Хүн бүрийн заавал хөтөлж байх хэрэгтэй 7 тэмдэглэл

Ихэнх хүмүүс тэмдэглэл хөтлөх, жагсаалт гаргах гэдэг ой тогтоолт нь муудсан настай хүний ажил гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь бүхий л насны хүнд тустай гэнэ. Зөвхөн худалдаж авах бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргах албагүй шүү дээ. Ингээд бид танд хүн бүрийн заавал хөтлөх ёстой 7 тэмдэглэлийг хүргэе.          

Хүн бүрийн заавал хөтөлж байх хэрэгтэй 7 тэмдэглэл

1 Шинэлэг санаа

Амьдралд хэрэгжүүлэхийг хүсдэг гайхалтай санаа танд төрж байсан уу? Энэ тохиолдолд бүх санаагаа дэвтэрт буулгах хэрэгтэй.

Уран бүтээл гэдэг санаанд оромгүй зүйл бөгөөд хэзээ дахин шинэлэг санаа төрөхийг хэн ч таашгүй. Тиймээс та энэ санаагаа нэн даруй бичиж хэзээ нэгэн цагт амьдралдаа хэрэгжүүлж болно шүү дээ.

Шинэлэг санаа

2 Унших номын жагсаалт

Цахим сүлжээнд та ээлжит “хүн бүрийн заавал унших ёстой номны жагсаалт”-ыг олж харсан уу.  Магадүй энэхүү жагсаалтнаас ганц, хоёр ном таны анхаарлыг үнэхээр татсан байж болно. Гэвч яг одоо унших завгүй байвал та даруй тэмдэглэж аваарай. Ингээд чөлөөт цаг гарсан үедээ жагсаалтаасаа номынхоо нэрийг хараад л хайж унших боломжтой.

Харин уншсаныхаа дараа номын товч тэмдэглэл бичиж болно.

Унших номын жагсаалт

3 Гайхалтай мөчүүд

Та гудамжинд алдартантай таарсан уу? Эсвэл өөр хот руу аялсан, сонирхолтой хүнтэй уулзсан, сайхан кино үзсэн байж болох юм. Тэгвэл энэхүү сонирхолтой мөчийнхөө талаар тэмдэглэл хөтлөөрэй. Магадгүй ирээдүйд та тэмдэглэлээ уншиж, аз жаргалтай мөчөө сэргээн дурсаж болно шүү дээ.  Хэдийгээр та дэвтэр нээсэн ч бичих зүйл олдохгүй байвал амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд үзээрэй гэж зөвлөе.

Гайхалтай мөчүүд

4 Ажлын жагсаалт

Жагсаалт хөтлөх нь танд илүү бүтээлч, үр дүнтэй ажиллахад  тус болно. Өдөр тутам хийх шаардлагатай бүхий л зүйлийг жагсааж, хийж дууссанаа хасаад яваарай. Ингээд та өдөр тутамдаа хэрэггүй зүйлд сатааралгүй гол зорилгодоо төвлөрч байгаагаа ойлгоно. Магадгүй ийм тэмдэглэл хөтлөх нь танд уйтгартай мэт санагдаж болох ч тун удалгүй үр шимээ өгнө.

Ажлын жагсаалт

5 Үзэх кино болон үзсэн кино

Унших номын жагсаалт гаргахын адилаар “үзэх кино”-ны жагсаалт гаргаарай.  Ингэснээр та сүүлийн үед гарсан сонирхолтой  кинонуудыг цаг алдалгүй үзэж,  бусадтай ярилцах боломжтой болно.

Олон ангит киног ч гэсэн мартахгүй бичиж авах нь зүйтэй.  Үүнээс гадна үзсэн киноныхоо талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцаж,   үнэлгээ өгөөрэй.

Үзэх кино болон үзсэн кино

6 Хүслийн жагсаалт

Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бичиж тэмдэглэх нь маш чухал. Хүсэл  мөрөөдөлгүй хүн гэж үгүй шүү дээ. Амьдралаас хүсэх хүсэлгүй болчихсон мэт санагдаж байвал хийж болох сэтгэл хөдөлгөм зүйлсээ цаасанд буулгаж ирээдүйн төлөвлөгөө гаргаарай.

“Шүхрээр үсрэх”, “дэлхийг тойрон аялах, “далайн гүнд шумбах” зэрэг урьд өмнө огт хийж байгаагүй, хэзээ ч хийнэ гэж төсөөлөөгүй зүйлсээ бичиж болно.  Дэлхийд таны хүсэл сонирхолд нийцэх олон зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Хүслийн жагсаалт

7 Эсрэг жагсаалт

Харин энэ жагсаалтанд та “хэзээ ч үгүй”, “үгүй” гэх зүйлсийг батгаах хэрэгтэй. Жишээлбэл: “Хэзээ ч уухгүй”, “Хэзээ ч тамхи татахгүй”, “Тоглоом тоглож цагаа үрэхгүй”, “Шаардлагагүй хүмүүстэй харьцахгүй” гэх мэт.

Ангижирч чадсан зүйлсээ жагсаалтаас хасах үед та хөгжиж, дэвшиж, урагшилж байгаагаа олж харах болно. 

Эсрэг жагсаалт

Цахим сүлжээ хэрэглэгчдээс гарсан шинэлэг санаанууд:

- анх удаа хийсэн зүйлийн жагсаалт

- очихыг хүсэж буй газар

- орлого, зарлага

- дуртай хоолны жагсаалт гэх мэт.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()