1
Атакамагийн хүмүүс
Атакаминос буюу Атакама хүмүүс бол Чили, Аргентины хойд хэсгийн уугуул иргэд бөгөөд ихэвчлэн Атакамагийн цөл, Андын нуруунд амьдардаг. Дашрамд хэлэхэд энэ цөлийг дэлхийн хамгийн хуурай, хатуу ширүүн цөл гэж үздэг байна. Зарим нутагт хэдэн арван жилд нэг удаа л бороо ордог ажээ.
Аргентины хүн амын тооллогын дагуу 2010 онд 13000 орчим хүн өөрсдийгөө эхэн үеийн атакаменьос гэж үзжээ. Энэ бүлгийн 30,369 орчим төлөөлөгч Чили улсад амьдардаг. Атакамагийн хүмүүс өөрсдийн хэл болох кунза хэлээр ярьдаг байсан боловч XX зууны дундуур энэ хэл устжээ. Одоо тэд зүгээр л испаниар ярьдаг аж.
2
Бадуй
Бадуй нар Индонезид, Ява арлын Бантен мужийн уулархаг нутагт амьдардаг. Өнөөдөр тэдний хүн ам 26 мянга орчим ажээ.
Тэд өнөөгийн даяаршлаас ангид, тусгаар аж төрдөг байна. Анимизмтай нягт холбоотой тэдний шашин ийн тусгаарлагдахад нөлөөлж байгаа юм.
Бадуйд хориотой гэж үздэг олон зүйл бий. Тэдгээрийн зарим нь гэвэл хулгайлах, худал хэлэх, завхайрах, согтуурахыг хориглодог. Гэхдээ зарим хориотой зүйл нь ер бусын юм шиг санагдаж магадгүй юм. Жишээлбэл, тэдэнд шөнийн цагаар хоол идэх , аливаа хэлбэрээр тээврийн хэрэгсэл ашиглах, будаа тариалах, сүрчиг хэрэглэх, алт, мөнгө авах, арилжааны мөнгөн дэвсгэртэд хүрэхийг хүртэл хориглодог ажээ.
3
Алеутууд
Энэ бол Алеутын арлуудын уугуул хүмүүс юм. Тэдний ихэнх нь АНУ-ын Аляска мужид харьяалагддаг боловч зарим нь Оросын Камчаткийн хязгаарт амьдардаг.
2018 онд 6700 гаруй алеутууд Аляскад, 500 орчим нь ОХУ-д амьдарч байсан. Тэд олон аялга бүхий төрөлх хэлтэй. Гэвч үнэн хэрэгтээ тэдний хэл аажмаар мөхөж байна. Алеут хэлээр ярьдаг 150 орчим л хүн үлдсэн бөгөөд хүн амын дийлэнх нь орос эсвэл англи хэл рүү шилжсэн байна. Эрт дээр үеэс алеутуудын дунд байгалийн онгод, савдгийг шүтэх буюу анимизм өргөн тархсан байв.
Орчин үеийн алеутууд жижиг хот, сууринд амьдардаг бөгөөд ихэвчлэн загасчлал, агнуур хийн аж төрдөг.
4
Бороро
Боророчууд Бразил, Боливи улсад амьдардаг. Өнөөдөруугуул боророчууд 2000-аас бага үлдсэн бөгөөд тэд өөрсдийгөө “Ораримогодо” гэж нэрлэдэг. Тэдний төрөлх хэл "бое вадару" хэл боловч хүн амын ихэнх нь португал хэлээр ярьдаг. Бичиг үсэг эзэмшсэн иргэд хүн амынх нь 30 хүрэхгүй хувийг эзэлдэг гэнэ. Ихэвчлэн газар тариалан эрхэлдэг бөгөөд эрдэнэ шиш, кассава, будаа тариалдаг.
5
Води
Води нь Орос, Эстони улсад амьдардаг, ховордсон фин-угор гаралт үндэстэнд тооцогддог. Өнөөдөр энэ бүлгийн 100 хүрэхгүй төлөөлөгч үлдээд байна. Води эмэгтэйчүүд үзэсгэлэнт цасан цагаан эсвэл алтан шаргал үстэй, цэнхэр нүдтэй байсныг өнгөрсөн үеийн олон угсаатан судлаачид тэмдэглэн үлдээжээ.
6
Самаританууд
Библи дээр гардаг домгийн ачаар олонд танигдсан "сайн самаритан хүн" гэх хэллэгийг олон хүмүүс мэддэг.
Чухамдаа самаританууд бол өөрийн баялаг түүхтэй онцгой бүлэг юм. Өнөөдөр тэд Израильд амьдарч байна. Нэгэн цагт Самаритануудын тоо огцом хорогдож эхэлсэн бөгөөд XX зууны эхэн үед тэднээс 146 л үлдсэн байв. Гэвч аз болоход энэ угсаатны бүлэг өдийг хүртэл амьд үлдэж чадсан юм. Самаританууд еврейчүүдтэй уусаагүй тул Израилийн засгийн газар 1954 онд тэднийг Холон хотод суулгахаар шийджээ. Одоо тэдний нийт хүн амын тоо 800 гаруй ажээ.
Энэхүү угсаатны бүлэг нь өөрийн гэсэн цаг тооны бичигтэй ба шаббат болон еврейчүүдийн уламжлалт хооллох ёс заншлыг хүлээн зөвшөөрдөг. Саяхан болтол самаританууд зөвхөн өөрсдийн угсаа гарлын хүрээнийхэнтэй гэр бүл болж байсан бол одоо Израилийн еврей хүмүүс болон иудейн шашинд оронд украин эмэгтэйчүүдтэй гэрлэхийг зөвшөөрчээ.
7
Мориори
Мориори бол Чатамын арлуудад амьдардаг уугуул иргэд юм. Хамгийн сүүлийн цэвэр цусны мориори хүн 1933 онд нас барсан гэж үздэг тул энэ бүлгийн орчин үеийн хүмүүс холимог гэр бүлд төржээ. Гэхдээ мориоричууд өөрсдийн соёл, хэл, уламжлалыг хадгалж үлдсээр л байна. Хамгийн сүүлийн тооллогоор дэлхий дээр 800-аас илүүгүй Мориори хүн үлдсэн гэсэн судалгаа гарчээ.
Тэд ижил төстэй хэл, уламжлалтай тул “жирийн хүмүүс” гэсэн утгатай маори овгийн үр удам байж болох аж. Гэхдээ энэ угсаатны бүлэг дайн дажин, хүчирхийллийн тухайд маори улсаас эрс ялгаа бүхий хорио цээртэй бөгөөд энэхүү үзэл суртал нь олон дотоод сүйрлээс урьдчилан сэргийлж, үе дамжин амар тайван амьдралыг бүрдүүлж чадсан юм. Дашрамд хэлэхэд, Дэвид Митчеллийн (David Mitchell) алдартай роман , Cloud Atlas, Moriori хүмүүсийн түүхийг өгүүлдэг.
8
Семанг
Семангчууд Тайланд, Малайзад амьдардаг. Удаан хугацааны туршид тэд нүүдэлчин амьдралын хэв маягаар амьдарч ирсэн ба ХХ зуунд суурин амьдралын хэв маягт шилжжээ. Өнөөдөр тэдний хүн ам 5000-аас хэтрэхгүй байна. Семангчуудын хөдөлмөрийн хуваарилалт дундад зууны хэвээр байна. Эрэгтэйчүүд ан агнах, эмэгтэйчүүд цуглуулах, хоол хийх, бэлэг дурсгалын зүйл хийх зэрэг үүрэг гүйцэтгэдэг байх нь.
9
Хадза
Хадза хэмэээх Танзани дахь уугуул угсаатны бүлгийн хүн амын тоо 1300 хүн аас хэтрэхгүй. Уг бүлгийн төлөөлөгчид зөвхөн өөрсдийн хэлээр ярьдаг. Тэдний Европчуудтай тогтоосон анхны харилцаа холбоо нь XIX зууны үеэс эхэлсэн боловч уг угсаатны гарал, үүсэл нь тодорхойгүй хэвээр байна.
Өнөө үед Хадза хүмүүс ихэвчлэн ан агнах ажил хийдэг. Чухамдаа тэд нум, сумны тусламжтайгаар чулуун эсвэл төмрийн үзүүрээр олзоо агнадаг. Бүх чухал шийдвэрүүдийг бүлгээрээ хамтарч нийтээрээ гаргадаг байна. Харамсалтай нь Хадзагийн популяци бусад угсаатны шахалтаар аажмаар цөөрч байгаа юм.