Японд гээсэн зүйлээ эргүүлэн олоход яагаад амархан байдаг вэ?

Японы соёлын болон шашны онцлогийн ачаар гээсэн зүйлээ олоход ямар ч бэрхшээл тулгардаггүй. Гэвч энэ бол Япончуудын шударга зангийн ердөө нэг жишээ юм.

Японд гээсэн зүйлээ эргүүлэн олоход яагаад амархан байдаг вэ?

Ихэнх хүмүүсийн хувьд цүнх эсвэл түрийвчээ алдах нь таагүй байдалд орохоос илүү ээдрээтэй асуудал болдог шүү дээ. Энэ нь банкны картаа сэргээх, гэрийнхээ цоожийг солих гэх мэт ажлуудыг бидний нуруун дээр үүрүүлдэг гэж хэлж болох юм. Гэвч дэлхий дээр алдсан зүйлээ төвөггүй олох боломжтой газар байдаг нь Токио хот ажээ. 

14 сая хүн амтай уг хотод өдөр бүр л сая сая эд зүйлс алдагдаж байдаг. Гэвч алга болсон эд зүйлс ихэнхдээ өөрийн эздэдээ эргэн очдог байна. 2018 онд Токиогийн цагдаа нар нийт 54: мянган иргэний үнэмлэх, 130 мянган гар утас болон 240 мянган түрийвчийг эзэнд нь хүлээлгэн өгчээ. Ингэхдээ алдагдсан эд зүйлс тухайн өдрөө л шууд олдох нь түгээмэл аж.

 

1 Олсон эд зүйлсээ цагдаагийн газарт хүлээлгэн өгөх нь Япончуудад ямар ашигтай байдаг вэ?

Токиод хаа сайгүй тархсан "кобан" хэмээх цагдаагийн жижиг хэсгүүд байдаг. Тэдний ажилтнууд маш найрсаг, тусархуу хүмүүс бөгөөд тэд дэггүй өсвөр насны хүүхдүүдийг загнаж, хөгшин эмэгтэйчүүдэд зам хөндлөн гарахад нь тусалдаг.

Японы хуульч, хуулийн профессор Масахиро Тамура: "Япончууд бага наснаасаа цагдаа нартай мэндэлж сурдаг" гэж хэлжээ. “Бид олсон зүйлээ 10 иен зоос ч гэсэн "кобанд" аваачихыг заадаг. Цагдаа нар ийм олдворыг бусадтай адил тэнцүү хэмжээгээр хүлээн авч, тайлан гарган, хадгалалтад илгээдэг. Гэсэн хэдий ч алдсан зоосыг хэн ч хайхгүй гэдгийг мэдэж буй цагдаагийн албан хаагчид дараа нь хүүхдүүдэд үүнийг шагнал болгон өгдөг байна. Учир нь ццагдаад эхлээд хүлээлгэн өгөх нь зүгээр гудамжнаас авахаас тэс өөр юм. Эхний тохиолдолд энэ нь шагнал, хоёрдугаарт хулгайлагдсан зүйл юм. "

Токио болон Нью-Йоркийн оршин суугчдын дунд унагасан утсыг эргүүлж өгөх эсэх талаар туршилт явуулахад үр дүнгийн харьцаа нь 88% болон 6% байжээ. 

Олсон эд зүйлсээ цагдаагийн газарт хүлээлгэн өгөх нь Япончуудад ямар ашигтай байдаг вэ?

2 Үнэнч шудрага байдал

Нөгөөтээгүүр алдагдсан шүхэр эзэндээ эргэж очих нь ховор үзэгдэл юм. Учир нь Япончуудын шүхэртэй харьцах үрэлгэн хандлагыг заримдаа санаачлагчтай иргэд ашигладаг байна. Жишээлбэл, оршин суугч Сугинами бороонд шүхэргүй байсан тул цагдаагийн газар руу орж булан бүрд зарагддаг хамгийн энгийн шүхрийг дүрслэн ярьсан юм. Ингээд тэр олдсон эд зүйлс дотроос өөрийн дүрсэлсэн хаанаас ч олох боломжтой шүхрийг өөрийн мэтээр авсан байна. 

Үнэнч шударга зан нь үргэлж нэгдүгээрт байдаггүй нь харагдаж байна. Чухамдаа, Япон улс шударга байдалд хандах нэлээд төвөгтэй түүхтэй.

Жишээлбэл, Японы эрүүл мэндийн салбарт саяхныг хүртэл өвчтөнд урам хугарах оношийг нь задруулахгүй байх нь түгээмэл үзэгдэл байжээ. Ойрын хамаатан саданд нь мэдэгдсэн ч өвчтөнд оношийг нь хэлдэггүй байсан юм. Энэхүү зан авир нь барууны хүмүүсийг цочирдуулж байгаа боловч уг гарал нь Японы соёлоос улбаатай юм.

Зарим нь япончуудыг Буддын шашны дахин төрөлт гэсэн итгэл үнэмшлээс үүдэлтэй “айдас” байдаг гэж үздэг. Ихэнх япончууд өөрсдийгөө сүсэг бишрэлгүй гэдэг ч Синтогийн олон уламжлалыг, ялангуяа оршуулах ёслолын үеэр дагаж мөрдсөөр байдаг байна.

Үнэнч шудрага байдал

3 Хэн нэгэн ажиглаж байна уу?

2011 оны аймшигт цунами-гийн дараа олон хүн орон гэр, хоол хүнсгүй болж байсан. Гэхдээ хүнд хэцүү цаг үед ч хүмүүс бусдын ашиг сонирхлыг өөрсдийнхөө ашиг сонирхлоос дээгүүр тавьдаг. Беренс энэ зан үйлийг Буддын шашны ойлголт "гаман" -тай холбодог бөгөөд энэ нь тэвчээр, тэвчээртэй байхаас гадна бусдын тухай, дараа нь өөрийнхөө тухай бодох хэрэгтэй гэсэн үг юм. Японы гамшигт нэрвэгдсэн газар нутагт ижил төстэй нөхцөл байдалтай байсан бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй бага тоногдсон байна. Хулгай хийх нь япончуудын хувьд ердийн зүйл биш юм.

Шинтогийн шашинд сүнс нь модноос чулуу хүртэл бүхий л зүйлд байдаг. Хэдийгээр Японд албан ёсны синтоистууд цөөн байдаг боловч бүх зүйлийг мэддэг субъект гэсэн ойлголт тухайн соёлд шингэсэн байдаг. Хэрэв хэн нэгэн таныг үргэлж харж байвал та олдсон зүйлийг яагаад хүлээлгэн өгөх хэрэгтэйгээ ойлгох юм.

Хэн нэгэн ажиглаж байна уу?

4 Нэгдэлжих үзэл

Зүүн Азиуд ерөнхийдөө хувиа хичээхээс илүү нэгдмэл үзэлтэй байдаг. Нэгэн судалгаагаар Япон, Америк ээжүүдийг хүүхдүүдээ ямар ирээдүйтэй болгохыг хүсдэгээ хуваалцахыг хүсжээ. Япон ээжүүд хүүхдүүдээ жирийн хүн шиг даруухан амьдруулахыг ихэвчлэн хүсдэг байсан бол Америк ээжүүд бүгдээрээ хүүхдээ дэлхийн супер од болгоно гэж мөрөөддөг хэмээжээ.

Бэрэнсийн хэлснээр: “Коллективизмын мөн чанар нь бүлэгт хамаарах явдал юм. Бүлгээс гарах нь япончуудын хувьд сэтгэлзүйн хүнд гэмтэл болно. Олон нийтэд харьяалагдах нь маш чухал юм. Сайн үйлс хийж, олсон эд зүйлсээ буцааж өгснөөр ирээдүйд хэн нэгэн танд ийм зүйл хийх болно гэдэгт тэд итгэдэг. Хэн нэгэн олдсон зүйлийг цагдаад хүлээлгэж өгөхдөө шагнал авахыг хүсдэггүй. "

Гэсэн хэдий ч олдсон зүйлээ буцааж өгөх гол шалтгаан нь үнэнч шударга байдал бус хууль юм. Япон дахь өмчийн тухай албан ёсны ойлголт барууныханд тийм ч хачирхалтай содон санагдахгүй л болов уу. Энд нийтийн өмч гэсэн ойлголт бараг л байдаггүй гэж хэлж болох юм. 

Нэгдэлжих үзэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()