Эрчүүдийн сексээс ч илүү хүсдэг 4 зүйл

Эрчүүд сексээс гадна өөр юунд дуртай байдаг бол? Энэ нь видео тоглоом, түүний хайртай муур, шар айраг, хөл бөмбөг гээд юу ч байх боломжтой. “Эрчүүд зөвхөн сексийг хүсдэг” гэсэн яриа бидний дунд нийтлэг тархсан байдаг бөгөөд 19, 30 настай үед энэ нь байж болох зүйл ч 70 нас хүрэхэд секс амьдралын утга учир биш болсон байдаг. Бүсгүйчүүд өөрийгөө хэн нэгний хайр халамжинд байгааг мэдрэхийн тулд дотно харилцаанд ордог бол эрчүүд ч ялгаагүй. Ингээд эрчүүд сексээс өөр юунд дуртай болох талаар сонирхоцгооё.

Эрчүүдийн сексээс ч илүү хүсдэг 4 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрчүүдийн ертөнц гэдэг өрсөлдөөний ертөнц юм

Эхний ээлжинд эрчүүд хамгийн хүсэмжит бүсгүйнхээ зүрх сэтгэлийг булаах тал дээр өрсөлддөг. Харин эрчүүд амжилт гаргасан тохиолдолд бүсгүйчүүд аль залууг хүлээж авахаа шийддэг. Ихэнх эрчүүд таалагддаг бүсгүйдээ өөрийгөө хамгийн шилдэг  талаас нь харуулах гэж хичээдэг бөгөөд дотно харилцаанд орох үед тэд тайвшралыг мэдэрдэг байна.

Ингээд эрчүүд сексээс илүү юу хүсдэг вэ?

1.Тэднийг ойлгох

Түүнийг өглөөнөөс орой хүртэл завгүй ажилласан үед,  түгжрэлд цаг гаруй зогссон үед,  гэрийнхээ гадаа ирээд таны захисан сармисыг авахаа мартсан үед, дэлгүүрийн хаах цаг болсон учир тэр бараагаа худалдаж авч чадаагүй үед, өөрийн дуртай олон ангит киног үзэх үед, хөл бөмбөг үзэж шар айраг уумаар байх үед нь гэх мэт хүслүүдийг нь харгалзан үзэж тэднийг ойлгох хэрэгтэй. Энэ үед тэд сексийн талаар боддоггүй гэдэгт итгэлтэй байж болно.           

2. Байгаа чигээр нь хүлээн авах

Эрэгтэй хүн өөрийг нь байгаа чигээр нь хүлээж авахад дуртай байдаг. Та түүнийг энэ зан араншинтай нь энэ байгаа чигээр нь хүлээж авсан учир хожим нь түүний зан, хэв маяг, цай уухдаа хэт чанга ууж байгаа зэрэг нь таалагдахгүй байх ёсгүй. Гэхдээ харилцааны эхэнд бол та зөвхөн түүний сайн талыг л харах болов уу. Тиймээс бүх хүнийг төгс биш гэж хүлээн зөвшөөрч, дутагдалтай талыг нь дурсах хэрэггүй. Энэ бол хамгийн зөв сонголт байх болно.

3. Энхрийлэл

Секстэй ч бай сексгүй ч бай орон дотроо хамтдаа тэврэлдэж хэвтэх гэдэг хамгийн сайн эмчилгээ болох юм.  Энэ нь сексгүй ч тэр таны хажууд хайрыг мэдэрч, ямар нэгэн зүйлийн талаар ярилцах таатай боломжийг бүрдүүлнэ.

Заримдаа тэр гэртээ ирээд сексийн мангас бус харин гэрийн хувцастай, даруухан эмэгтэйг харахыг хүсдэг. Тэврээд л бүх зүйлийг мартахаар тийм л эмэгтэй түүнд хэрэгтэй үе гарна. Үүнээс гадна тайвшруулах массаж хийж өгч болно шүү дээ.  Түүнд аз жаргалыг мэдрүүлэх болно.

4. Өөриймсөг байдал

Ингээд харилцаа тодорхой хэмжээгээр ахих үед түүний биеэ авч явах байдал өөр болох магадлалтай. Тэр өөрийнхөө чадах зүйлийг танд харуулж, таны анхаарлыг татаж чадсан учир одоо тэр өөрөөрөө байхыг хүснэ.  Найзынхаа  төрсөн өдөрт уригдсаны маргааш хамтдаа бэлэн хоол идэх, “Хачико” үзэж хамтдаа уйлах гэх мэт ойр дотно уур амьсгалыг тэр мэдрэхийг хүсэх юм.  Ерөнхийдөө өөриймсөг, биеэ барихгүй эрх чөлөөтэй байдлыг мэдрэх хүсэл гэхэд болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()