"Хөвдөг хотууд" - Дэлхийн хамгийн том 11 хөлөг онгоц

Мянга мянган жилийн туршид төгсгөлгүй мэт далайн чанадад гарах ганц арга нь хөлөг онгоц байв. Үүнийг даган усан онгоцнууд улам томорч хүч чадалтай болсоор өдгөө бараг хот суурингийн дайтай том хөлгийг бүтээж чаддаг болсон билээ.

"Хөвдөг хотууд" - Дэлхийн хамгийн том 11 хөлөг онгоц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

11 "Mozah"

Моза нь Q-Max үйлдвэрийн хамгийн анхны хөлөг онгоц бөгөөд өдгөө  дэлхий дээр ийм загварын онгоц ердөө 14 ширхэг л байдаг ажээ. Эдгээр хөлгүүдийн гол зориулалт нь Катараас байгалийн хий зөөвөрлөх явдал юм. Өмнөд Солонгосын инженерүүдийн ур ухаанаар бүтдэг Моза хөлгүүд өдгөө Катарын тугийн доор далайд гарч байгаа бөгөөд урт нь 345 м юм. 

"Mozah"

10 "Queen Mary II"

"Queen Mary II" Атлантын далайн аяллын хөлөг нь 2002 онд ашиглалтад орсон цагаас өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн том зорчигч тээврийн хэрэгслүүдийн нэгт тооцогдсоор ирсэн. Уг хөлгийн техникийн зохион байгуулалтыг Францын "Chantiers de l'Atlantique" компани гүйцэтгэсэн байна. 

Онгоцонд 15 ресторан, казино, театр байдаг бөгөөд мөн цор ганц хөдөлгөөнт одон орон судлалын танхимтай гэдгээрээ алдартай. Усан онгоц нэг аялалдаа 2620 хүртэл зорчигчийг хүлээн авах боломжтой ажээ.

"Queen Mary II"

9 "Allure of the Seas"

"Allure of the Seas" аяллын хөлөг онгоц нь ихэр хэдий ч тэдэнд нэг ялгаа бий. Эхэнд хийгдсэн нь "дүүгээсээ" таван сантиметр урт ажээ. Усан онгоцны урт 362 метр, зорчигч хүлээн авах хамгийн дээд хүчин чадал 6296 хүн, ажилчдын хувьд 2384 хүн байна.

Онгоцон дээр мөсөн гулгуурын талбай, гольфын талбай, тоолж баршгүй олон дэлгүүр, баар гэх мэт олон тооны зугаа цэнгэлийн газар байдаг.  Түүгээр ч барахгүй зорчигчид чамин мод болон бусад ер бусын ургамал бүхий жинхэнэ цэцэрлэгт хүрээлэнгээр алхах боломжтой байдаг байна.

"Allure of the Seas"

8 "Oasis of the Seas"

362 метр урттай энэ хөлөг онгоц өөрийн хэмжээ, зорчигчдын үйлчилгээний түвшин, үйлчилгээ, үзвэр зэргээрээ ихээхэн алдартай. Мөн та хамгийн том казино болон нэгэн зэрэг 2 жүжиг тайзан дээр тавьдаг театрыг сонирхох боломжтой юм. 

"Oasis of the Seas"

7 "Vale Sohar"

Бразилийн уул уурхайн "Vale" компанид харьяалагддаг бүхэл бүтэн флот байдаг. Үүний нэг нь "Vale Sohar" бөгөөд Бразилаас АНУ руу хүдэр гаргахад ашигладагддаг ажээ. 362 метрийн урттай хөлөг онгоц анх 2012 онд далайд гарсан ба үүнээс хойш ижил төрлийн хөлгүүдийн жагсаалтыг хэмжээгээрээ тэргүүлсээр байгаа юм.

"Vale Sohar"

6 "TI Class"

"TI Class"-ын супертанкеруудын гэр бүл нь ижил төстэй дөрвөн усан онгоцноос бүрддэг. "TI Oceania", "TI Africa" (Маршалын арлын далбаан дор) болон "TI Asia", "TI Europe" (Бельгийн далбааны дор) нь тэдгээрийг бүрдүүлнэ. Хөлөг онгоц тус бүр нь 380 метр урттай ажээ.

"TI Class"

5 "Emma Maersk"

Данийн "Moller-Maersk Group" нь контейнерийн зориулалттай найман ижил хөлөг онгоцтой  бөгөөд тэдгээрээс 2006 онд гарсан "Эмма Маерск" хамгийн анхных нь юм. Тухайн үед энэхүү ачааны хөлөг нь дэлхий дээрх хамгийн том хөлөг онгоц гэж тооцогддог байв. "Эмма Маерск"-ийг Гибралтарийн хоолой ба Суэцийн сувгаар дамжуулан Европ, Азийн хооронд бүхий л ачааг тээвэрлэхэд ашигладаг байна.

"Emma Maersk"

4 "Esso Atlantic"

"TI"-ийн хөлөг онгоцнууд гарч ирэхээс өмнө Японы газрын тосны супертанкер Эссо Атлантик 1970-аад оны дунд үеэс эхлэн олон жилийн турш дэлхийн хамгийн том хөлөг онгоцнуудын эрэмбийг тэргүүлж байжээ. Уг танкерийг Европын орнууд болон Ойрх Дорнодын орнууд хооронд газрын тос тээвэрлэхэд ихэвчлэн ашигладаг байсан юм. 

"Esso Atlantic"

3 "Pierre Guillaumat"

"Пьер Гиёмо"-г Францын "Chantiers de l'Atlantique" компанийн мэргэжилтнүүд боловсруулж, бүтээжээ. Гэсэн хэдий ч түүний нас маш богино байлаа. Энэхүү супертанкер далайд ердөө таван жил аялсан бөгөөд 1983 онд Өмнөд Солонгост салган хаягдал болгожээ. 

"Pierre Guillaumat"

2 "Seawise Giant"

Нэгэн цагт рекорд тогтоож байсан энэхүү супертанкер мөн адил өдгөө оршин тогтнохоо больсон юм. "Seawise Giant" нь түүхэн дэх хамгийн урт хөлөг онгоц байсан хэдий ч хэмжээ нь Суэц, Панамын сувгуудаар нэвтрэхэд хувьд хэтэрхий том байсан тул жагсаалаас гарчээ.

"Seawise Giant"

1 "Prelude"

"Prelude" бол өнөө цагийн дэлхийн хамгийн том хөлөг онгоц юм. Түүнчлэн энэхүү "хөвдөг хот" бол өөр дээрээ байгалийн хий боловсруулах, шингэрүүлэх чадалтай дэлхийн анхны хөлөг юм. Хөлөг онгоцны инженерчлэлийн ажлыг Өмнөд Солонгосын "Samsung Heavy Industries" компани "Royal Dutch Shell" компанид зориулж гүйцэтгэсэн ажээ. 

"Prelude"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()