй үнэсэлдэж байсан нь Никийн хувьд том цохилт болсон байна. Хосууд нохойнуудтайгаа салах ёс хийж салхилчхаад салах өргөдлөө өгсөн ажээ.