Цар тахлын үеэр зохиогдсон анхны хөгжмийн фестиваль хэрхэн болж өнгөрсөн бэ?

Хэдийгээр коронавирус бүрэн дарагдаагүй байгаа ч дэлхий даяар хүмүүс хэвийн амьдралаа үргэлжлүүлэхийг хичээсээр байна. Их Британид хөл хорионы дэглэм бага багаар цуцлагдахын хэрээр зарим томоохон үйл ажиллагаанууд сэргэж эхэлжээ. Үүний нэг жишээ бол саяхан болсон хөгжмийн фестивал юм. 

Цар тахлын үеэр зохиогдсон анхны хөгжмийн фестиваль хэрхэн болж өнгөрсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Их Британийн Ньюкасл апон Тайн хотод байх Госфорт паркийг тоглолт хийх газраар сонгож, коронавирусын үеийн зай барих дүрэм журмийг хангасан учраас ийнхүү чөлөөтэйгээр 2020 оны анхны фестивалийг эхлүүлж байгаа аж.  

Тус газар нь задгай театр, зочид буудал, гольфийн талбай, хөлбөмбөгийн талбай бүхий томоохон цогцолборын нэг хэсэг юм. 

Нийтдээ 45 мянган м2 талбайд үзвэрийн 500 тавцан байрлуулсан бөгөөд нэг тавцан нь 5 хүний суудалтай. Энд нэг дор 2500 хүн цугларч тоглолт үзэх боломжтой гэнэ. 

Тасалбар авсан хүмүүсийг зэрэг ирүүлэхгүйн үүднээс хүн бүр тодорхой цагийн хуваарийн дагуу ирэх юм байна. 

"Virgin Money Unity Arena" нэртэй уг фестивалийг дуучин Сэм Фэндэр (Sam Fender) нээсэн бөгөөд эхний тасалбарууд нь дороо зарагдаж дууссан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()