Хорт хавдраас сэргийлэх өдөр тутмын энгийн аргууд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн урьдчилсан дүгнэлтээс харахад 2025 он гэхэд дэлхий даяар жил бүр 19 сая хүн хавдрын оноштой болох бол 2035 он гэхэд энэ тоо 24 сая хүрэх гэнэ. Харин одоо жилд 14 сая хүн хавдар гэх аймшигт оношийг сонсож байгаа аж.  Хэрвээ гэр бүлийн хэн нэгэн нь хавдраар өвчлөж байсан бол гэр бүлийн гишүүд хавдар тусах магадлал өндөр.  Тэгвэл энэхүү аймшигт өвчнөөс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөөг бид танд хүргэе.

Хорт хавдраас сэргийлэх өдөр тутмын энгийн аргууд

1 Бэлтгэл хийж, хөлсөө гаргах

Вермонтын Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа болон “Men's Health” сэтгүүлийн мэдээлснээр тогтмол спортоор хичээллэдг залуусын уушгины хавдраар өвчлөх магадал 68%, бүдүүн гэдэсний хавдраар өвчлөх магадлал 38%-иар буурдаг болох нь тогтоогджээ.  

Гэхдээ судалгаанд зөвхөн эрэгтэй хүмүүс хамрагдсан боловч бүсгүйчүүдэд ч гэсэн спорт илүүдэхгүй гэдэгт итгэлтэй байна.

Бэлтгэл хийж,  хөлсөө гаргах

2 Хайрсан хуурсан хоол идэхгүй байх

Хэрвээ та эрүүл мэнддээ хайртай анхаарал хандуулдаг бол хайрсан, хуурсан хоолноос хол байгаарай. Хайрсан хуурсан хоол долоо хоногт нэг удаа идэхэд л түрүү булчирхайн хавдар тусах магадлал 37%-иар нэмэгддэг байна. Хэдийгээр эмэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхай байхгүй ч ургамлын тосон дээр шарсан хоол халуун байхдаа маш их хорт бодисыг ялгаруулдаг.

Үүнээс гадна шарсан гахайн махтай өндөг, гамбургер, шарсан төмс гэх мэт түргэн хоол нь яалтчгүй аюултай хоолны тоонд багтана. Италийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас хэт их өөх тос хэрэглэх нь хавдар тусах магадлалыг 20 хувиар нэмэгдүүлдэг гэнэ.

Хайрсан хуурсан хоол идэхгүй байх

3 Анар жимс идэх

Эрдэмтэд одоог хүртэл анар жимсний давуу талыг судлаж байгаа бөгөөд энэ жимний ашиг тусыг биширсээр байгаа юм. Висконсины Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд анар жимсний шүүс нь уушгины хавдрын эсийн ургалтыг удаашруулдаг болох нь тогтоогдсон байна. Харин хулгана дээр хийсэн туршилтнаас харахад анар жимсний шүүс нь түрүү булчирхайн хавдраас урьдчилан сэргийлдэг болох нь батлагджээ. Анар жимсэнд агуулагдах полифенол, изофлавон зэрэг нь энэхүү үйлчилгээг үзүүлдэг аж.

Анар жимс идэх

4 Эмнэлэгт үзүүлэх

Эрт оношилсон хоёр хавдар тутмын нэгийг эмчлэх боломжтой хэмээн Олон улсын хавдар судлалын агентлагийн доктор Крис Дикий хэлсэн байна.  Тиймээс тогтмол шинжилгээ өгч, үзүүлэх хэрэгтэй.

Эмнэлэгт үзүүлэх

5 Хөдөлгөөн

Та ямар нэгэн дэлгэцийн өмнө удаан хугацаанд суугаагүй биз? Энэхүү нийтлэлийг уншиж дуусмагцаа алхах, гүйх гэх мэт биеийн хөдөлгөөн хийгээрэй. Америкийн Их Сургуулийн хавдар судлалын судлаачдын америк өвчтнүүдийн дунд хийсэн судалгаанаас харахад хөдөлгөөний дутагдал нь 90000 хавдрын эх үүсвэр болдог гэнэ.

Хөдөлгөөн

6 Жимс ногоонд дурлах

Өглөөг жимс болон жимсгэнээр эхлүүлэх нь хамгийн зөв сонголт байх болно. Учир нь жимс нь антиоксидантаар баялаг учир бидний бие организмд хавдрын эс үүсэхээс сэргийлнэ.

Жимс ногоонд дурлах

7 Хурхирахаа болих

Хурхиралт хүртэл хавдрын эх үүсвэр болдог гэнэ.  Учир нь хурхиралт нь бие организмд ирэх хүчилтөрөгчийн урсгалыг багасгах бөгөөд энэ нь хоргүй хавдар ч хортой болох нөхцлийг бүрдүүлдэг банйа.  Хэрвээ та хурхирдаг бол эмчид хандаарай.

Хурхирахаа болих

8 Ухаалгаар биеэ наранд борлуулах

Америкийн клиникийн хоол хүнс сэтгүүлийн нийтлэлээс харахад Д амин дэм тогтмол хэрэглэдэг хүмүүсийн хавдар тусах магадлал 77%-иар буурдаг болох нь тогтоогджээ. Гэхдээ зуны улиралд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд нарнаас Д амин дэмийг авч болно. Гэвч наранд гарч байгаа тохиолдолд та заавал нарны хамгаалалттай тос түрхэж, хавдар үүсэхээс арьсаа хамгаалаарай.

Ухаалгаар биеэ наранд борлуулах

9 Самар идэх

Харвардын Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад өдөрт 3 ширхэг бразил самар идэх нь бие организмын селены өдрийн хэрэгцээг хангадаг гэнэ.  Селен нь хавдартай тэмцэх хамгийн шилдэг зэвсэг юм.

Хэд хэдэн шинжлэх ухааны туршилтаас харахад селен нь хөхний хавдар, хоол боловсруулах эрхтний хавдар, ходоодны хавдар, давсаг болон элэгний хавдар зэргээс хамгаалдаг болох нь тогтоогджээ. Селен нь бразил самар төдийгүй бусад төрлийн хуураагүй, давслаагүй самар, наран цэцгийн тос,  хулуу зэрэгт агуулагдсан байдаг.

Самар идэх

10 Эслэг тогтмол хэрэглэх

Та өөрийн хоол хүнсэндээ эслэгээр баялаг хивэг, будаа, гурвалжин будаа, бүхэл үрийн талх, жимс, хүнсний ногоог сайн хэрэглэх хэрэгтэй.

Эслэг нь бие организм дахь бохирдлыг гаргаж, бөөрний хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна.

Эслэг тогтмол хэрэглэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()