"Жинхэнэ эр хүн ямар байх ёстой вэ?" - Нэгэнт үеэ өнгөрөөсөн буруу ойлголтууд

2020-08-05, 16:14
6,069

“Жинхэнэ эр хүн” гэж хүмүүст магтуулахын тулд эрчүүд заримдаа өөрсдийгөө мах цуснаас бүтсэн хүн гэдгийг ч мартах үе бий. Мөн хэн ч, хэнд ч, юу ч баталж харуулах шаардлагагүй гэдгийг мартаж орхидог. Жинхэнэ эр хүн байх гадаад төрх эсвэл хэтэвчний зузаанаас огт хамаардаггүй. Ингээд та бүхэнд эр хүнийг тодорхойлдог хамгийн түгээмэл буруу ойлголтуудыг хүргэж байна.

"Жинхэнэ эр хүн ямар байх ёстой вэ?" - Нэгэнт үеэ өнгөрөөсөн буруу ойлголтууд

1 "Жинхэнэ эр хүн сэтгэл хөдлөлөө гаргах ёсгүй"

Бие өвдөх, санаа зовох, сэтгэлээр унах, гомдох гээд ямарваа нэгэн муу зүйлд хариу үйлдэл үзүүлэх сэтгэл хөдлөлөө эрэгтэй хүн дотроо барих ёстой гэсэн түгээмэл ойлголт байдаг. “Жинхэнэ эр хүн уйлдаггүй” гэх мэт үгсийг бид бараг л алхам бүрдээ сонсдог шүү дээ. Тэгвэл ийм шахалт бүүр бага наснаас эхэлдэг бөгөөд эцэг эх нар хүүгээ аль болох сэтгэл хөдлөлөө нуухад сургадаг. Гэвч ингэж сэтгэл хөдлөлөө нуух нь цаашдын сэтгэл зүйн асуудлууд үүсэх нэг том шалтгаан болдог гэдгийг хүмүүс тэр бүрчлэн мэддэггүй нь харамсалтай.

"Жинхэнэ эр хүн сэтгэл хөдлөлөө гаргах ёсгүй"

2 "Жинхэнэ эр хүн өөртөө их цаг зарцуулах ёсгүй"

"Эрчүүд ямар эмэгтэйчүүд байгаа биш тэдэнд тос түрхэх, нүүрээ арчлах гэх мэт арчилгааг өөртөө зориулах шаардлага байхгүй" гэж хүмүүс ярьдаг. Үүний нэг тод жишээ нь нарны тос. Эрчүүд нарны тос түрхдэггүйгээсээ болж арьсны хорт хавдраар нас барах магадлал нь эмэгтэйчүүдээс 2 дахин их байдаг байна. Энэ бүхэн зүгээр л нэг хүмүүсийн буруу ойлголтод тааруулан амьдрах гэснээс үүдэлтэй. Өөр нэгэн жишээ бол ариун цэвэр. Эвгүй үнэр, тослогтсон үс гэх мэт ариун цэвэр сахиагүйгээс үүсдэг асуудлууд эрчүүдийг зөвхөн муухай л харагдуулах болно. Үүнийг оронд тодорхой хэмжээгээр өөртөө анхаарал хандуулах нь зүйтэй.

"Жинхэнэ эр хүн өөртөө их цаг зарцуулах ёсгүй"

3 "Жинхэнэ эр хүнд хэн ч хэрэггүй"

Дотно харилцаа хүн бүхэнд л хэрэгтэй байдаг. Харин эрчүүд харилцааны тал дээр хэнээр ч дутах ёсгүй гэсэн бодлоосоо болж амьдралынхаа хайрыг ч алдах нь бий.

"Жинхэнэ эр хүнд хэн ч хэрэггүй"

4 "Жинхэнэ эр хүн бусдын тусын тулд өөрийгөө золиослох ёстой"

“Чи чинь эр хүн шүү дээ!” гэх үгсийг ихэнх эрчүүд сонсож байсан байх. Ийм тохиолдолд эрчүүд өөрийгөө золиослон байж хүсээгүй байсан ч ямар нэгэн зүйлийг хийдэг. Энэ нь маш буруу юм.

"Жинхэнэ эр хүн бусдын тусын тулд өөрийгөө золиослох ёстой"

5 "Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнээс хараат бус байх ёстой"

Хэрэв эрчүүдэд эмэгтэй захиралтай сайн ажилд орох уу, эрэгтэй захиралтай муу цалинтай ажилд орох уу гэвэл ихэнх эрчүүд хоёр дахь хувилбарыг сонгоно. Учир нь тэд эмэгтэй хүний удирдлага доор эр хүн байх ёсгүй гэсэн ойлголттой байдаг. Яг үнэндээ энд хүйс ямар ч хамаагүй. Тийм учраас энэ бодлыг толгойноосоо авч хаях хэрэгтэй.

"Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнээс хараат бус байх ёстой"

6 "Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнээс их орлоготой байх ёстой"

Эр хүн өөрийн эмэгтэйн бүх хүслийг биелүүлэхээр хэмжээний орлоготой байх ёстой... Хэрэв найз бүсгүй эсвэл эхнэр тань илүү орлоготой бол “Жинхэнэ эр хүн” гэх нэрийдлээ алдаж байна гэсэн үг. Гэвч энэ бол өрөөсгөл ойлголт. Таны хэтэвчний хэмжээ хувь хүнийг тань тодорхойлж чадахгүй.

"Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнээс их орлоготой байх ёстой"

7 "Жинхэнэ эр хүн бүгдийг чаддаг байх ёстой"

Сайн амраг байж, дугуй сольж, засвар хийж чаддаг гэхээр нэг л ер бусын сонсогдож байгаа биз? Тэгвэл ийм л ер бусын зүйлсийг эмэгтэй хүн эр хүнээс хүсдэг аж. Ингэхдээ эрчүүд ч бусдаас тусламж авалгүй өөрсдөө асуудлыг шийдэх гэж үзэн байдлыг улам доройтуулах нь бий. Та бүгдийг чаддаг байх албагүй. Үүний оронд шаардлагатай үед ухаалаг байж бусдын тусламжийг авах хэрэгтэй.

"Жинхэнэ эр хүн бүгдийг чаддаг байх ёстой"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()