Дэлхий дээрх бэлгийн амьдралын 15 рекорд

Та ямар ч төрлөөр, бүхий л салбарт амжилт байгуулж, дэлхийн рекордыг эвдэх боломжтой. Гэхдээ зарим нь амжилтанд хүрэхийн тулд олон жилийн турш бэлтгэл хийж, азгүйдлийг амсдаг бол зарим нь байгалийн жамаараа дэлхийн шилдэг рекордыг байгуулдаг байна. Ингээд бид танд дэлхийн сексийн шилдэг амжилтуудаас хүргэе.

Дэлхий дээрх бэлгийн амьдралын 15 рекорд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн том бэлэг эрхтэн

Зарим эрчүүд өөрийн том бэлэг эрхтнээр бахархдаг хэдий ч цэнхэр халимны дэргэд юу ч биш гэнэ. Дэлхийн хамгийн том амьтны бэлэг эрхтэн нь 3.5 метрийн урттай бөгөөд дотор нь аварга хэмжээний яс байдаг аж.

Хамгийн том бэлэг эрхтэн

2 Хамгийн том үтрээ

Мэдээж, энэхүү том бэлэг эрхтэнтэй амьтантай бэлгийн хавьталд орохын тулд тохирох хэмжээний үтрээтэй байх хэрэгтэй. Тиймээс эмэгтэй цэнхэр халимны үтрээ нь бараг 3 метр орчим урттай гэнэ.

Хамгийн том үтрээ

3 Хамгийн том төмсөг

Харин хамгийн том төмсөгний эзэн бол халимны бас нэгэн төрөл болох хойд Атлантын халим юм. Хэдийгээр биеийн хэмжээ нь цэнхэр халимнаас 15 метрээр богино буюу 18 метр боловч хоёр төмсөг нь нийлээд 1 тонн хүрдэг байна. Харин халимны жин 30 тонн орчим байдаг.

Хамгийн том төмсөг

4 Хамгийн их секс

Том амьтад  секс хийх нь ховор байдаг бол Египетийн цөлд амьдарч буй "Sundevall" хулгана нь цагт 100 удаа секс хийх чадвартай гэнэ.

Хамгийн их секс

5 Хамгийн богино хугацааны секс

Шумуул гэх мэтийн шавж нь ердөө 3 секунд л секс хийдэг байна. Тиймээс тэдний хажууд хэн ч байсан сексийн хаан байх бололтой.

Хамгийн богино хугацааны секс

6 Нэг цагт хамгийн их дур тавьсан хүн

Америкийн Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд болох Уилльям Хартман (William Hartman) болон  Мэрилин Фитиан (Marilyn Fithian) нар 751 сайн дурын хүмүүсийг туршилтанд хамруулсан бөгөөд тэдний дунд 60 минутад 163 удаа дур тавьсан эмэгтэй байсан гэнэ. Энэ нь эрчүүдийн дур тавилтаас 16 –аар их байсан бөгөөд одоогийн байдлаар энэ бол туршилтаар батлагдсан хамгийн их тоо аж.

Нэг цагт хамгийн их дур тавьсан хүн

7 Хамгийн шилдэг гар хангалга хийгч

Өөрийнхөө таашаалыг хангах дуртай хүмүүсийн хувьд ч шилдгүүд гэж байдаг бөгөөд АНУ-ын Сан Франциско хотноо зохион байгуулагдсан «Masturbate-a-Thon-2009» тэмцээний үеэр тэмцээний оролцогч Масанобу Сато 9 цаг 58 минутын турш гар хангалга хийсэн байна. Ингээд тэрээр өмнө нь байгуулсан 9 цаг 33 минутын амжилтаа эвдэж дэлхийн хамгийн шилдэг гар хангалга хийгч болжээ.

Хамгийн шилдэг гар хангалга хийгч

8 Түүхэн дэхь хамгийн олон хүнийг хамарсан сексийн үйл ажиллагаа

Хэдийгээр энэхүү амжилтанд итгэхэд бэрх байгаа ч түүхчдийн үзэж байгаагаар дэлхийн хамгийн олон хүнийг хамарсан сексийн үйл ажиллагаа Ромд МЭӨ 200 оны үед болсон гэнэ.  Уг арга хэмжээнд 7 мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон амьтад оролцсон гэжээ.

Түүхэн дэхь хамгийн олон хүнийг хамарсан сексийн үйл ажиллагаа

9 Орчин үеийн хамгийн олон хүнийг хамарсан сексийн үйл ажиллагаа

Харин орчин үед энэ  төрлийн үйл ажиллагаа 2010 онд Японд “Канамара Мацури” буюу “Ган шодойн баяр” нэртэйгээр зохион байгуулагджээ. Уг арга хэмжээнд тусгайлан зассан өрөөнд нийт 250 эрэгтэй буюу 250 эмэгтэй оролцсон байна. Гэхдээ энэхүү арга хэмжээг замбараагүй арга хэмжээ гэж нэрлэж болохгүй. Учир нь энэхүү арга хэмжээнд япончууд зөвхөн өөрийн хамтрагчтайгаа секс хийсэн юм.

Орчин үеийн хамгийн олон хүнийг хамарсан сексийн үйл ажиллагаа

10 Хамгийн хол цацсан үрийн шингэн

Дэлхий даяар хэн нь хамгийн хол үрийн шингэн цацах вэ гэсэн тэмцээнийг зохион байгуулдаг байна. Ингээд дэлхийн хамгийн хол үрийн шингэн цацагч нь германы иргэн Хорст Шульц (Horst Schultz) болсон бөгөөд тэрээр 6 метрийн зайтай үрийн шингэнээ цацсан аж. Үүнээс гадна тэр дахин дэлхийн 2 рекордыг байгуулсан. Энэ нь үрийн шингэнээ 3.8 метрийн өндөрт, 68  км\цагийн хурдтай цацсан байна.

Хамгийн хол цацсан үрийн шингэн

11 Хамгийн олон хүүхэдтэй эцэг

Үрийн шингэнээ хэрхэн ашиглах нь хүн хүний дур бөгөөд Марокко Мулай Исмаил ибн Шариф хаан нийт 1014 хүүхэдтэй байсан гэнэ шүү.

Хамгийн олон хүүхэдтэй эцэг

12 Хамгийн олон хүүхэдтэй ээж

18-р зууны үед Орос улсад амьдарч байсан Валентина Васильева гэх эмэгтэй нөхөртөө нийт 69 хүүхдийг төрүүлж өгсөн гэнэ. Харамсалтай нь энэхүү эмэгтэйн талаар нарийн зүйл бичигдэж үлдээгүй байна.

Гэхдээ сүмийн номонд түүний төрөлтийг сайн гэгч  нь тэмдэглэсэн байжээ. Тэрээр 1725-1765 оны хооронд 16 удаа ихэрлэж, 7 удаа 3 ихэр хүүхэд төрүүлж, 4 удаа 4 ихэр хүүхэд төрүүлсэн гэнэ.

Хамгийн олон хүүхэдтэй ээж

13 Нэг өдөрт хамгийн олон эмэгтэй сексийн хамтрагч эрэгтэй

Хэрвээ орчин үеийн порно жүжигчид хамгаалалт хэрэглэдэггүй байсан бол хамгийн олон хүүхэдтэй гэх рекордыг эвдэж чадах байсан болов уу.  Порно киноны алдартай жүжигчин Жон До ажлын нэг өдрөө нийт 55 хамтрагчтай байсан гэнэ.

Нэг өдөрт хамгийн олон эмэгтэй сексийн хамтрагч эрэгтэй

14 Нэг өдөрт хамгийн олон эрэгтэй сексийн хамтрагч сольсон эмэгтэй

2004 оны 10-р сарын 16-нд порно од болох Лиза Спаркс нэг өдөрт 919 хамтрагч сольсноор энэхүү амжилтыг байгуулсан байна. Гэвч бүсгүйг порнод тоглохыг зөвшөөрч байсан нөхөр нь уг хачирхалтай амжилтын талаар мэдсэнээр эхнэрээсээ салах өргөдөл өгчээ.

Нэг өдөрт хамгийн олон эрэгтэй сексийн хамтрагч сольсон эмэгтэй

15 Хамгийн олон дур тавилт

Английн иргэн Зара Ричардсон гэх эмэгтэй мэдрэлийн ховор өвчтэй бөгөөд бэлгийн харилцаанд орох, гар хангалга хийхээс гадна бусад үед ч амархан дур тавьдаг гэнэ. Энэ нь гүйж байх үедээ, таксинд байх үед, хоол идэж байх үед гээд хэзээ ч хамаагүй тохиолдоно. Тэр өдөрт 500 удаа дур тавидаг хэдий ч энэхүү чадвартаа сэтгэл хангалуун бус байдаг аж.

Хамгийн олон  дур тавилт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()