Орон орны нэрийн хуудас болсон амтат зоог

2015-06-16, 20:04
12,036
Дэлхийн өнцөг булан бүрт хүрч аялахдаа бид тухайн орныхоо соёл, зан заншилд бага ч атугай уусан нэгдэхийг хичээдэг. Ийм аяллаас хүн бүр сэтгэл хөдлөлийн төдийгүй амтны дурсамжийг тээн ирдэг билээ. Учир нь улс орон бүр өөр өөрийн нэрийн хуудас болсон брэнд хоолтой бөгөөд энэ нь тухайн ард түмний түүх, ёс заншил, уламжлалын салшгүй нэг хэсэг болсон байдаг билээ.
Орон орны нэрийн хуудас болсон амтат зоог
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Банш бол Украин гал тогоонд хамгийн түгээмэл тархсан хоол бөгөөд зуун зууны турш аарц, бяслаг, татсан мах, жимстэй гэсэн олон төрлүүдээр хийсээр иржээ.



2. Пирошки нь Белорусын уламжлалт идээ ундааны нэг. Ялангуяа махан шанзтай пирошки маш амттай. Тэд үүнийгээ колдун хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү пирошкиг ихэвчлэн ногоо болон цөцгийтэй иддэг байна.



3. Хачапури бол бяслагт бялуу буюу бяслагт пирошки юм. Гүрж үндэсний энэ хоол нь "аарц" (хачо) болон "талх" (пури) гэдэг үгнээс гаралтай. Хачапурийг тэд маш олон хувилбараар хийдэг бөгөөд тус бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц амт, үнэртэй байдаг ажээ.



4. Германд очиж үзсэн хүмүүс энэ хоолны ямар тансаг сайхан амт, үнэртэй вэ гэдгийг нь мэднэ байх. Үхэр болон гахайн махан татшийг хольж нимбэгний шүүс, яншуй, кардамоноор ахиухан амтлаад гахайн гэдсэнд чихдэг бөгөөд яг л хиам гэсэн үг. Үүнийг германчууд шар айрагтай гайхалтай зохицсон даруулга хэмээн үздэг байна.



5. Манай хойд хөрш Орос улсыг та ямар хоолоор нь сайн мэдэх вэ? гэвэл борщ буюу хүрэн манжингийн шөл гэж хариулах байх. Үнэндээ бол борщыг Оростой хил залгаа Украин, Беларус зэрэг улсад ч харж болно. Гэхдээ хийх аргачлал, орц найрлага бага зэрэг ялгаатай, амт нь ч өөр өөр байдаг ажээ.



6. Вен шницель бол Австри гал тогооны хамгийн алдартай хоол. Үхрийн махыг маш нимгэн давтаж, хатаасан талханд дүрээд шарах бөгөөд яншуй, шинэ ногооны салатны хамт иддэг байна. 



7. Чехэд очсон хүн бүр нэрийн хуудас болсон гахайн шийрийг амтлахгүй өнгөрнө гэж байхгүй. Шар айраг, сармис, халуун ногоонд дардаг нь гахайн шийрийг ер бусын зөөлөн, амттай болгодог ажээ. Харин гахайн шийрийг илүү шажигнасан амттай болгохын тулд шарахдаа зөгийн бал дээрээс нь асгаж өгдөг юм байна.



8. Бигус бол Польш үндэсний уламжлалт хоол. Зарим газраа бигос ч гэж нэрлэх нь бий. Үндсэн бүтээгдэхүүн нь давсалж дарсан байцаа болон мах бөгөөд амтаараа байцааны шөлийг санагдуулам ч хоёрдугаар хоол ажээ. Улаан лоолийн сүмс, ой мөөг, дарс, халуун ногоогоор амталдаг байна.



9. Унгар гуляш бол олон зууны турш уламжлагдаж ирсэн зоогны нэг. Дашрамд дурдахад энэ нь шөл бөгөөд “гуляш” гэдэг нь хоньчин гэсэн утгатай үг ажээ. Малчин хүмүүс хээр хөдөө мал ахуйгаа хариулж, оторлож явах үедээ хийж иддэг маш өег хоол байсан бөгөөд Гуляшийг сайхан үнэр амттайгаас гадна харахад тансаг болгохын тулд чинжүү хийдэг байна.



10. Халуун цуст Испаничууд “паэлья” хэмээх өвөрмөц нэртэй хоолыг ирсэн зочиддоо барих дуртай. Испани үндэсний энэ хоол нь будаан хачиртай жигнэсэн мах юм. Паэльяг хийх арга, орц маш олон, бүр 300 орчим төрөл байдаг ажээ.



11. Итали улс пиццагаараа алдартай. Пиццаг жинхэнэ утгаар нь урлагийн бүтээлийн түвшинд хийдэг хүмүүс билээ. Хэдийгээр өнөө үед пицца нь дэлхийд хамгийн түгээмэл хоолны төрөл ч Италид л жинхэнэ пиццаны амтыг мэдэрч болох гэнэ.



12. Идэж үзээгүй, дасч дадаагүй хүмүүст энэхүү хоол нь дотор эвгүйцэм санагдана. Гэхдээ францууд энэ хоолондоо нугасгүй дуртай бөгөөд жимс, жимсгэний сүмстэй тарган галууны элэг ажээ.



13. “Задзики”-г зарим газар цацики ч гэж нэрлэдэг энэ соус бол грекчүүдийн уламжлалт хоол бөгөөд Грекчүүдийн хувьд сармистай тарганд өргөст хэмх дүрж идэх нь амттай юм байна.



14. Харин Египтэд очсон хүн бүр ийм нэгэн чихэрлэг зоогийг хүртэж үзсэн нь лавтай. Нутгийн хэлээр “кунафа” хэмээн нэрлэгддэг энэ хоол найруулсан шингэн тосонд чанаж, чихэрлэг шүүсэнд дүрсэн утас мэт маш нарийхан гурил байх ажээ.



15. Фалафель бол Израильчууд төдийгүй арабуудын хувьд маш түгээмэл, алдартай хоол. Шошийг чанаж бяцлан бөмбөлөг хэлбэрт оруулаад тосонд шарснаар фалафель бэлэн болох ажээ.



16. Кебабийг манай Монголд ч мэдэхгүй хүн байхгүй билээ. Турк үндэсний хоолны газруудад яваад ороход юун түрүүнд энэ хоол нүдэнд тусна. 14-р дүгээр зууны үед туркууд аян дайнд явж байх үедээ махыг гулуузаар нь өлгөөд сэлмээрээ нимгэн цавчиж аван түүдэг дээр шарж иддэг байснаас кебаб үүсэлтэй хэмээн үздэг байна.



17. АНУ-ын Ерөнхийлөгч асан Никсон Хятадын энэхүү уламжлалт хоолыг хүн бүр амталж үзэх хэрэгтэй хэмээн ярьдаг байжээ. Түүний онцолсон зоог бол шарсан нугас байсан юм. Нугасыг элдэв төрлийн амтлагчаар амталж дарсны эцэст  зууханд шарах бөгөөд мах нь их шүүслэг, зөөлөн, шажигнасан сайхан амттай болдог ажээ.



18. Анхааруулахад Канадын уламжлалт энэ хоол ПУтин биш ПутИн хэмээн и үсэг дээрээ өргөлттэй дуудагддаг ажээ. ПутИны орцонд төмсний нухаш, бяслаг, сүмс ордог байна.



19. Бас л бидний сайн мэдэх хоолны нэг бифштекс нь Америкаас гаралтай юм байна.



20. Пудинг нь Английн уламжлалт зоог. Үүнийг англичууд ихэвчлэн ням гарагт гэр бүлээрээ цуглах үедээ оройн хоолон дээрээ иддэг байжээ. Жирийн л шингэн зуурмаг гурилаар хийдэг энэ зоогийг бүх төрлийн сүмс болон махан сүмстэй олгодог уламжлалтай ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()