"Хашхирч буй эмэгтэй"-н үхлийн шалтгааныг судлаачид илрүүлжээ

1880-аад онд Египетийн Луксор хотын ойролцоо байдаг Дейр-эль-Бхари-гаас археологичид хэн байсныг нь таних боломжгүй хэд хэдэн мумми олсон бөгөөд тэр дотроос "хашхирч" буй эр эм 2 хүний шарил эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаад байсан юм. Дейр-эль-Бахри бол тухайн үед дээдсийн гаралтай хүмүүсийг оршуулдаг байсан газар билээ. 

"Хашхирч буй эмэгтэй"-н үхлийн шалтгааныг судлаачид илрүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Хашхирч буй эмэгтэй" хэмээх нэртэй,  амаа ангайсан, сонин байрлалтай бие бүхий цогцосыг анх 1881 онд олж байсан. Цогцосыг ороосон даавуун дээрх эрт дээр үеийн бичээснээс түүний нэр Мерет Амон ба амьд ахуйдаа фараоны охин, эсвэл фараоны эгч байсныг нь илрүүлсэн байна.

Сонирхолтой нь Эртний Египетийн түүхэнд ийм нэртэй 3 гүнж байсан нь эрдэмтэд ихээхэн судалгааг нэмж хийх хэрэгтэй болохыг илтгэж байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл өөр ямар нэгэн мэдээлэл олох боломжгүй байсан ажээ.

Саяхан алдартай судлаач Заха Хавасс болон Каирын Их Сургуулийн профессор Сахар Салим нар шарилыг компьютер томографаар судалж үзээд уг Египетийн гүнж ойролцоогоор 3 мянган жилийн өмнө, 50-аас дээш настай байхдаа зүрхний шигдээсээр үхсэн гэдгийг тодорхойлсон юм. 

Томографын шинжилгээгээр эмэгтэй баруун болон зүүн титэм судасны артери, умайн хүзүүний артери, хэвлийн аорта, хажуугийн артери, түүнчлэн доод мөчийн артерийн судасны өвчин туссан байсныг тогтоожээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар эмэгтэй гэнэт үхсэн бөгөөд багадаа хэдэн цагийн дараа түүний биеийг илрүүлсэн аж. Ийм учраас л цогцсын биеийг энгийн байрлалд оруулах, амыг нь хаах боломжгүй болсон байна. Дотор эрхтнүүдийг гаргаж, тархийг нь үлдээн муудахаас сэргийлсэн бодис хийсэн нь нь мөн тодорхой болсон юм. 

Хоёр дахь "Хашхирч буй цогцос"-йн түүх бүүр сонирхолтой. Үүний учрыг эрдэмтэд хэдэн жилийн өмнө тайлсан ба ДНХ болон компьютер томографын тусламжтайгаар энэхүү эрийг Египетийн 20-р хаант улсын үеийн ханхүү буюу 3-р Рамсес фараоны хүү байсныг илрүүлсэн аж. 

Пентаур гэдэг хочтой байсан тэрээр (жинхэнэ нэр тодорхой бус) өөрийн эцгийг хороохоор хуйвалдсан бөгөөд үүнийг санаачилсан хүн нь түүний эх Тия байжээ. Тэрээр фараоны бага хатан байсан тул хүүгээ хаан ширээнд суулгахын тулд ийм зүйл сэдсэн байна. Үр дүнд нь 3-р Рамсес амь насаа алдсан ч түүнийг хороосон этгээдүүдийг барьсан ажээ. 

Пентаур үхэх үедээ 18-20 настай байсан бөгөөд түүнийг гарыг нь хүлэн дүүжилж алсан юм. 

Эмэгтэйн шарилаас ялгаатай нь түүний цогцсыг давсаар бүрхэн, хонины арьсанд ороож наранд хатаасан байна. Үйлдсэн хэргээс нь болж түүнийг дээдсийг оршуулдаг уламжлалаас өөр аргаар эцсийн замд нь үджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()