Таныг 14 хоногт турааж, үзэсгэлэнтэй болгох шидэт ундаа

Халуухан загвар өмсөгчид, үзэсгэлэнтэй олны танил бүсгүйчүүд хэрхэн үргэлж төгс харагдаж чаддаг юм бол хэмээн та гайхаж байсан удаатай юу? Тэгвэл энэхүү асуултын хариулт болгож, нэгэн сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Та энэхүү шидэт ундааг ууснаар, илүүдэл жингээ хасч, арьсаа гэрэлтсэн толигор болгохоос гадна эрүүл мэнддээ ч давхар анхаарч чадах юм. Харин тэрхүү шидэт ундаа бол "кокосын ус" юм. Ингээд хамтдаа "кокосын ус"-ийг заавал уух 8 шалтгаантай танилцъя. 

Таныг 14 хоногт турааж, үзэсгэлэнтэй болгох шидэт ундаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жингээ эрчимтэй хаяна

Хэрвээ та жингээ хасч, гоолиг сайхан биетэй болохыг хүсч байгаа бол эргэлзэх зүйлгүй "кокосын ус"-ийг уугаарай. Энэ нь калори багатай төдийгүй уусны дараа цатгалан мэдрэмж төрүүлж, өлсөхийг бууруулна. Та хоол идэхээс өмнө 1 стакан кокосын ус ууснаар, харьцангуй бага хоол идэж, таргалахаас сэргийлж чадна. 

Жингээ эрчимтэй хаяна

2 Арьсанд чийгшил өгнө

Кокосын ус нь биен дэх шингэний хэмжээг тэнцвэржүүлж, энергийг тэнцүү хувиарладаг байна. Тиймдээ ч таны арьсыг чийгшүүлж, гэрэлтсэн толигор болгох аж.

Арьсанд чийгшил өгнө

3 Хоол боловсруулах системийг дэмжинэ

Кокосын усанд эслэг ихээр агуулагддаг бөгөөд энэ нь гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэх тустай аж. "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага"-аас хүүхдийн суулгалтыг эмчлэхийн тулд кокосын усыг уулгах хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. 

Хоол боловсруулах системийг дэмжинэ

4 Даралтыг тогтворжуулна

Судалгаанаас үзэхэд, кокосын ус ууснаар систолын даралтыг 71%-иар, диастолын даралтыг 29%-иар бууруулдаг болохыг тогтоожээ. 

Даралтыг тогтворжуулна

5 Арьсыг гэрэлтсэн болгоно

Антиоксидантаар баялаг кокосын ус нь биеэс хорт бодисыг гадагшлуулах төдийгүй биед шим тэжээлийг хуримтлуулдаг. Та энэхүү усыг ууж хэрэглэхээс гадна нүүрэндээ түрхэж болох бөгөөд энэ нь арьсыг толигор, гэрэлтсэн болгож, элдэв батга, үрэвслийг эмчилдэг аж. 

Арьсыг гэрэлтсэн болгоно

6 Стресс бухимдлаас ангижирна

Олон төрлийн витаминаар баялаг кокосын ус нь стресс бухимдлыг дарж, сэтгэл санааг тогтворжуулдаг. Мөн тус усанд агуулагдах магни нь биеийн сератонин дааврыг нэмэгдүүлж, танд баяр хөөрийг бэлэглэх болно.   

Стресс бухимдлаас ангижирна

7 Шарталтыг эмчилнэ

Хэрвээ та хэтрүүлэн наргиснаас болж, гүн шарталтанд орсон бол танд кокосын ус тус болох аж. Энэ нь олон төрлийн витамин, амин дэмээр баялаг тул биеийг сэргээж, өвдөлтийг намдаана. Кокосын усны 95 хувь нь цэвэр ус байдаг бөгөөд үүнийг ууснаар бие дэх усны баланс тэнцвэрждэг байна. 

Шарталтыг эмчилнэ

8 Хөгшрөлтийг удаашруулна

"Кокосын ус" нь бидний эрүүл мэндэд гайхамшигтай сайн нөлөө үзүүлдэг ургамлын даавар болох цитокининий байгалийн эх үүсвэр юм. Тус даавар нь хөгшрөлтийн эсрэг үр нөлөөг үзүүлдэг төдийгүй хорт хавдар, тромбоз зэрэг өвчний эрсдлийг бууруулдаг.

Хөгшрөлтийг удаашруулна

Та "кокосын ус"-ийг томоохон сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()