Трансжендер хүмүүсийн тухай таатай бус 10 баримт

2019-11-10, 13:50
35,876

Трансжендер. Энэ үгийг л дэлхийн аль ч улс оронд хэлсэн хүчтэй маргаан дэгдээнэ. Трансжендер хүмүүсийн талаар та юу ч гэж боддог бай энэ бол үгүйсгэх аргагүй ээдрээтэй асуудал. Бусдыг гомдоочих вий гэж айх, буруу гэж ойлгогддог зүйлийг хэлэх зэрэг нь энэ сэдвээр аль болох нээлттэй хэлэлцүүлэг хийхээс урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ ийм маргаантай сэдвийг хөндөхөөс айх хэрэггүй. Иймээс трансжендеризмын талаарх таатай бус 10 баримтыг энд дурдах нь зүйтэй болов уу.

Трансжендер хүмүүсийн тухай таатай бус 10 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Трансжендеризм нь маш ховор тохиолддог

Хүмүүсийн угаалгын өрөөний хэрэглээ эсвэл тэднийг нэрлэсэн янз бүрийн төлөөний үгийн талаар гарах  маш олон мэдээллүүдийг хараад АНУ-н хүн амын ихэнхи хэсгийг ийм төрлийн хүмүүс эзэлдэг гэж бодож байвал та эндүүрч байна. Тэд харин ч улсынхаа хувьд нийгмийн цөөнх юм. Өмнөх есөн жилийн хугацаанд хийсэн янз бүрийн судалгааг авч үзсэн 2016 оны судалгаагаар хоёр дүгнэлт гарсан. Нэгдүгээрт, трансжендер хүмүүсийн тоо цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдсэр л байгаа аж. Хоёрдугаарт, хэдий өсөн нэмэгдэж байгаа ч тэдний тоо маш бага хэвээрээ л байгаа буюу 250 хүн тутмын нэг нь эсвэл нийт хүн амын 0.4 хувийг эзэлж байна. Харьцуулбал АНУ-д бүх лесби, гей эсвэл бисексуал хүмүүс ердөө 4 хувийг эзэлдэг. Энэ тооноос харахад маш олон хүн эдгээр цөөн тооны хүмүүсийн амьдралд анхаарлаа хандуулж байгаа нь гайхмаар зүйл юм. 

Трансжендеризм нь маш ховор тохиолддог

9 Трансжендер хүмүүс ХДХВ-г илүү тусдаг

АНУ-ын Өвчний Бүртгэл Хяналтын төвөөс гаргасан трансжендеризм болон ХДХВ-н талаарх сонирхолтой олон баримтууд байдаг. Ерөнхийдөө тэд дундаж хүн амтай харьцуулахад өвчин эмгэг тусах магадлал 3 дахин илүү байдаг байна. Гүтгэх, ялгаварлан гадуурхах зэрэг нь трансжендер хүмүүст бусдыг бодвол илүү их нөлөөлдөг учир өвчлөлийн түвшин өндөр байх шалтгаан болдог. Нэгэн судалгаанд ХДВХ-тэй гэж оношлогдсон хүмүүсийн 84 хувь нь трансжендер эмэгтэйчүүд, 15 хувь нь трансжендер эрэгтэй байсан бол 1 хувь нь хүйс нь тодорхойгүй байсан юм. Эдгээр тоон мэдээлэлд нийт трансжендэр эмэгтэйчүүдийн 14 хувь нь ХДХВ-ийн халдвартай бөгөөд бараг тал хувийг хар арьстан байжээ.

Трансжендер хүмүүс ХДХВ-г илүү тусдаг

8 Трансжендэрийн мэс засал нь хүмүүсийн бодож байгаагаас ч илүү дээр үед үүссэн

Трансжендэрийн мэс засал, хүйсээ солиулах мэс засал зэрэг нь харьцангуй шинэ үеийн үзэгдэл мэт бодогдож байгаа ч дээр үед ч энэ төрлийн мэс засал хийгддэг байжээ. Трансжендер хүний хувьд хийсэн хамгийн анхны мэс засал бол 1926 онд Германы сексологич Магнус Хиршфельдийн нэрэмжит клиникийн хийсэн хөх тайрах мэс засал байв. Үүнээс 4 жилийн дараа анхны шодой тайрах мэс засал хийгдсэн бөгөөд дараа жил нь анхны гоо сайхны мэс заслаар умайтай болсон хүнээр тодорсон боловч харамсалтай нь өвчтөн удалгүй нас эцэслэсэн юм. Энэ төрлийн хагалгаанд орсон анхны Америк хүн бол Кристин Йоргенсон байв. Тэрээр 1952 онд Дани руу аялахдаа Кристиан Гамбургер гэх нууц нэрээр явж байжээ. Үзэсгэлэнт төрх, долгиолсон шаргал үстэй Йоргенсоныг америкчууд сайнаар хүлээж авсан бөгөөд олон арван жилийн дараа трансжендэр хүмүүсийн бэлгэ тэмдэг нь болсон юм.

Трансжендэрийн мэс засал нь хүмүүсийн бодож байгаагаас ч илүү дээр үед үүссэн

7 Спортод хүчэ үздэг трансжендер "эмэгтэйчүүд"

Ихэнх хүмүүс үүний талаар мэдээгүй байж болох ч Олон Улсын Олимпын Хороо нь  2003 оноос хойш трансжендер хүмүүсийг тэмцээнд орохыг хүлээн зөвшөөрсөн. Эхэндээ хүмүүс трансжендер эрчүүдийг тэмцээнд оролцоход зүгээр гэж үздэг байсан ч трансжендер эмэгтэйчүүдийн хувьд энгийн эмэгтэйчүүдээс бие бялдарын хувьд жигдхэн илүү байх болсон нь шударга бус явдал хэмээн үзэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Уг үзлийг няцаахын тулд ОУОХ хороо нь эмэгтэй тамирчдынхаа тестостероны (эр бэлгийн даавар) түвшинг тодорхойлох маш тодорхой дүрмийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл заасан шугамнаас илүү эр даавартай байвал тухайн тамирчин оролцох эрхгүй болох юм.

Гэвч тус шугамыг хэрхэн зааглаж тодорхойлж байгаа вэ? Олимпын олон спортын хувьд жингийн ангилал байдаг бөгөөд энэ нь нөгөө талаараа зарим давуу талуудыг үгүй хийдэг. Жишээ нь Кастер Семенягийн хувьд эмэгтэй болж төрсөн ч түүний бие цаанаасаа бусад эмэгтэйчүүдийг бодвол маш их эр даавар ялгаруулдаг. Хэдийгээр тэр төрөлхийн эмэгтэй боловч трансжендер хүмүүстэй ижил хэмжээний эр даавартай учраас тэмцээнд оролцох эрхээ алдах нь шадарга явдал мөн үү?

Спортод хүчэ үздэг трансжендер "эмэгтэйчүүд"

6 Мэс заслын дараа харамсах нь их байдаг

Трансжендертэй холбоотой эрүүл мэндийн олон асуудлуудын нэг нь хагалгааны дараа харамсдаг явдал юм. Хэдийгээр энэ талаарх мэдээлэл, судалгаа хомс байгаа ч хагалгаанд орсон хүмүүс өөрсдөө энэ талаар мэдээлэл тараах явдал улам л ихсэж байна. Зарим эмч нарын хэлж буйгаар мэс засал хийснээс хойш хэдэн сар, хэдэн жилийн дараа зарим өвчтөнүүд нь эргэж ирээд, аль болох хурдан хүйсээ буцаад солиулах боломж байгаа талаар асуудаг гэнэ. Бодитоор хийсэн цөөн хэдэн судалгаанд 20 орчим трансжендэр хүн тутмын нэг нь мэс заслын дараа үүндээ харамсахад хүрсэн байдаг аж.

Мэс заслын дараа харамсах нь их байдаг

5 Хүмүүсийн бодсоноос илүү үнэтэй байдаг

Хүйснээс үүдсэн сэтгэл санаагаар унах өвчнөөр өвчилсөн хүмүүсийн хувьд цөөн хэдэн сонголт байдаг. Тэд сонгосон хүйсэндээ тохируулж хувцаслахаас эхлээд дааврын орлуулах эм авах зэргээр өөрчлөгдөж эхэлдэг. Хамгийн хэцүү сонголт бол хүйсээ солиулах хагалгаанд орох бөгөөд энэ нь дийлдэхгүй их үнэтэй учир зарим хүмүүс орох боломжгүй байдаг.

Нэгдүгээрт ихэнх орнууд дахь эрүүл мэндийн даатгал энэ төрлийн мэс заслыг даадаггүй эсвэл зардлын багахан хэсгийг л нөхөж олгох бололмжтой байдаг. Хоёрдугаарт, хагалгаа нь  тэнгэрт хадсан үнэтэй байх болох бөгөөд зарим судалгаагаар хамгийн багадаа 100,000 ам доллар хүрдэг гэсэн үр дүн гарчээ. Иймээс олон трансжендэр хүмүүс ихэнх тохиолдолд багахан хэсэгтээ л мэс засал хийлгүүлдэг бөгөөд зарим нь сонгосон хүйстэйгээ аль болох ойр байхыг хичээж цээжээ боох, хиймэл бэлэг эрхтэн өөртөө наах зэрэг эрсдэлтэй арга хэмжээ авдаг байна.

Хүмүүсийн бодсоноос илүү үнэтэй байдаг

4 Трансжендер эмэгтэйтэйн бэлгийн амьдрал

Дахин хэлэхэд, гетеросексуал эрэгтэй буюу эсрэг хүйстнээ сонирхдог эрэгтэй болон трансжендэр эмэгтэйчүүдийн хооронд олон судалгаа хийгдээгүй байна. Гэхдээ хийгдсэн цөөн тооны судалгааны үр дүнд хүйсээ бүрэн солиулаагүй трансжендэр эмэгтэйтэй бэлгийн харьцанд орсон зарим эрэгтэйчүүд өөрсдийгөө ижил хүйстэнд тооцдоггүй гэнэ.

Өөрөөр хэлбэл зарим эрчүүд бэлэг эрхтнээс илүү гадаад үзэмжинд илүү анхаардаг аж. Илүү шинжлэх ухааны үүднээс судалж үзэхэд зарим эрчүүдийн хувьд хамгийн чухал нь гаднах төрхөөрөө "эмэгтэйлэг" харагдах явдал юм гэжээ. Нэгэн судалгаанд ихэнх эрчүүд хамтрагч нь сайхан бүсгүй шиг харагддаг бол бэлгийн харьцаанд орох үедээ бэлэг эрхтэнг нь харахгүй байхад хангалттай гэж хэлсэн байдаг юм.

Трансжендер эмэгтэйтэйн бэлгийн амьдрал

3 Трансжендер хүмүүсийн аллагын түвшин өсч байна

Хэдийгээр тэд харьцангуй цөөхөн боловч трансжендер хүмүүсийн аллагын тоо сүүлийн жилүүдэд АНУ-д нэмэгдсээр байна. 2018 онд гэхэд 26 трансжендер хүн алагдсан бөгөөд ихэнх нь хар арьстан байжээ. Харин 2019 оны 10-р сарын байдлаар багадаа 21 ийм төрлийн хэрэг гарчээ. Хар хүмүүс яагаад хүчирхийлэлд илүү өртөмтгий байдаг юм бол гэсэн асуултын хариуг хайх юм бол хар арьстан трансжендрүүд ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарах нь илүү их байдаг нь тодорхой нотолно. Гэвч тэдний хүйс, бэлгийн чиг хандлага, арьсны өнгө зэргээс үл хамааран өөр олон шалтгаанаар хүмүүс тэдэн рүү дайрч давшилдаг байж болно. Өнгөрсөн онд трансжендер хүмүүсийн 10 хувь нь бие махбодын халдлагад өртсөн гэсэн тооцоо гарчээ.

Трансжендер хүмүүсийн аллагын түвшин өсч байна

2 Трансжендэрийн мэс заслын нийтлэг болон аймшигтай хүндрэлүүд

Мэс засал бүр ямар нэг төрлийн эрсдэлтэй байдаг ч хүйсээ солиулах хагалгаа нь бусдаас илүү хүндрэлтэй байдаг. Хамгийн ихээр хөндөгддөг нь давсаг болон шээсний суваг орчмын асуудал. Эрэгтэй, эмэгтэй болгох эсэхээс үл хамааран аль нэг хагалгааны нарийн төвөгтэй байдгийг харгалзан шээсний замын хүндрэл гардагт гайхах зүйл үгүй. 2017 онд хийсэн нэгэн судалгаагаар трансжендер хүмүүсийн 33 хувь нь зөвхөн шээсний замын асуудлаараа гомдол гаргаж байсан гэдэг. Хэдий тийм ч зарим судалгаагаар эмч нарын туршлага, мэргэшсэн байдал нэмэгдсэн нь мэс заслын хүндрэл буурахад хүргэсэн гэх сайхан мэдээ байна. Гэсэн хэдий ч энэхүү судалгаагаар өвчтөний 11 хувь нь мэс заслын үеэр маш их хэмжээний цус алдсанаас болж төлөвлөгдөөгүй нэмэлт мэс засал хийлгэх шаардлагатай болдог нь эрэгтэй хүнээс эмэгтэй хүн болгох хагалгаанд илүү тохиолддог гэнэ.

Трансжендэрийн мэс заслын нийтлэг болон аймшигтай хүндрэлүүд

1 Трансжендер хүмүүс амиа хорлох нь их

Өөрсдийгөө трансжендер гэж тодорхойлсон насанд хүрэгчид болон өсвөр насныхны дунд нэг ижил зүйл байдаг нь тэд амиа хорлох хандлагатай байдаг. Энэ нь тэд жендэрээсээ болж сэтгэл санаагаар унах эмгэгт автан өөрсдийгөө үнэлэх асуудал болоод өөр трансжендэр хүмүүсийн дарамтаас болж зовж шаналах эсэхээс үл хамааран тэдний 43 хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа амиа хорлохыг завдсан гэж мэдэгдсэн байна. Дарамт, хүчирхийллийн хувьд өсвөр насны трансжендер хүүхдүүдийн 30 хувь нь сургуульдаа явах, аялах үеэр аюул дунд байгаа мэт мэдэрдэг бөгөөд энэ тооны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдсэн байна. Бусад ЛГБТ хүмүүстэй харьцуулахад трансжендер хүмүүс амиа хорлох эсвэл амиа хорлох талаар бодох нь  бараг хоёр дахин их байдаг. Харьцуулахад, энгийн өсвөр насны эрэгтэй хүүхдийн 5 хувь, эмэгтэй хүүхдийн 10 хувь нь амиа хорлох гэж оролдсон байдаг юм.

Трансжендер хүмүүс амиа хорлох нь их

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()