Бэлгийн харьцаа хэр удаан үргэлжлэх ёстой вэ?

Та амьдралдаа дор хаяж нэг удаа бэлгийн харьцаа яг хэр удаан үргэлжлэх ёстой бол гэж бодож байсан байх. Австралийн Куйнслендийн их сургуулийн эрдэмтэд дундаж секс хэр удаан үргэлжлэхийг олж тогтоох зорилготой нэгэн судалгаа явуулжээ. Энэхүү судалгаанд АНУ, Нидерланд, Испани, Турк, Их Британийн 500 хосыг хамруулсан бөгөөд тэднийг бүтэн дөрвөн долоо хоногийн турш тогтмол бэлгийн харьцаанд орохыг эрдэмтэд ажигласан байна. Эрдэмтэд хамгийн гол нь тэдний уг үйлдлийг секундын нарийвчлалтайгаар тэмдэглэж авчээ. 

Бэлгийн харьцаа хэр удаан үргэлжлэх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бэлгийн харилцаа гэгч юу болох талаар насанд хүрсэн хүн бүр мэдэх биз ээ. Гэхдээ түүний хугацааг олон нөхцөл байдлаас хамаарч тодорхойлоход хэцүү байдаг. Жишээлбэл, үнэсэлт, оршил гэх мэт. Тиймээс эр бэлэг эрхтэн үрийн шингэн ялгаруулах хүртлээ үтрээн дотор хэр хугацааг өнгөрүүлэх ёстой талаар тогтоосон нь илүү хялбар байх болно.

Энэ тоог гаргахад төдийлөн хялбар биш бөгөөд хүмүүсээс судалгаа авсан ч тэд тодорхой хугацааг дараах хоёр шалтгаанаар хэлж чаддаггүй юм.

Нэгдүгээрт, хүмүүс бэлгийн харилцаа хэдий чинээ удаан үргэлжилнэ, төдий чинээ өөрийгөө мундаг баатар эр хэмээн төсөөлдөг учир хугацаагаа уртасгаж хэлдэг. Энэ нь эрдэмтдийг төөрөгдөлд оруулдаг.

Хоёрдугаарт, хэдийгээр тэд танд үнэнийг хэлсэн ч сексийг эхлэх үедээ хугацаа хэмжигчийг ашигладаг нь юу л бол. 

Дээрх судалгаанд орсон хосууд бэлэг эрхтэн үтрээнд орох үед “эхлэх” товчийг дарж харин үрийн шингэн ялгарах үед “зогсох” товчийг дарж байжээ.

Гэхдээ та энэхүү арга тодорхой үнэн зөв хариултыг өгөхгүй гэж бодож байж болох юм. Учир нь секунд хэмжигчдээ анхаарал хандуулснаар сексийн үйл явц түргэсэх, эсвэл удаашрах магадлалтай. Мэдээж, шинжлэх ухаан төгс биш учир бага зэргийн алдааг хүлээн зөвшөөрч үүнтэй санал нэгдэхээс өөр арга байхгүй.

Судалгааны үр дүнд маш олон хариулт гарсан байна. Хос тус бүрийн дундаж хугацаа сард 33 секундээс 44 минут байсан бөгөөд энэ нь асар зөрүүтэй гэдгийг та ойлгож байгаа болов уу.

Үүнээс гадна бэлгийн харилцаандаа бэлгэвч хэрэглэх нь сексийн хугацаанд нөлөөлдөггүй болохыг эрдэмтэд уг судалгааны үр дүнд гаргасан байна.  Эр бэлэг эрхтэн хамгаалалт хэрэглэсэн үедээ мэдрэг чанараа алддаг гэдэг нь худал ойлголт болжээ.

Тиймээс дундаж бэлгийн харилцааны хугацааг баталгаатай тогтоох боломжгүй болсон байна.

Ингээд бүх хосуудын дундаж тоог гаргахад 5,4 минут гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүмүүсийн ямар улсын иргэн байх нь сексийн хугацаанд хамаагүй боловч Туркийн иргэдийн секс 3,7 минут үргэлжилж байсан нь бусад оронтой харьцуулахад харьцангуй бага байсан юм.

Эрдэмтдийн үзэж байгаагаар секс бол ерөнхийдөө үрийн шингэн эмэгтэй нь үтрээнд орох ёстой үйл явц. Гэтэл зөвхөн бэлэг эрхтнээ үтрээнд хийгээд л гаргачих зүйл дээр яагаад олон дахин жигд хөдөлгөөн хийх ёстой гэж?

Үүний гол шалтгаан нь дур ханалт биш бөгөөд үүний нууц нь эр бэлэг эрхтний хэлбэрт байж болох ажээ. 2003 онд эрдэмтэнд хиймэл үтрээ, бэлэг эрхтэн болон эрдэнэ шишийн шүүсийг ашиглаж ийм судалгааг хийсэн бөгөөд эр бэлэг эрхтний толгой, үтрээн дэх шингэнийг ялгаруулж байсан гэнэ. Үүнээс харахад ийнхүү олон дахин давтсан хөдөлгөөн хийх нь үрийн шингэнд өөрчлөлтийг оруулж, эм бэлгийн эсэд хүрэхэд илүү хурдтай болгодог байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()