BTS хамтлагийн "улаан фэн" залуу Солонгос төрхтэй болохын тулд 200 мянган доллар зарцуулжээ

Британи залуу Солонгосын BTS хамтлагийн гишүүн Жиминтэй адилхан болохын тулд 149 мянган фунт стерлингийг зарцуулсан байна. Тэрбээр өөрийн шүтээнийг харахгүйгээр нэг өдрийг ч өнгөрүүлж чаддаггүй тухайгаа хуваалцаж байсан юм. Ийм ч учраас тэр хайртай дуучныхаа зургийг хэвлэн хаа сайгүй өөртэйгөө хамт авч явдаг ажээ.

BTS хамтлагийн "улаан фэн" залуу Солонгос төрхтэй болохын тулд 200 мянган доллар зарцуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

30 настай Британийн иргэн Оли Лондон өөрийгөө өхөөрдөм Солонгос залуу болгож хувиргахын тулд 149 мянган фунт стерлингийг зарцуулсан байна. Ингээд үр дүн нь ямар болсныг харцгаая!

Энэ бүх хүчин чармайлт нь 2013 онд Өмнөд Солонгост амьдарч байхдаа BTS-ийн концертийг үзсэнээр эхэлсэн байна. 

Лондонгийн хэлснээр тэрээр удаан хугацааны турш хоолны дуршилгүй болж хэт турсан ба хэдхэн жилийн өмнө үүнийгээ ялан дийлж чадсан тухайгаа хуваалцсан юм.

Британи залууд Солонгос дуучны картон дүр байдаг бөгөөд тэрбээр түүнийгээ хаа сайгүй хамт авч явдаг байна.

Гэхдээ Оли Лондон нь ижил хүйстэн биш юм. "The Daily Mail" сонинд Оли Лондонг 44 настай телевизийн од Фрэнчи Моргантай дотно харьцаатай байгаа бөгөөд тэд Лондонд хамт амьдардаг гэсэн мэдээлэл гарсан байна.

Олиг картон зурагтай гэрлэсний дараагаар Фрэнчи хэлэхдээ:

"Картон зурагтай гэрлэхэд нь би хардаж байсан ч одоо бол би түүний үзэл бодлыг дэмждэг болсон. Одоо би Солонгос руу явж өөрийн барби шиг болох мөрөөдлөө биелүүлэхийг зорьж байна", хэмээжээ. 

Хосуудыг анх холбосон зүйл нь гоо сайхны мэс засал болон Жиминд дуртай байдлууд нь байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()