Гиннест бүртгэгдсэн спортын хамгийн хачирхалтай дээд амжилтууд

2014-10-11, 22:39
21,072
Гиннессийн дээд амжилтын ном нь хамгийн ер бусын амжилтуудаар дүүрэн байдаг билээ. Энэ номонд хэн ч бүртгүүлж болно, тэр тусмаа тамирчид юм. Олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гялалзсан амжилт гаргасан бас хөнгөн атлетикийн тамирчид голдуу энэ номын түүхэнд нэрээ үлдээхийг эрмэлздэг байна.
Гиннест бүртгэгдсэн спортын хамгийн хачирхалтай дээд амжилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Дөрөв хөллөн 100 метрт хурдан гүйж дэлхийн рекорд тогтоосон тамирчин.
Японы иргэн Кеничи Ито ямайкийн алдарт ойрын зайн гүйгч Усэйн Болттой адил амжилт гаргажээ. Ито бол хөнгөн атлетикийн зуун метрийн гүйлтэнд дэлхийн рекордыг тогтоосон юм. Болт зуун метрийг 9,58 секунд, харин япон залуу 17,47 секундэнд туулсан байна. Гэхдээ Ито дөрөв хөллөн гүйжээ.



2. Долоовор хуруун дээрээ суниаж дэлхийн рекорд тогтоожээ.
Хятадын иргэн Чи Гуйжон дасгал хийхдээ бусдаас илүү ажээ. Дэлхийг эргүүлэхэд Архимедэд тулах цэг хэрэгтэй байсан бол, харин Чид суниахад түүнд зөвхөн долоовор хуруу л хэрэгтэй гэжээ. Тэрээр 30 секундэнд 41 удаа суниаж Гиннессийн номонд оржээ.



3. Нэг минутанд 347 цохидог эр
Зөвхөн нэг минутын дотор л Энтони Келли хэмээх австрали эр Владимир Кличкогийн хэдэн тулаанд хийсэн цохилтын нормыг гүйцэтгэсэн байна. Хэрвээ тоогоор илэрхийлэх юм бол, Тони дундажаар секундэд зургаан удаа цохидог гэсэн үг юм. Минутанд 347 удаа цохилт хийх нь түүнд харанхуй гудамжинд таагүй нөхдүүдтэй учраа олоход нь туслах бөгөөд дэлхийн рекорд тогтооход энэ нь хангалттай ажээ.



4. Өндөр өсгийтэй гуталтай зуун метрт хамгийн хурдан гүйжээ
Германы Жулия Плечер хэмээх бүсгүй 14,53 секундэд зуун метрийг өндөр өсгийтөөр туулж чаджээ. Рекорд тогтоосон тамирчин бүсгүй өндөр өсгийтэй гутал өмссөн байжээ. Ийм хурдтайгаар зохисгүй хүмүүс болон үдэшлэгнээс зугтахад сонирхолтой л юм.



5. Дэлхийн хамгийн хүнд жинтэй сумоч
Ихэнхи хүмүүс спортоор хичээллэхийг турах эсвэл зүгээр л биеийн галбираа хадгалах, эрүүлжих гэсэн ойлголттой холбон үздэг билээ. Гэтэл дэлхийд хамгийн хүнд жинтэй сумоч Шарран Александер энэ хэвшмэл ойлголтыг эвдсэн байна. Тэрээр 203,2 кг жинтэй бөгөөд өрсөлдөгчөө амархан буулгаж авсан байна.



6. Холын зайнаас маш оновчтой шиджээ
Америкийн нэгэн залуу болох Кори Лоу үндэсний шигшээ багт тоглодоггүй ч энэ нь түүнд сагсан бөмбөгийн трюк хийхэд саад болдоггүй байна. Тэрээр 33,45 метрийн зайнаас цагираганд бөмбөг шидэн оруулснаар Гиннессийн номонд оржээ. Рекорд тогтоохын тулд үзэгчдийн суудал руу авирахад хүрчээ, учир нь стандарт талбай нь дөнгөж 28 метр ажээ. Ер нь NBA-ийн тоглолтон дээр ч та ийм зүйлийг харахгүй л болов уу.



7. Турникнээс чигчий хуруугаараа суниажээ
Хятад залуу чигчийн долоовор хуруун дээрээ суниадаг хүсүүсээс санаа аван суниасан байна, гэхдээ түүний рекордыг эвдэлгүй, харин хэлбэрийг нь өөрчилж суниасан байна. Тэрээр турникэн дээр хагас минутанд 16 удаа чигчий хуруугаараа суниасан байна.



8. Бөмбөгтэй марафон гүйлт
Өсгийтэй гуталтай эсвэл дөрөв хөллөн гүйх нь Дани улсын иргэн Ян Шредерийн хувьд хэтэрхий хялбар байжээ. Ихэнхи марафон гүйлтын тамирчид гүйх үедээ анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг байна. Харин Шредер зорилгоо нилээд төвөгтэй болгон хөл бөмбөгийн бөмбөгтэй гүйжээ. Нийт 42 километр 195 метрийн зайг бөмбөгтэй, гурван цаг гучин минутын турш гүйсэн байна. Өөрөөр хэлвэл, хөл бөмбөгийн нэг хаалганаас нөгөө хаалга руу ойролцоогоор 400 удаа гүйсэн гэсэн үг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()