Алдарт "Лолита" романы сэдвийг өгсөн гунигт түүх

70 жилийн өмнө Филадельфагийн нэгэн сэтгүүл дээр Зул сарын өмнө “Зул сарын ганган гацуурууд гэрэлтэж байх зуур нэгэн ганц бие ээж охиноо хүлээн сууна” гэсэн нийтлэл гарсан байна. Энэхүү нийтлэл Америкийн ээжүүдийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн юм. Бэлэвсэн эмэгтэй Элла Хорнер (Ella Horner) болон түүний 11 настай охиныг хулгайлсан түүх хүн бүрийн хувьд бодит биш мэт санагдаж байжээ. Энэ бол алдарт "Лолита" романы ард нуугдах бодит түүх юм. 

Алдарт "Лолита" романы сэдвийг өгсөн гунигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Салли охины ээж өөрөө охиноо танихгүй хүнд даатгаж явуулсан гэхэд болно. Танихгүй залуу охиноор ээжид нь өөрийгөө манай ангийн хүүхдийн аав, хамтдаа далайн эрэг дээр амрахыг зөвшөөрөөч хэмээн хэлүүлсэн байна. Ингээд ээж нь охиндоо зарцуулах цаг зав бага байсан учир Саллиг (Sally) 50 настай механикч Фрэнк Ла Салльтай (Frank La Salle) хамт явуулжээ. Фрэнк Ла Салль өмнө нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр ял эдэлж байжээ.

1948-1950 оны хооронд Фрэнк болон түүний хохирогч бие биеэсээ огт салаагүй бөгөөд тэрээр энэ бүх хугацаанд Саллиг хүчирхийлж байсан юм. Бусдын анхаарлыг татахгүйн тулд Фрэнк өөрийг нь олны өмнө ааваа гэж дуудахыг шаардаж байжээ. Тэд хамтдаа мужуудаар машинаар аялж, зочид буудалд ороод удалгүй гардаг байсан гэнэ.

Яг энэ үед Корнеллын Их Сургуулийн профессор Владимир Набоков насанд хүрсэн эр болон хүүхдийн харилцаа холбооны талаар судалгаа хийж байжээ. Лолита болон Гумбертийн харилцааны тухай түүх ХХ зууны үеийн хамгийн асуудалтай бүтээлүүдийн нэг байсан юм. Ла Салль болон Салли охины түүх нь тус романтай маш ойртож очсон юм. 

АНУ-ын алдарт сэтгүүлч, гэмт хэрэг судлаач “Жинхэнэ Лолита” (The Real Lolita) хэмээх номондоо энэхүү дуулиант гэмт хэрэг болон роман хоорондоо холбоотой гэж дүгнэсэн байна. Ялгарах онцлог нь бодит явдал дээр Салли гэмгүй нэгэн хохирогч байсан бол роман дээр Лолита нь сексийн тал дээр туршлагатай нэгэн байсан юм.

Саллиг хулгайлахын тулд Фрэнк нэлээд бэлтгэл хийсэн. Охиныг барьцаалахаас хагас жилийн өмнө Фрэнк "Woolworth’s" дэлгүүрт охиныг тэмдэглэлийн дэвтэр хулгайлж байхад баривчилж, өөрийгөө цагдаагийн ажилтан хэмээн мэдэгдсэн бөгөөд Саллиг баривчлах шаардлагатай гэж хэлжээ. Бяцхан охин уйлж, түүнийг суллахыг хүссэн бөгөөд энэ үед Ла Саллья агуу сэтгэл гаргаж охиныг сулласан мэт ойлгуулжээ. Гэхдээ тэрээр охиноос түүнтэй хааяа уулзаж, асуудалтай зарим нэг зүйлсийн талаар Фрэнкт мэдээлэл өгнө гэсэн амлалт авчээ. Ээжийнхээ уур бухимдлаас айдаг Салли Хорнер бүх зүйлийг зөвшөөрч суллагдахыг л хүссэн байна.

Хэдэн сарын дараа Фрэнк охиныг Антлантик-Сити рүү хамт явахыг шаардлаа. Ингээд охин Фрэнктэй хамт явах төлөвлөгөө боловсруулж, хөнгөн бодолтой ээж нь охиноо явахыг зөвшөөрсөн байна.

Саллигийн ээжийг өмөөрөх нэг л шалтгаан бий. Энэ нь Элла нөхрийгөө амиа хорлосны дараа ганцаараа охиноо өсгөж, ажил ихтэй  байсан учир охиндоо анхаарал хандуулах боломжгүй бөгөөд хэсэг хугацаанд хэн нэгэн охиныг нь харах гэж байгаа бодол нь түүнд таалагдаж байсан юм. Бүсгүй охиноо өөрөө автобусны буудал дээр хүргэж өгч, автобусны цонхоор Ла Саллийг хальт харж чадсан байна.

Охиныг нь хулгайлсан болохыг Элла нэлээд хожуу ойлгосон байна. Охиноо хэдэн долоо хоног сураггүй болох үед Элла санаа зовж, цагдаа нарт хандсан боловч халуун мөрөөр нь гэмт хэрэгтнийг олох боломжгүй болжээ. Цагдаагийн байгууллагынхан Атлантик-Ситид бяцхан охин болон Фрэнкийн талаар мэдээллийг гаргаж чадсан боловч тэд аль хэдийн тус мужийг орхин явсан байв.

Ла Салль болон охины харилцаа ихээхэн төвөгтэй байсан гэнэ. Хэдийгээр Салли гэмт хэрэгтний гарт орсон ч олны өмнө аавдаа хайртай охин болж жүжиглэж чадаж байжээ. Үүгээр ч үл барам тэд Балтиморт удаан хугацааны туршид саатаж, Фрэнк ажилд орж, харин Салли сургуульд явах болсон гэнэ.

Энэ талаар цагдаад мэдэгдэхийн оронд Салли хичээлээ тараад шууд л гэртээ харидаг байжээ. Магадгүй, гэмт хэрэгтнээс айх айдсаасаа болж тэрээр өөрийгөө аврах ямар ч алхам хийгээгүй бололтой. Харин Фрэнк маш болгоомжтой байсан бөгөөд хүмүүс түүнд анхаарал хандуулж эхэлмэгц байршлаа сольж байсан гэнэ. Сүүлийн жил тэд гадны жуулчид ихээр цугладаг паркт амьдрах болжээ. Тэр үед нэгэн ажигч хөрш эмэгтэйд 50 настай залуу болон бяцхан охины амьдрал ихээхэн хачирхалтай санагдаж тэрээр Саллитай уулзаж чадсан байна.

Охин тэсэлгүй эмэгтэйд бүх зүйлийг ярьж, Салль шөнө бүр түүнтэй юу хийдэг талаар ч хэлсэн байна. Охиныг гэртээ харихыг хүсэж байгааг ойлгосон бүсгүй Саллиг ээж рүүгээ ярихыг зөвшөөрчээ. Хэдэн цагийн дараа Фрэнкийг баривчилж байцаахад тэрээр эцсээ хүртэл Саллиг өөрийнхөө охин хэмээн хэлж, хүчирхийлэл болон охиныг хулгайлсан талаар яриа нь зөвхөн Саллигийн төсөөлөл, ургуулан бодолт гэсэн байна.

Эцэст нь Ла Салльд 35 жилийн хорих ял оноож, харин Салли Хорнер ээж дээрээ иржээ. Салли болон Эллагийн уулзалт дээр маш олон сэтгүүлчид ирсэн бөгөөд 2 жилийн турш тусдаа байсан ээж охин хоёр энэ бүхнийг үл хайхарч бие биенээ тэврэн уйлж байсан юм.

Яг энэ үед Владимир Набоков зохиолдоо юу бичихээ мэдэхгүй байжээ. Түүний зохиолын найруулгын дагуу Гумберт аль хэдийн охины ээжтэй гэрлэж, охиныг өөртөө татах төлөвлөгөөг боловсруулж байсан юм. Набоков охин болон залууг хэрхэн хайр сэтгэлийн холбоотой, нууц амраг болгох тал дээр нэлээд их боджээ. Эцэст нь тэрээр хосуудыг мужуудаар аялах аялалд гаргасан байна.

"Лолита" зохиолд өгүүлдэг Гумберт болон Лолитагийн түүх нь Ла Салль болон Саллигийн амьдралтай их төстэй байжээ. Зохиолд Лолита ч гэсэн хулгайлагдсан охины адилаар сургуульд явж байсан юм. Сара Вейнман “Жинхэнэ Лолита” номондоо: Набоков энэхүү хэргийн талаар мэдэж байсан байх магадлалтай бөгөөд үйл явдал хэрхэн өрнөж байгаа талаар судалж байсан байх гэжээ. Өөрөөр, зохиол болон бодит түүх хоёр хоорондоо ойролцоо байгааг яаж тайлбарлах билээ.

Хачирхалтай нь Набоков өөрийн зохиолыг бодит амьдралаас сэдэвлэсэн гэдгийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байсан юм.

Ажлаа хийж буй Владимир Набоков

Охиныг нас барснаас 1,5 жилийн дараа Набоков өөрийн зохиолыг дуусгасан байна. Гэвч 5 жилийн турш хөдөлмөрлөсөн Набоковын зохиолыг  хэвлэлийн байгууллагууд хэвлэхийг хүсээгүй бөгөөд 1955 онд хэвлэлтэд орсон аж. 3 жилийн дараа Америкт хэвлэгдэж, шилдэг борлуулалттай ном болжээ.  

Зохиолоос харахад Гумберт бараг л өөрөө Лолитагийн адилаар хохирогч байсан гэнэ. Тэрээр:“Түүний уруу таталтад хууртагдсан нь миний буруу” гэж өөртөө хэлдэг байжээ. Номыг уншигчид анхнаасаа буруу ойлгосон гэж Сара Вейнман үзэж байгаа гэнэ. Учир нь одоог хүртэл уншигчид Лолитаг энэхүү хэрэгт буруутгаж байгаа аж. Үүнээс гадна бодит түүх болон зохиол нь хоорондоо маш ойролцоо болохыг зохиолч Сара баталсаар  байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()