Австралийн цөлд байдаг газар доорх хот (20+ фото)

Австралийн зэлүүд нутагт жуулчдын анхаарлыг ихээхэн татсан ер бусын хот саяхан бий болжээ. Энэхүү хотын нэр Кубер-Педи буюу "нүхэн доторх цагаан хүн" бөгөөд уг газарт цөөхөн ч гэлээ хүмүүс амьдардаг гэдэг нь хамгийн ихээр сонирхол татдаг ажээ. Кубер-Педи юугаараа алдартай болох, яагаад хүмүүс газар доор амьдрахыг хүсэх болсныг уг нийтлэлээс уншаарай.

Австралийн цөлд байдаг газар доорх хот (20+ фото)

1 Энэ бүгд юунаас эхлэлтэй вэ?

1915 онд "алтны халуурал" ид явагдаж, олон хүмүүс баялгийн эзэн болохоор дэлхийн өнцөг булан бүр рүү очиж байв.

Жим Хатчисон өөрийн хүү Вильям болон өөр хоёр Австрали хүний хамтаар мөн алтны эрэлд ханцуй шамлан оржээ. Тэд Алис-Спрингс болон Адеилаидын хоорондох нутаг руу явсан бөгөөд хэдийгээр алт тухайн газраас олдоогүй ч тэд өөр нэгэн үнэ цэнэтэй зүйлийг олж илрүүлжээ. 

Энэ бүгд юунаас эхлэлтэй вэ?

Хайгуулчид майхнаа барьсны дараагаар усны эрэлд гарчээ. Тухайн үед 14 настай байсан Вильям газраас үзэсгэлэнт чимэд /опал/ чулууг олж харсан бөгөөд бусад нь уг олдворт ихээхэн баярлаж, эрлээ шууд үргэлжлүүлсэн байна.

Үнэт чулуу чимэг /опал/-ын олборлолт одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд анх санаандгүй байдлаар олдож байжээ

Ийнхүү Австралийн цөл үнэт чулуу нийлүүлэгч гол газар болон хувирч байжээ.

Газар доорх хот буюу Кубер-Педигийн хоёр дахь нэр нь чимэд чулуун хот ажээ

Өнөөдөр ойролцоогоор 5 мянган км квадрат газарт 7 орд бий. Эдгээрээс нийт олборлолтын 70%-ийг нь гаргаж авдаг байна. Ийм учраас Кубер-Педи дэлхий дахинд чимэд чулуун хот нэрээр алдаршжээ. 

2 Кубер-Педи хотын хүн ам

Үнэт чулуугаар ашиг олох гэсэн хүмүүс уг газрыг зүгээр орхиогүй байна. Өнөөдөр энэхүү хотод ойролцоогоор 45 орны 1800 хүн амьдардаг ажээ. Тэдгээрийн ихэнх хувийг Европын хүн ам эзэлдэг байна.

Тэдний ихэнх нь хэт халуунаас болж газар доор амьдрахыг илүүд үзсэн бөгөөд байнга болдог элсэн шуурга мөн тэдний сонголтод нөлөөлсөн ажээ. Газар доор 23-25 хэмээс хэтрэхгүйн зэрэгцээ гаднаас тоос, элс орохгүй юм

Кубер-Педи хотын хүн ам

Газар доорх сүм рүү орох хаалга

3 Газар доорх хот амралтын газар, ресторан болон сүмтэй

Кубер-Педид олон жуулчид ирдэг. Тэдний гол хүсэл нь хотын хамгийн гүн рүү орж үзэх явдал ажээ. 

Газар доорх хот амралтын газар, ресторан болон сүмтэй

Газар доорх хотын хөгжингүй байдал гадны жуулчдыг ихээхэн татдаг

Сүмийн дотор

Ирж буй хүмүүст эхлээд олон тооны нуранги, овгор элс болон хэдхэн байгууламж л харагддаг байна. 

Кубер-Педи дахь зочид буудал болон дэлгүүрүүд

Гэвч газар доор ороход тэс өөр дүр зургууд хүлээн авдаг байна. Тэнд дэлгүүрүүд болон зочид буудал, сүм болон амралтын газар байдаг ажээ. Нэг үгээр бол газар доорх хот бидний амьдардаг газраас ялгагдах юмгүй. 

Зочид буудлын хүлээн авах хэсэг

Дэлгүүрүүд

4 Газар доорх хот хөгжсөөр байгаа

Уг газрын хөрс нь зөөлөн, чулуу багатай тул ухахад хялбар, өрөө тасалгаа гарган зохион байгуулах боломжтой аж. Тиймээс энэ газар улам л өргөжиж байгаа гэж хэлж болно. 

Газар доорх хот хөгжсөөр байгаа

Хотын хүн амын тоо ихсэж хот өөрөө ч улам хөгжингүй болсоор байгаа юм

Газар доорх амьдрал ч мөн тав тухтай байж болдог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()