Бидний тэвчээрийг бардаг 25 асуулт

Ухаантай асуулт, ухаантай хариултыг авдаг гэдэг. Гэтэл бид заримдаа ямар ч бодолгүйгээр, хэн нэгний уур уцаар, бухимдлыг төрүүлэх, таагүй асуултаар булж орхидог. Энэ нь мэдээж тухайн хүндээ таатай байхгүй шүү дээ... Тиймээс ч бид та бүхэндээ хүмүүсийн тэвчээрийг бардаг түгээмэл 25 асуултыг танилцуулъя.

Бидний тэвчээрийг бардаг 25 асуулт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чи яагаад ийм намхан юм бэ?

Үнэхээр асуумаар санагдаж байсан ч, энэхүү асуултыг тухайн хүнээс битгий асуугаарай. Тэр өөрөө ч яагаад намхан төрснөө мэдэхгүй яваа. Иймд хамгийн эмзэг сэдэв нь юм.

Чи яагаад ийм намхан юм бэ?

2 Чи сагс тоглосоор байгаад ийм өндөр болчихсон юм уу?

Харин чи гольф тоглосоор байгаад ийм намхан болчихсон юм уу? Хааяа ингэж асуумаар санагддаг л биз дээ...

Чи сагс тоглосоор байгаад ийм өндөр болчихсон юм уу?

3 Чи яагаад энэ ажилд орсон юм бэ?

Мэдээж та ийм хариулт хүсээгүй л биздээ... "Би танай компанид үнэхээр хайртай, Бас надад энэ ажил маш хэрэгтэй байна. Тиймээс намайг аваач!"

Чи яагаад энэ ажилд орсон юм бэ?

4 Чи яагаад архи уудаггүй юм бэ?

Заримдаа хүмүүс шахсан архийг нь уухгүй болохоор иймэрхүү утгагүй асуултаар булдаг. Харин тэр үед нь " Би архинаас бүрэн харшилтай" гээд хэлчихмээр санагддаг ажээ.

Чи яагаад архи уудаггүй юм бэ?

5 Бидэнд өөрийнхөө тухай сонирхолтой зүйлийг хэлээч?

Магадгүй тэр таныг ямар нэгэн алиалагч, эсвэл хүмүүсийн уйдааг гаргагч хэмээн бодсон байж болох юм. Эсвэл зүгээр л бодлогогүй асуусан хэрэг.

Бидэнд өөрийнхөө тухай сонирхолтой зүйлийг хэлээч?

6 Чи хэний хүчинд өдий зэрэгт хүрсэн гэж бодож байна?

Энэ асуулт, үг үнэхээр муухай санагддаггүй гэж үү?

Чи хэний хүчинд өдий зэрэгт хүрсэн гэж бодож байна?

7 Чи юу хийдэг вэ?

Магадгүй тухайн хүн өөрийн ажилдаа дургүй, бусдад тайлагнахыг хүсдэггүй байж болох юм.

Чи юу хийдэг вэ?

8 Чиний сул болон давуу тал вэ?

Мэдээж хэн ч өөрийгөө сайн хэлж илэрхийлж мэдэхгүй. Миний сул тал, бас сайн тал гээд хэлэх бэрх шүү дээ. Үүнийг та өөрөө биш бусад хүмүүс дүгнэх эрхтэй.

Чиний сул болон давуу тал вэ?

9 Чи хэдэн хуруу харж байна?

Нүдний шил зүүдэг хүмүүс сохор гэсэн үг биш. Тэд шилтэйгээ таниас ч сайн хардаг.

Чи хэдэн хуруу харж байна?

10 Бид яагаад чамайг ажилд авах ёстой юэ?

Учир нь надад мөнгө хэрэгтэй... Ингэж хэлэх мэдээж эвгүй шүү дээ.

Бид яагаад чамайг ажилд авах ёстой юэ?

11 Миний хүүхэд яагаад шалгалтандаа унав?

Учир нь тэр бусад хүүхдүүд шиг хичээлээ хийж, үүрэг даалгавраа хангалттай биелүүлээгүй учраас... Ганцхан түүнийг алаг үзэж, хичээлд нь зориудаар унагана гэж үү.

Миний хүүхэд яагаад шалгалтандаа унав?

12 Чи яг хаанаас ирсэн юм бэ?

Яг л харь гарагийн хүнтэй харилцаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна. Мөн тухайн хүнд өөрийг нь угсаа гарал, яс үндсээр нь ялгаварлаж байгаа мэт хүндхэн санагддаг гэнэ.

Чи яг хаанаас ирсэн юм бэ?

13 Чи хөдөөнийх юм уу?

Тэгээд юу гэж? Тэр тийм чухал гэж үү... Эдгээр асуулт нь тухайн хүнийг үнэхээр бухимдуулдаг учир эдгээрээс аль болох хол байх хэрэгтэй.

Чи хөдөөнийх юм уу?

14 Чи одоо болтол ганц бие юм уу?

Тохирох хүнээ хараахан олоогүй гэсэн үг шүү дээ. Ганц бие байх нь тийм ч муу зүйл биш.

Чи одоо болтол ганц бие юм уу?

15 Чи хэнд саналаа өгсөн вэ?

Сонгуулийн сэдвээр хэнтэй ч яриад хэрэггүй. Хэрүүл маргаан өдөөхийн нэмэр шүү дээ.

Чи хэнд саналаа өгсөн вэ?

16 Чи яагаад Фэйсбүүктэй байхгүй байгаа юм бэ?

Бид бүхэнд амралт хэрэгтэй. Мөн тэрээр тантай харилцахыг хүсэхгүй байж болох юм.

Чи яагаад Фэйсбүүктэй байхгүй байгаа юм бэ?

17 Манай компани бусад компаниас юугаараа илүү вэ?

Анх ажилд орж байгаа хүнээс иймэрхүү асуултыг хэзээ ч битгий асууж байгаарай.

Манай компани бусад компаниас юугаараа илүү вэ?

18 Сонин сайхан юу байна даа?

Хариулт нь тодорхой биш гэж ?? Юмгүй дээ, эсвэл тайван дөө..

Сонин сайхан юу байна даа?

19 Чи яг одоо юу бодож байна

Энэ дэлхийн хүмүүсийн 99 хувь нь яг одоо юу бодож байгаагаа тодорхой хэлж мэддэггүй байна. Учир нь тэд маш олон зүйлийн талаар бодож байдаг.

Чи яг одоо юу бодож байна

20 Ажил хэр явагдаж байна?

Хэрвээ та өөрөө оролцож, туслахгүй бол энэ талаар асуухын ч хэрэггүй.

Ажил хэр явагдаж байна?

21 Чи яагаад ийм аялгатай ярьдаг юм бэ?

Энэ нөхцөлд яг ямар хариулт авахыг хүссэн юм бол доо.

Чи яагаад ийм аялгатай ярьдаг юм бэ?

22 Чи сандрахаараа яадаг вэ?

Мэдээж сэтгэл санаа тогтворгүй болж, таатай байхгүй нь тодорхой шүү дээ.

Чи сандрахаараа яадаг вэ?

23 Чи яагаад ийм чимээгүй байгаа юм? Хацар чинь яагаад улаан болчихов?

Учир нь тэр маш их ичиж байгаа... Та түүнийг хүмүүсийн дунд онцлоод байгаа бол тодорхой биз ээ.

Чи яагаад ийм чимээгүй байгаа юм? Хацар чинь яагаад улаан болчихов?

24 Чи хэзээ хүүхэд төрүүлэх юм бэ?

Энэ нь тухайн хүний хувийн амьдрал руу хэт өнгийсөн асуулт билээ.

Чи хэзээ хүүхэд төрүүлэх юм бэ?

25 Чи ирээдүйн 5 жилийнхээ төлөвлөгөөг тодорхой хэлээч?

Тэр өнөөдөр орой хэдэн цагт ямар хоол идэхээ ч мэдэхгүй яваа шүү дээ. Ийм байхад 5 жилийн дараахыг яг таг тодохой мэднэ гэж үү?

Чи ирээдүйн 5 жилийнхээ төлөвлөгөөг тодорхой хэлээч?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()