Турахыг хүсвэл өдөр бүр энэ дасгалыг хийж заншаарай

Энэ дасгалыг та өдөрт ердөө 15-хан удаа хийхэд биеийн доод хэсгийн булчин хөгжөөд зогсохгүй гоо сайхан болоод эрүүл мэндийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Булчингийн дасгал гэхээр танд хамгийн түрүүнд биеийн аль хэсэг санаанд бууж байна вэ? Харин үүнд ихэнх хүмүүс "Гэдэсний булчин” гэж хариулах байх. Гэхдээ гэдэсний булчингийн хэмжээ жижиг учраас бүтэн биеэрээ дасгал хийсэн ч үр дүн бага харагддаг. Мөн гэдэсний булчингаа хэчнээн ачааллуулсан ч дорвитой жин хасагддаггүй бөгөөд биед бүхэлдээ өөрчлөлт гарах нь бага байдаг. Тиймээс биеийнхээ том булчингууд буюу доод хэсгийн булчингуудыг хөгжүүлэн эрчимтэйгээр бүх биеэрээ турах нь илүү ашигтай.

Турахыг хүсвэл өдөр бүр энэ дасгалыг хийж заншаарай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Биеийн доод хэсгийн булчингуудыг ажиллуулж 15 удаа босож сууснаар 500 удаа гэдэсний дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг.

1 Босож суух нь гоо сайханд сайнаар нөлөөлдөг шалтгаанууд

Үнэндээ сууж босох дасгал хийх үед хүний тархинаас залуужуулагч гормон ялгарч байдаг. Энэ гормон нь өөх тосыг задалж, арьсыг сэргээн төлжүүлэх ид шидтэй юм. Сайхан арьстай болохын тулд "үнсгэлжингийн цаг” буюу унтсаны дараах эхний 3 цаг хамгийн чухал үүрэгтэй гэдэг нь энэ хугацаанд залуужуулагч гормон ид ялгардагтай холбоотой юм. Гоо сайханд хамгийн чухал нөлөө үзүүлдэг энэхүү гормон нь таныг нойрсож байхад төдийгүй дасгал хөдөлгөөн хийсний дараа ч ялгардаг байна. Түүгээр ч зогсохгүй хөдөлсний дараа ялгарах хэмжээ нь ердийн үеийнхээс 100-300 дахин илүү байдаг аж.

Гэхдээ хүн бүр өөр байж болох ч бидний биеийн булчингийн 70 хувь нь доод хэсэгт байдаг. Тэгэхээр босож суух нь тэр хэсгийн булчинг тэнцвэртэй ажиллуулдаг учир залуужуулагч гормоныг ихээр ялгаруулахад чухал үүрэгтэй дасгал юм.

Босож суух нь гоо сайханд сайнаар нөлөөлдөг шалтгаанууд

2 Зөв хийх дараалал:

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа урдаа барих юм уу сунгана.

Аажуухнаар доош суугаад хоёр гуя тань шалтайгаа параллель байхаар сууж өгнө. Энэ өвдөг өлмийнөөс илүү гарахгүй 90 градус байх ёстой гэсэн үг.

Энэ байдлаа 3 секунд бариад буцаад аажуухнаар дээш босно.

Хурдан үр дүнг нь харахын тулд хэт олон юм уу хэт хурдан хийх нь булчинд ачаалал өгч эсрэгээрээ бүдүүн гуятай болох талтай. Тиймээс өөрт тааруулж хийх нь чухал. Ямар ч зардал гаргахгүйгээр өөрт хөнгөнөөр залуужуулах дасгалаа одооноос эхлэхэд юу нь болохгүй гэж.

Зөв хийх дараалал:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()