Берлиний оршин суугчдын гутлыг тэсгээдэггүй хулгайч баригджээ

Берлины Целендорф дүүргийн оршин суугчид маш хачирхалтай зүйлтэй тулгараад байжээ. Учир нь тэдний заримын гутал байсхийгээд л алга болоод байсан байна. "Гутлын хулгайчийг" иргэдийн нэг нь олж харснаар хэргийн учир тайлагдсан ч хариуцлага хүлээх хүн олдсонгүй. 

Берлиний оршин суугчдын гутлыг тэсгээдэггүй хулгайч баригджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Tagesspiegel Checkpoint-ын мэдээлэлж буйгаар Целендорфын иргэн Кристиан Мейер өөрийх нь шинэхэн авсан брэндийн пүүзний өрөөсөн нь алга болсныг хараад оршин суугчдын цахим сүлжээнд энэ талаар нийтэлсэн байна. Ингэснээр өөрийгөө цорын ганц "хохирогч" биш болохыг олж мэдэн "хулгайч"-ыг барьжээ.

Германчуудын хайж байсан хулгайч нь үнэг байжээ. Кристиан амандаа "олз"-оо зуун зугтаж байсан үнэгийн зургийг дарж амжсан байна. 

Харамсалтай нь энэ дундаас Кристиан өөрийн пүүзээ олоогүй аж. Твиттерт Целендорфд гутал хулгайлдаг өөр нэг үнэг байгаа тухай жиргээнүүд мөн явж байжээ.

Үнэгний хулгайлсан гутлууд

Үнэг гутлаар яадгийг хэн ч таашгүй. Амьтдын биднээс нуудаг зүйл их бололтой. 

Целендорф дахь өөр нэг үнэг үү эсвэл нөгөө л нэг үнэг үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()