Түүхэн дэх хамгийн цуутай хам хэрэгтэн хосууд

Ихэнх гэмт хэргийг эрчүүд үйлддэг боловч зарим эмэгтэйчүүд төдийлэн дутахааргүй хэрцгий хэргийг үйлдсэн байдаг. Ялангуяа хосуудын хийсэн гэмт хэрэг түүхэнд тодоор бичигдэн үлддэг.

Түүхэн дэх хамгийн цуутай хам хэрэгтэн хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бони, Клайд хоёр

Тэд бол хамтдаа гэмт хэрэг үйлдсэн түүхэн дэх хамгийн алдартай хос байж магадгүй юм. Бони, Клайд нар 1920-иод оны сүүлчээр танилцаж байжээ. 1932-1934 онуудад дор хаяж 13 хүний амийг хороосны дотор олон тооны дээрэм хийж, таван гэмт хэрэгтэнд шоронгоос оргоход нь тусалж байжээ. Тэднийг 1934 оны 5-р сарын 23-нд Луизиана хотод үйлдэл дээр нь бууджээ. Тэр үед Бони болон Клайд нар тус бүр 50 гаруй суманд оногдсон байсан юм.

Бони, Клайд хоёр

2 Рэй Мартинес, Марта Бек нар

Рэймонд Мартинес 1940-өөд оны үед "Lonely Hearts" гэх сохор болзооны зараар бүсгүйчүүдийг хайдаг байжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн итгэлийг олж аван, тэднийг дээрэмдэж, улмаар алж эхэлсэн байна. Түүний гурав дахь хохирогч нь сувилагч Марта Бек байх ёстой байсан ч тэд үерхэж, хамтран ажиллаж эхэлсэн ажээ.

1949 оны 2-р сарын 28 гэхэд тэд 20 орчим эмэгтэйн амийг бүрэлгэсэн байв. Сүүлчийн хохирогчийг буудаж, хүүхдийг нь нэг торхтой усанд живүүлж, дараа нь кино театр руу яваад тэндээ баригдсан байна.

Шүүх хурал хоёр жил үргэлжилсэн бөгөөд 1951 оны 3-р сард хосууд цахилгаан сандал дээр цаазаар авахуулжээ.

Рэй Мартинес, Марта Бек нар

3 Майра Хиндли, Иэн Брэди нар

Английн иргэд болох Майра Хиндли, Иэн Брэди нар 1963-1965 онд таван хүүхдийг хулгайлж, хүчиндэн хөнөөж, улмаар тэдний цогцсыг шатаажээ.

Майра Хиндли, Иэн Брэди нар

Саддлортын намгаас хоёр хохирогчийн шарил олдсон тул тэдний гэмт хэргийг "намаг дахь аллага" гэж нэрлэжээ. Тэр үед цаазаар авах ялыг зогсоосон байсан тул тэдэнд бүх насаар нь хорих ял оноосон байна. Майра 2002 онд нас барсан бол Иэн 1985 онд галзуурч 2017 онд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн шоронд нас баржээ.

4 Чарльз Старквезер, Кэрил Энн Фьюгейт нар

1957 оны арван хоёрдугаар сарын 1-нд 19 настай Чарльз шатахуун түгээх станцын ажилчныг зөөлөн тоглоом зээлээр өгөхөөс татгалзсаных нь төлөө алжээ. 

Сарын дараа Старквезер өөрийн найз бүсгүй болох Кэрилын захиалгаар ээж, хойд эцэг, хоёр настай эгчийг нь хөнөөжээ. Дараа нь хосууд аялалд явж байхдаа дор хаяж долоон хүний ​​амь насыг хороожээ. Цагдаа нар тэднийг Вайоминг хотод явж байхад нь барьсан байна.

1959 оны 6-р сард Чарльзыг цахилгаан сандалд суулган цаазалжээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу гэмт хэрэгтэн Кэрил 1976 онд суллагджээ. Суллагдсаныхаа дараа тэрээр гэрлэж, 2013 онд ослоор нөхрөө алдсанаасаа хойш Охайо мужид оршин сууж байгаа ажээ.

Чарльз Старквезер, Кэрил Энн Фьюгейт нар

5 Фред ба Рөүз Вэст

Их Британийн хосын гэмт хэргийн түүх 1994 онд дуусаж, хосууд охиноо алга болсон тухай мэдээлсэн. Цагдаа нар Вэстийн гэрт нэгжлэг хийж шороонд булагдсан хоёр охины цогцсыг олжээ. Тэдний нэг нь Фред, Розмари нарын төрсөн охин Хизер Вэст байсан юм. Үүний дараа Кромвелийн гудамжны 25-р дугаарыг аймшгийн байшин гэж нэрлэжээ. 

Фред ба Рөүз Вэст

Баривчлагдсаныхаа дараа Фред өөр аллага үйлдсэнээ хүлээжээ. Хонгилоос болон хохирогчдын байшингаас өөр 10 цогцос олдсон байна. Аллагын ихэнх нь 1967-1987 оны хооронд болсон байна. Тэр дунд Фредийн анхны эхнэр ч байжээ.

Хоёр алуурчинд бүх насаар нь хорих ял оноосон (Розмари анх 25 жилийг авсан боловч 1997 онд ялыг нь чангатгасан). Фред Вэст 1995 оны 1-р сарын 1-ний өдөр өрөөндөө дүүжлэгдэн олдсон бөгөөд түүний бэлэвсэн эхнэр одоо хүртэл шоронд хоригдож байна.

6 Дэниел ба Мануэла Руда нар

2001 онд Германы хос өөрсдийгөө цус сорогчид хэмээн тунхаглав. Тэд танилаа зочлохыг урьж, түүнийг сүхээр цавчин алжээ. Шүүх хуралдаан дээр тэднийг чөтгөр захирч байгаа гэж тэр хоёр мэдүүлсэн байна. Ингээд Дэниелд 15 жил, Мануэлд 13 жил хорих ял оноожээ. Хоёулаа нарциссист шинж чанартай гэсэн оноштой тул тэднийг сэтгэцийн эмнэлэгт хорьдог байна. Одоогийн байдлаар тэд хоёулаа албадан эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа ажээ.

Дэниел ба Мануэла Руда нар

7 Инесса Тарвердиева, Роман Подкопаев нар

Тэд Оросын хамгийн алдартай эрүүгийн хэрэгт холбогдсон хос байж магадгүй юм. Инесса цэцэрлэгийн багш, Роман шүдний эмч байв. 

Инесса охин Викториа, Ромагийн эгч Анастасия Синельник, түүний нөхөр Сергей нартай хамт 2008-2013 онд тэд дор хаяж 10 хүн алсан байна (мөрдөн байцаалтаар дор хаяж 30 хүн байна гэж үздэг). Бусад гэмт хэрэгт аллага, дээрэм, хулгай орно.

Подкопаев 2013 оны 9-р сарын 8-нд баривчлагдах үеэр алагдсан бөгөөд үлдсэн хэрэгтнүүд нь 16-21 жилийн хорих ял авсан.

Энэ гэмт хэргийг үйлдсэн газраас холгүй газар "Миний хайрт Амазон" гэсэн бичээстэй хутга олсон тул энэ бүлэглэлийг "Амазонкуудын бүлэглэл" хэмээн хочилжээ. Гэвч сүүлд нь энэ нь гэмт хэрэгтнүүдийн аль нэгэнд хамааралгүй болох нь тогтоогджээ.

Инесса Тарвердиева, Роман Подкопаев нар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()