Ямар амьтны өөх хамгийн сайн бэ?

Сүүлийн үед хүмүүс эрүүл хооллолтын үүднээс амтьны гаралтай өөх тосноос илүү ургамлын гаралтай тосыг хоолондоо түлхүү хэрэглэх болсон. Гэхдээ эрүүл бэлчээрийн малаас авсан өөх тос, мөн дотор өөх нь зүрхний өвчин, хорт хавдар, холестерол ихсэх, таргалалт гэх мэтийг үүсгэдэггүй. Бидний өвөө эмээ нарын хэрэглэдэг байсан төрөл бүрийн амьтны гаралтай өөх нь харин ч хүний биед хэрэгтэй бүрийг өгч чаддаг бөгөөд өнөөдөр та бүхэнд тэдгээрийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Ямар амьтны өөх хамгийн сайн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тосны төрөл хүнсэнд хэрэглэх тос дараах хэдэн янз байна.

  • Ханасан тос (saturated fats) өрөөний дулааны хэмд хатуу байдлаар байх ба ихэнхдээ амьтны гаралтай тос байдаг. Жишээлбэл өөхөн тос, цөцгийн тос, шар тос, тосыг аваагүй сүүн бүтээгдэхүүн, маргаринд байна. Энэ тос нь хүний цусан дахь муу холестиринийг ихэсгэх ба хүнд үзүүлэх ашиг нь бага байна. Ханасан тос зарим нэг төрлийн хавдар болон зүрх судасны өвчнийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. 
  • Ханаагүй тос (unsaturated fats) ихэвчлэн өрөөний дулааны хэмд шингэн байдлаар байх ба холестирины сайн төрлийг нэмэгдүүлж зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Ханаагүй тос нь “Моно ханаагүй тос”(monounsaturated), “Поло ханаагүй тос”(polounsaturated) гэж хоёр янз байна. 

 

1 Гахайн өөх

Түүхий өөх: Түүхий гахайн өөх ягаан өнгөтэй байна. Дээр нь махны үлдэгдэл, холбогч эд, эсвэл арьсны үлдэгдэл байна. 

Болсон өөх: цагаан, цайвар дулаан цөцгий хүртэл цэвэр цагаан өнгөтэй байх ёстой. Өрөөний температурт хатуу, гэхдээ зөөлөн байдлаа хадгална. 

Яаж хүнсэнд хэрэглэх вэ?: гахайн өөхийг чанасан амтат төмсний орой дээр хайлуулж тавих эсвэл нэмэлт гахайн махтай хоолонд амт оруулахын тулд ургамлын тосны оронд хэрэглэж болно. 

Өөхний найрлага:

Ханасан өөх тос: 39 хувь
Моно ханаагүй тос: 45 хувь
Поло ханаагүй тос: 11 хувь

Гахайн өөх

2 Үхрийн өөх

Түүхий өөх: Түүхий үхрийн өөх нь цайвар шаргал өнгөтэй цагаан өнгөтэй, үйрч унадаг, харьцангуй хөнгөн жинтэй байдаг. Дээр нь махны үлдэгдэл, холбогч эд, эсвэл арьсны үлдэгдэл байна. 

Болсон өөх: Цагаан, цөцгий шиг өнгөтэй байх ёстой. Хэт ханасан тул өрөөний температурт хатуурч хэврэг болдог. Та үүнийг хутгаж авч чадахгүй тул огтлох хэрэгтэй болно.

Яаж хүнсэнд хэрэглэх вэ?: Үхрийн өөх бол хоол хийхэд хамгийн тохиромжтой тоснуудын нэг юм. Их хэмжээнд ханасан, бага хэмжээний ханаагүй өөх тос агуулдаг халуун хоол хийхэд нэн тохиромжтой. Маш зөөлөн үхрийн махны амттай учраас бараг ямар ч ногоо, эсвэл өндөгтэй хоолонд хэрэглэж болно. 

Өөхний найрлага:

Ханасан өөх тос: 50 хувь
Моно ханаагүй тос: 42 хувь
Поло ханаагүй тос: 4 хувь

Үхрийн өөх

3 Хонины өөх

Хонины сүүлний бүдэрхийнээс дээш дөрвөн хуруу орчим, өндөр нягтаршилтай хэсэг нь хэт ханаагүй тосны хүчил агуулсан байдаг ажээ. Хэт ханаагүй тос нь хүний биед маш сайн шингэдэг.

Хонины сүүлэнд агуулагддаг Д,С, А, К аминдэмүүд сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж цус багадалтаас сэргийлдэг. Харин хонины өвчүүний хэрсэнгийн өөх нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци ихтэйг судалгаагаар тогтоосон.

Өөхний найрлага:

Ханасан өөх тос: 45 хувь
Моно ханаагүй тос: 45 хувь
Поло ханаагүй тос: 10 хувь

Хонины өөх

4 Нугасны өөх

Түүхий өөх: Ихэвчлэн нугастай хамт зарагддаг. Цайвар шар эсвэл ягаан хүртэл цагаан өнгөтэй байх ёстой. Зөөлөн, бага зэрэг тослог хэлбэртэй. 

Яаж хүнсэнд хэрэглэх вэ?: Нугасны өөх бол амьтны гаралтай өөхнүүд дундаа "Кадиллак" нь юм. Амтыг нь бүрэн гаргаж авахын тулд яншуй эсвэл бусад цардуултай ногоотой хамт шарж үзээрэй. 

Өөхний найрлага:

Ханасан өөх тос: 33 хувь
Моно ханаагүй тос: 49 хувь
Поло ханаагүй тос: 13 хувь

Нугасны өөх

5 Тахианы өөх

Та өөрөө тахиа нядлаад өөхийг нь авахгүй л бол олдох нь хэцүү. Ер нь бол зарагддаг жинхэнэ тахианы өөх нь цайвар, дунд зэргийн шар өнгөтэй байх ёстой. Тахианы өөх нь бусад амьтны гаралтай өөх тосноос илүү ханаагүй өөх тос агуулдаг тул өрөөний температурт ердөө л хатуу, бага зэрэг халуунд ч шингэрэхэд бэлэн байдаг.

Яаж хүнсэнд хэрэглэх вэ?: Тахианы өөх нь еврейчүүдийн уламжлалт хоолны гол орц гэдгээрээ алдартай. Нугасны өөхөөс арай хөнгөн амттай бөгөөд төмс чанаж, сонгино хуурч, тахианы шөл хийж, тахианы махтай хамт хэрэглэж болно. 

Өөхний найрлага:

Ханасан өөх тос: 30 хувь
Моно ханаагүй тос: 45 хувь
Поло ханаагүй тос: 21 хувь

Тахианы өөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()