Австрали хосын жилийн өмнө гээсэн хуримын бөгжийг нэгэн загас "зүүж" явааг илрүүлжээ

Өнгөрсөн зул сарын баяраар нэгэн хос Австралийн Норфолк аралд амралтаа өнгөрүүлэх үедээ хуримын бөгжөө далайн усанд гээсэн байна. Харин энэ явдлаас хойш таван сарын дараа усанд шумбагч Сюзан Приор (Susan Prior) далайд шумбаж, амьтдын зураг авч байхдаа нүдэндээ ч итгэмгүй хачирхалтай дүр зургийг олж харжээ. Шинэхэн хос далайд гээсэн алтан бөгжөө олохоосоо нэгэнт өнгөрсөн гэж итгэсэн байсан ч Сюзан Приорын ачаар бөгжөө хаана байгааг олж мэдэж чадсан байна.

Австрали хосын жилийн өмнө гээсэн хуримын бөгжийг нэгэн загас "зүүж" явааг илрүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эх сурвалжийн мэдээлснээр Натан Ривз болон Сюзи Кинталь хэмээх хос өнгөрсөн зул сарын баярын үеэр Австралийн Норфолк арлаар аялж, далайд сэлж байхдаа хуримын бөгжөө санаандгүй хаячихсан байсан гэнэ. Гэвч тэд бөгжөө хуруунаас нь мултарсан болохыг бүр сүүлд нь мэдсэн учир хайж олж чадаагүй бөгөөд арал орчмын хүмүүст алтан бөгжөө гээсэн тухайгаа хэлээд явсан байжээ.

Харин усанд шумбагч Сюзан Приор далайн гүнд гэрэл зураг авч байх үедээ ер бусын зүйл олж харсан нь өнөөх "бөгжтэй" загас байв. Тэрээр загасыг харсан даруйдаа барьж авч чадаагүй ч арлын хүмүүсээс дээрх хосын талаар сонсож байснаа санаад, тэдэнтэй фейсбүүк хаягаар нь холбоо барьсан аж. Одоо залуу хос хаясан бөгжөө хаана байгааг нь олж мэдэж чадсан ч бөгжөө буцаан авахын тулд загасыг эргүүлж олох хэрэгтэй байгаа аж.

Бөгжтэй загас Сюзан Приортой таарахдаа жижигхэн байсан учир биед нь аюул учраагүй ч загас томрохын хэрээр метал түүнийг боож, аминд нь хүрэх аюултай гэнэ. Гэвч жижиг хэмжээтэй загас маш хурдан хөдөлгөөнтэй тул загасыг барих амаргүй байна гэдгийг Сюзан тайлбарласан байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()