Наснаасаа залуу харагдахын тулд үүнийг өдөр бүр хэрэглээрэй!

2018-01-08, 12:18
15,538

"Exeter" болон "Brighton"-ийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнгээр хар шоколад, улаан дарсанд агуулагдах химийн элемент нь эсийг нөхөн төлжүүлдэг болох нь батлагджээ. Ингэснээр тэд хөгшрөлтийн процессыг удаашруулах, идэвхтэй эсийг сэргээх аргыг олсон байна. Ингээд бүгдээрээ судалгааны үр дүнтэй танилцацгаая.

Наснаасаа залуу харагдахын тулд үүнийг өдөр бүр хэрэглээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөгшрөлт гэж юу вэ?

Амьдралын дундах олон хүчин зүйлээс шалтгаалан бие сэтгэлийн түвшинд, хөгшрөлтийн процесс “явц” харьцангуй түргэсэхийг эрт хөгшрөх буюу хөгшрөлт түргэсэх гэдэг. Анагаах ухаанд хөгшрөлт гэдгийг бүхэл цогц, эд эс солилцооны түвшинд адил хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт гэж үздэг. Эсийн солилцоо аажмаар хувиралтанд орж зарим амин  эсийн солилцоо удааширч, эд эс эвдэгдэх, эсийн хоорондох шаар арвидах, биеийн дархлааны систем доошилсноос болж арьсан дээр үрчлээ атираа гарах, булчин мах сулрах ба авчих, судасны уян хатан чанар алдагдах, хөгшрөлтийн бор толбо илрэх зэрэг ерөнхийлсөн чанартай үзэгдлүүд гэж тайлбарладаг. 

Хөгшрөлт гэж юу вэ?

2 Хөгшрөлтийг хэрхэн удаашруулах вэ?

"Exeter" их сургуулийн өмнө нь хийж байсан судалгаагаар биднийг нас ахих тусам генийн чанар, үйл ажиллагаа нь муудаж, улам л хуучирдаг байна. Ингээд судлаачид цайруулагчийн нэгдлийг ашиглаж эмчилгээ хийхэд хэдэн цагийн дараа хөгшрөлтийн эсүүд хуваагдаж урт теломерууд үүссэн байна. Эдгээр теломеруудаар шинэхэн эсүүд дамжин орж ирснээр бидний эрч хүч яг л залуу үеийнх шиг ээ сэргэж, цусны эргэлтийн үйл ажиллагаа сайжирдаг гэнэ шүү.

Хөгшрөлтийг хэрхэн удаашруулах вэ?

Цайруулагчийн нэгдэл нь улаан дарс, хар шоколад, нэрсэнд агуулагддаг амин хүчил ажээ.  Ингэснээр эрдэмтэд хөгшрөлтийн явцыг саармагжуулах, удаашруулах эмчилгээний гол түлхүүрийг олж чадна гэдэгтээ итгэлтэй байна. 

3 Дарс болон шоколад хөгшрөлттэй хэрхэн тэмцдэг вэ?

Усан үзмийн дарсанд бараг бүх амин хүчил болох глюкоз, фруктоз, сорбитол зэрэг нүүрс ус, пектин, ус, спирт, кали, кальци, магни, натри, фосфор гэх мэт эрдэс бодисууд, В1, В2, В3, В5, В6 зэрэг аминдэмүүд агуулагддаг. Үүнээс гадна шүүсийг нь исгэж, боловсруулах явцад хүний биед ач холбогдолтой төрөл бүрийн нэгдлүүд үүсэж бий болдог байна. Ийм учраас зарим дарсыг зүрх судас, элэг цөс, ходоодны өвчнийг анагаахад эмчийн заавраар хэрэглэдэг шүү дээ. Тослог ихтэй хоол нь хүний бие организм дахь хлостериныг бий болгодог бөгөөд улмаар судсыг нарийсгаж бөглөдөг. Үүнээс болж зүрхний шигдээс гэх мэт олон төрлийн өвчин үүсдэг. Тэгвэл улаан дарсан дахь пенол нь цусан дахь тослогийг исэлдүүлж, хлостерин үүсгэдэггүй байна.

Дарс болон шоколад хөгшрөлттэй хэрхэн тэмцдэг вэ?

Бид нас ахих тусам өвчинд илүү өртөмтгий болдгийн гол шалтгаануудын нэг нь бидний эд бие хөгшрөлтийн эсийг хуримтлуулж, бүр шинэчлэгдэн зөв ​​гольдролтойгоор ажиллаж чаддаггүй байна. Профессор Лорна Харрисийн тайлбарласнаар эсийн үйл ажиллагаагаа сэргээх эмчилгээ хийлгэснээр залуу насныхаа эрч хүчийг мэдрэх боломжтой ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()