Tом хөхтэй бүсгүйчүүд хөхний даруулга авахдаа анхаарах зүйлс

2020-07-20, 14:13
4,272

Зарим охид бүсгүйчүүд хүссэн хөхний даруулгаа өөрийн хэмжээгээр хялбархан олчихдог бол зарим том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд хэмжээ нь байхгүй, сэтгэлд хүрсэн загвар нь  байх ч өнгө нь таалагдахгүй байх гэх мэт асуудалтай тулгардаг. Иймд СААК.MН тэрхүү бүсгүйчүүддээ зориулаад хөхний даруулгаа сонгох бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

Tом хөхтэй бүсгүйчүүд хөхний даруулга авахдаа анхаарах зүйлс

1 Өөрийгөө хэмж

Даруулга авахаас өмнө өөрийн хөхний хэмжээг зөв олох нь чухал шүү дээ. Иймд хэмжигч тууз аваад цээжнийхээ доогуур болон товчин дээгүүрээ тус тус хэмжээд заасан тоог нь бичиж аваарай. Их тооноос нь бага тоог нь хасахад таны аяганы хэмжээ гарч ирнэ. Жишээ нь 12 см бол А, 14 см бол В хөхний аяга тохирно гэх мэтээр явна. Зарим газар таны өмнөөс бодож өгөх тооны машин байдаг тул тоо оруулахад л тохирсон хэмжээг тань гаргаад ирэх юм. 

Өөрийгөө хэмж

2 Өөрт тохирсон дотуур хувцсыг олох

Өдөржин даруулгатайгаа найзалдаг учир тухтай хэрнээ таныг  өөртөө итгэлтэй болгох дотуур хувцсыг сонгоорой. Учир нь буруу сонгосноор харшил өгч бие дээр юм туурах, хэт барих гэх мэт асуудлууд гардаг. Биед эвтэйхэн даруулга яг таарсан байх хэрэгтэй ч тайлсны дараа бага мөр үлдээсэн байх хэрэгтэй. 

Хөхний даруулга өмсөж үзэхдээ биедээ яг таарсан эсэхийг мэдэхийн тулд өмсөж байхдаа мөрийг нь хамгийн чанга дээр тавь. Ингэснээр тэрхүү хэсэг аажим аажмаар сунан, танд яг таарсан хэмжээнд очих юм. Хэрэв хөх болон аяганы хооронд зай гарч байвал мөрөө чангалж үзээд, зай гарсаар байвал өөр даруулга өмсөж үзэхийг зөвлөж байна. Үүний дараа даруулгын имжээр хэсэгт нэгээс хоёр хуруу хийж үзээд, түүнээс олон хуруу багтаж байвал таны хэмжээ биш гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хоёр хөхний хэмжээ адилгүй байдаг тул хамгийн томд нь зориулан даруулгаа сонгох юм. 

Өөрт тохирсон дотуур хувцсыг олох

3 Хөхний нуруун дээр өгдөг ачааллыг тань багасгаж байна уу?

Tом хөхтэй эмэгтэйчүүдийн хувьд даруулга авахдаа харагдах байдлаас нь илүү, хөхний нуруунд өгдөг ачааллыг багасгаж байгаа эсэхэд анхаарах нь чухал. Үүнийг мэдэхийн тулд нарийн болон өргөн мөртэй даруулгуудыг хоёуланг нь өмсөж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь гараа өргөхөд тэрхүү мөр, далан дээр хөдлөлгүй байж байх ёстой. 

Хөхний нуруун дээр өгдөг ачааллыг тань багасгаж байна уу?

4 Даруулгаа тайлбарлах хэллэг маш чухал

Дэлгүүрээсээ шалтгаалаад худалдагч нар "том хөхөнд зориулсан" "плас хэмжээтэй" гэх мэт хэллэгүүдийг ашигладаг бөгөөд тэдгээр нь өөр өөр утгатай. Tом хөхөнд зориулсан гэдэг нь харьцангуй том аягатай мөртлөө богино мөрөвчтэй даруулгыг хэлдэг бол плас хэмжээ нь жижиг хөхтэй боловч махлаг эмэгтэйчүүдэд зориулсан жижиг аягатай, том тойргийн хэмжээтэй байдаг. Ийм учир худалдаж авмаар байгаа даруулгаа тодорхойлохдоо хэллэгт нь анхаараарай. 

Даруулгаа тайлбарлах хэллэг маш чухал

5 Худалдаж авсан даруулгаа зөв арчлах

Бүх зүйлд нь анхаарал хандуулж өөрт тохирсон даруулгаа авлаа ч сайн арчилж чадахгүй бол харамсалтай. Ойролцоогоор гурван ээлжийн хөхний даруулгатай байхад хангалттай бөгөөд хурдан сунгахгүйн тулд нэгийг нь хоёроос дээшгүй өдөр өмсөнө. Өмссөнийхөө дараагаар шууд угаалгүйгээр ширээ юм уу орон дээрээ тавьж хонуулаад, маргааш нь хүйтэн эсвэл бүлээн усанд нунтаг, шингэн угаагчийн аль нэгийг хэрэглэн гараар угаагаарай. Харин хатаахдаа тэгш гадаргуу дээр тавихыг зөвлөе. Mөн цүнхэнд хийхдээ нугалалгүй дээрээс нь давхарлаж хийх хэрэгтэй.

Худалдаж авсан даруулгаа зөв арчлах

Эх сурвалж: heroine

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()