Зуун дамжсаар ирсэн гоо сайхнаа арчлах шилдэг аргууд

Үзэсгэлэнтэй, сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж манай гараг ертөнц дээр нэгээхэн ч үгүй билээ. Өн эртнээс бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч элдэв төрлийн байгалийн бүтээгдэхүүнийг ашиглаж ирсэн байх бөгөөд тэдгээр бүтээгдэхүүний заримыг бид өнөө хэр ашиглаж байгаа нь гайхшрал төрүүлнэ. Иймд нийт үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан хүмүүсийн гоо сайхандаа эртнээс ашигласаар ирсэн зүйлсийг танилцуулъя. 

Зуун дамжсаар ирсэн гоо сайхнаа арчлах шилдэг аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эртний Ромын нүүрний маск

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрний маскыг анх Ромчууд бүтээж, хэрэглэдэг байжээ. Мэдээж тухайн үед өнөөдрийн бидний хэрэглэж байгаа маскаас орц найрлагын тухайд өөр байсан юм. Тэд маскандаа базилик, цагаан цуу, өндөг, зөгийн бал, гоньд, тос, ногоон гоньдны үр зэргийг ашигладаг байсан төдийгүй энэ нь бүсгүйчүүдийн гол гоо сайхны хэрэглээ болдог байв. Тиймдээ ч эртний Ром бүсгүйчүүдийг үзэсгэлэн төгс байсан хэмээдэг билээ. 

Эртний Ромын нүүрний маск

2 Элсэн чихрэн вакс

Мэдээж эмэгтэй хүн биеийн үсээ халиуруулж явах нь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй нь лавтай. Харин энэхүү үзэл нь аль эрт бүсгүйчүүдийн тархинд суусан байжээ. Эртний Египетийн гоо сайхны охь дагина болсон хатад, бүсгүйчүүд биеийн үсээ ваксдахдаа элсэн чихрийг ашигладаг байсан аж. Ингэхдээ элсэн чихэр, нимбэг, ус зэргийг хольж, зөөлөн гал дээр халааж, өтгөрүүлэн, вакс болгон хэрэглэдэг байв.

Элсэн чихрэн вакс

3 Сарнайн ус

Арьсны хамгийн хүнд асуудлууд болох батга, улайлт, нөсөө толбо зэргийг шийдвэрлэж, эмчилж өгдөг сарнайн усыг бидний бодож байснаас ч эрт цаг үеэс хэрэглэх болсон юм. Үүнийг бэлтгэхдээ сарнайн дэлбээг усанд хийж, зөөлөн гал дээр бага зэрэг буцалгаж хэрэглэдэг байна. Энэ нь тэдний арьсны асуудлыг шийдвэрлэж, гоо сайхан болоход нь тус хүргэдэг байжээ. 

Сарнайн ус

4 Эрдэнэ шиш

Эрдэнэшишийн орцтой гуужуулагчийг бид өдөр тутамдаа хэрэглэж, гоо сайхандаа анхаардаг. Харин үүнийг эртний Египет бүсгүйчүүд шууд дангаар нь хэрэглэж, үхэжсэн арьсаа гуужуулдаг байсан аж. Энэ нь тэдний толигор сайхан арьсны нууц байсан хэмээдэг билээ. 

Эрдэнэ шиш

5 Сүү, зөгийн бал

Египийн үзэсгэлэнт хатан Клеопатра нь гоо сайхан байдлаараа маш алдартай билээ. Харин тэрээр тогтмол сүү зөгийн балтай усанд орж, биеэ зөөлөн толигор, гоё сайхан болгодог байсан гэдэг. Өнөөдөр бид түүний төгс төгөлдөр байдлын нууцаас сэдэвлэсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж байгаа юм. 

Сүү, зөгийн бал

6 Хятадын ногоон цай

Хятадууд ногоон цайг олон зуун жилийн өмнөөс уусаар ирсэн билээ. Тиймдээ ч эртний Хятадын хатад бүсгүйчүүд гоо сайхан байдлаараа гайхагдаж байсан гэдэг. Тэд өдөрт нэг аяга ногоон цай уудаг байсан төдийгүй энэ нь тэдний арьсыг толигор, үрчлээгүй сайхан болгодог байв. 

Хятадын ногоон цай

7 Авокадо

Бид авокадо нь арьс төдийгүй эрүүл мэндэд хичнээн сайн нөлөөтэй болохыг мэднэ. Харин хамгийн анх Ацтекчууд энэхүү жимсийг ашиглаж, маск бэлтгэн нүүрэндээ түрхэх болжээ. Энэ нь арьсыг гүн чийгшүүлж, зөөлөн булбарай болгох үүргийг гүйцэтгэж, охид бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болж байсан аж. 

Авокадо

8 Эртний нүүр будалт

Эртний Грек бүсгүйчүүд цагаан царайтай болохын тулд цагаан шохой, уруулаа будахын тулд ялам жимс зэргийг ашигладаг байжээ. Харин Ром бүсгүйчүүдийн тухайд мөн адил өнгө өнгийн жимс, ургамалыг ашиглаж нүүрээ буддаг байсан юм. 

Эртний нүүр будалт

9 Өндөг

Арьс төдийгүй үсэнд онцгой нөлөө үзүүлж, эрүүлжин сайхан болоход тус болдог өндгийг эртнээс гоо сайхандаа хэрэглэсээр иржээ. МЭӨ 600 онд өндгөөр нүүр болон хүзүүндээ маск тавьж хэрэглэдэж байсан төдийгүй энэ нь тэдний гоо сайхны гол нууц байсан гэдэг. Өндөг нь уургаар баялаг тул арьсанд тэжээл өгч чийгшүүлдэг билээ. 

Өндөг

10 Аюурвед

Аюурвед нь 5000 гаруй жилийн өмнөөс Энэтхэгт үүссэн эрүүл амьдралын шинжлэх ухаан юм. Энэ нь тухайн хүнийг гоо сайхан, эрүүл болоод амар амгалан болгодог аж. Эрт дээр үеэс ашиглаж ирсэн энэхүү аргыг өнөөдөр ч гэсэн ашигласаар байгаа нь гайхалтай. 

Аюурвед

11 Бүйлс, нүүрс, үхрийн үс

Хөмсөг бол бүсгүй хүний нүүрний хэлбэрийг тодорхойлж өгөх гол хүчин зүйл юм. Эртний Египет, Грек, Ром зэрэг улсуудад хөмсөгний будгыг өвөрмөц аргаар гаргаж авдаг байжээ. Ингэхдээ бүйлс самрыг нүдэж нунтаг болгоод нунтаг нүүрстэй хольж, нэгтгэнэ. Харин үхрийн үсийг ашиглан багс хийж, үүнийгээ будгандаа дүрж, хөмсөгөө буддаг байжээ. 

Бүйлс, нүүрс, үхрийн үс

12 Зуун наст

Зуун наст нь арьсанд хамгийн гайхалтай нөлөө үзүүлж, чийгшүүлэн, толигор зөөлөн болгох шидтэй. Харин үүнийг эрт дээр үед олж мэдсэн бөгөөд гоо сайхандаа хэрэглэдэг байжээ. Уугуул Америкчууд зуун настын шүүсийг ашиглаж, арьс, үс зэргээ эмчилдэг байсан төдийгүй царай төрхөө сайхан болгоход ч мөн хэрэглэдэг байв. 

Зуун наст

13 Тос

Африк, Грек, Ром зэрэг улсад бүсгүйчүүд төрөл бүрийн цэцэгнээс тос гаргаж аван үүнийгээ үзэсгэлэнтэй төгс болохдоо ашиглаж, арьсаа арчилдаг байжээ. Зөвхөн нүүр гэлтгүй арьсандаа түрхэж, зөөлөн, булбарай арьстай болохыг зорьдог байв. 

Тос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()