Альберт төгс гэрлэх санал тавихын тулд 2 долоо хоног бэлдсэн аж. Ингээд товлосон өдөр болоход тэрээр 4 цагийн турш гэрийнхээ зочны өрөөг лаа, шаар, цэцэг зэргээр чимэглэжээ.
Мөн дурлалт залуу лаагаар "Надтай гэрлэх үү?" гэж бичиж, оргилуун дарс бэлдэж, уянгын дуу тавьжээ.
Бэлтгэлээ дуусгаад тэр гэрээсээ гарч найз бүсгүйгээ ажлаас нь авчрахаар явсан бөгөөд ирэхэд байшин нь аль хэдийнээ шатсан байжээ.
Байхгүй хооронд нь 3 гал сөнөөгч ирж, галыг унтраасан байна. Валери шатсан байр руу орохыг хүсээгүй ч найз залуу нь гол зорилгоо биелүүлэхээр түүнийг дагуулан орсон байна.
Азаар бүсгүй "тийм" гэж хэлсэн юм.
Дурлалт хосууд танилцах сайт дээр нэгэн зэрэг бүртгүүлсэн байж тааран танилцаж байжээ. Үүнээс хойш тэд салж хагацаагүй байна.
Одоогоор хосууд Альбертын ахынд амьдарч даатгалын газраар хохирлынхоо тодорхой хэсгийг төлүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Хэдийгээр санамсаргүй явдал болсон ч хосуудын хувьд тухайн өдөр хамгийн дурсамжтай өдөр нь болсон бөгөөд яг жилийн дараа тэд байранд нь гарсан галыг унтраасан гал сөнөөгчдийг хуримдаа урина хэмээн амласан байна.
Гал сөнөөгчид оршин суугчдыг ийм төрлийн аюул гаргахаас сэргийлж, анхааруулжээ.