Нарны тос хэрэглэхдээ анхаарах зүйлс

2016-06-18, 14:05
24,730

Зуны нарлаг өдрүүд айлчлан ирэхэд нарны хэт ягаан туяанаас хамгаалж, нарны тос хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ яг ямар заалттайг худалдаж авах, шинээр авахдаа юуг анхаарах зэргийг та бүхэнд хүргэж байна. Нарнаас хамгаалах тос нь сэвхтэх нөсөөтөхөөс бус харин зөвхөн наранд түлэгдэхээс л хамгаалж чаддаг. Мөн SPF 15, SPF 30 гэсэн хоёр төрлийн шошготойгоор зарагддаг бөгөөд SPF 15 нь 3-4 цаг, харин SPF 30 нь 5 буюу түүнээс дээш цаг таны арьсыг хамгаална гэсэн үг юм. 

Нарны тос хэрэглэхдээ анхаарах зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хадгалах хугацааг хар

Хэрвээ та нарны тос худалдаж авах гэж байгаа бол эсвэл нэгэнт худалдаад авсан бол хадгалах хугацааг нь хараарай. Ихэнх нарны тоснууд 3 жилийн хугацаатай байдаг. 

Хадгалах хугацааг хар

2 Усны хамгаалалтай нарны тос авах

Халуун өдөр гол дээр очих үед усанд ормоор байдаг, нарны тосоо урсгачихмааргүй байдаг гэж бодож байна уу? Тэгвэл "water proof" эсвэл "Water Resistant" гэсэн бичигтэйг нь аваарай.  

Усны хамгаалалтай нарны тос авах

3 Шууд түрхэж болохгүй

Ихэнх хүмүүс нүүрээ нарнаас хамгаална гээд шууд арьсан дээрээ нарны тос түрхчихдэг. Энэ нь маш буруу юм. Арьсыг түлж гэмтээхээс гадна үрчлээ, сэвх толбо үүсгэх аюултай байдаг. Мөн та нарны тос авах гэж байгаа бол аль болох жижиг савлагаатайг аваарай. Том савлагаатай тос мөддөө дуусдаггүйн дээр найрлага нь ялгарч, бохирдох талтай байдаг. 

Шууд түрхэж болохгүй

4 Сэрүүн, харанхуй нөхцөлд хадгал

Нарны тос гэхээр л наранд ил хадгалж болно гэж бодоогүй биз дээ? Наранд тэсвэртэй бодисыг нь үхүүлэхгүйн тулд аль болох нарнаас хол байлгах хэрэгтэй. Гадаа авч гарах гэж байгаа бол зузаан цүнхэнд хийж сүүдэрт тавиарай. 

Сэрүүн, харанхуй нөхцөлд хадгал

5 Арьсныхаа өнгөнд тохируулах

Цагаан арьстай бол SPF 15, хэрвээ бордуу арьстай бол SPF 30 буюу түүнээс дээш шошготой нарны тосыг хэрэглээрэй. Цагаан арьстай хүн хэт өндөр үзүүлэлттэй тос хэрэглэвэл борлох хандлагатай байдаг. 

Арьсныхаа өнгөнд тохируулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()