"Кпоп"-д дуртай дүүгээ баярлуулахыг хүссэн залуу том алдаа гаргажээ

Хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрөөр хамгийн дуртай зүйлээр нь бэлэг барихад хэчнээн сайхан билээ. Гэхдээ бид энд ах, дүүгийн хайрын талаар ярих гэж байна.

"Кпоп"-д дуртай дүүгээ баярлуулахыг хүссэн залуу том алдаа гаргажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бразил залуу Витор дүү Эмануэла-гаа Өмнөд Солонгос улсын к-поп хөгжимд дуртайг мэддэг тул түүний төрсөн өдрийн үдэшлэгийн сэдвийг удаан бодох шаардлага байсангүй. Гэтэл яг төрсөн өдөр нь болоход төсөөлшгүй зүйл тохиолдох нь тэр. 

Виктор к-поп урлагийн талаар төдийлөн мэдэхгүй учир удаан тээнэгэлзэлгүйгээр мэддэг цор ганц Солонгос хүнийхээ зургаар дүүгийнхээ баярыг чимжээ.  Харин тэр хүн нь БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун байлаа. 

Үдэшлэгийн зохион байгуулагч сэтгэгдэл өндөр байгаа нь

"Өнөөдөр  миний дүүгийн төрсөн өдөр. Тэр к-поп хөгжмийн шүтэн бишрэгч. Би түүнд зориулан баярын үдэшлэгт бэлдэж чимэглэл хийх үүрэгтэй байсан ч к-поп хамтлагуудыг мэдэхгүй учир өөрийн мэддэг солонгос хүний зургаар дүүгийнхээ баярыг чимэглэлээ. Түүнд их таалагдсан." гэж Витор фэйсбүүк хаягтаа нийтэлжээ. 

Өрөөгөөр дүүрэн Ким Жон-Уны зураг байв. Умард Солонгосын удирдагчийн зурагтай төрсөн өдрийн постер, олон төрлийн гэрэл зураг бүхий бялуун дээрх чимэглэл гэх мэт. 

Сүүлд нь Виктор гэнэтийн бэлэг барих үеийн дүүгийнхээ реакцийг харуулсан видео харуулжээ. Охин инээдээ барьж дийлэхгүй, чимэглэл маш их таалагдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мэдээж хэрэг ахынхаа хичээл зүтгэл, хошин мэдрэмжинд талархсан биз ээ.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()