1
Далайн гахай нэг нүдээ нээлттэй унтдаг
Шөнийн цагаар дельфиний нэг нүд болон тархины нэг хагас нь тогтмол "жижүүрлэж", унталгүй өнгөрүүлдэг бөгөөд энэ нь орчноо хянаж, анхаарал болгоомжтой байхад тусалдаг байна.
2
Зарим нохой болон муур хүнээс харшилтай
Ихэнхдээ хүн л нохой, муурнаас харшилтай байдаг бол тэд ч гэсэн биднээс харшлах тохиолдол гардаг байна. Хүний үсний хаг нь тэдний харшлийг хөдөлгөдөг аж.
3
Архи уусан хүнийг шумуул хазах нь элбэг
Энэ нь октаналын үнэр шавжийг татдагтай холбоотой бөгөөд октанол гэдэг нь тослог спиртийн төрөлд багтдаг бодис юм байна.
4
Далайн гахайнууд найзуудынхаа нэрийг мэддэг
Дельфинүүд хоорондоо харилцах тусгай хэлтэй болох нь аль хэдийн батлагдсан билээ. Тэгвэл тэд танилцахдаа мөн нэрээ хэлж танилцдаг гэнэ. Тиймээс тэд нэг нэгэндээ хандахдаа нэрээр нь дууддаг байна.
5
Бүх яст мэлхий толгойгоо хуягтаа нуудаггүй
Хуурай газрын яст мэлхий толгойгоо хуягтаа нууж аюулаас өөрийгөө авардаг бол далайн яст мэлхий тэгэх чадваргүй байдаг гэнэ.
6
Аюул тохиолдсон үед халиу зулзгаа өмнөө тэвэрч, өрөвдүүлэх гэж хичээдэг
Үр хүүхэддээ анхаарал хандуулах гэдэг амьтны ертөнцийн хувьд шинэ зүйл биш. Голын халиу нь аюул тохиолдсон үед зулзагаа өргөн харуулж, бусдын өрөвдөх сэтгэлийг татах гэж хичээдэг байна.
7
Дэгдээхийнүүд өндгөн дотроосоо хоорондоо харилцаж чаддаг
Үүний тулд тэд "хөрш" өндөгнүүдэд сонсогдох тусгай дууны долгионыг гаргадаг.
8
Цагаан баавгай хамраараа мэндэлдэг
Үүнээс гадна энэ нь тусламж хүсч буйн нэг илрэл болдог байна.
9
Далайн мөгөөрс нарны гэрэлд алга болно
Далайн мөгөөрсний биеийн 98% нь уснаас бүрддэг учир нарны гэрэлд үлдээх юм бол ууршиж алга болно.
10
Шимпанзегийн монш чулуу болон модоор хүүхэлдэй хийж тоглодог
Бяцхан шимпанзе хүний хүүхдүүдтэй адилхан тоглодог бөгөөд тэд мод болон чулууг хүүхдээ болгодог гэнэ.
11
Эрслэн арслангаас илүү их ан хийдэг
Арслан араатны хаан байж болох ч тэр гэр бүлээ тэжээгч биш гэнэ. Судалгаанаас харахад эрслэн хоол хүнснийхээ 90%-ийг олж ирдэг аж.
12
Эвэрт гүрвэл нүднээсээ цус цацдаг
Биеэ хамгаалах шаардлага гарсан үед энэхүү гүрвэл нүднээсээ цус цацаж, дайснаа сандралд оруулдаг байна.
13
Балч шувуу нь ухарч нисч чаддаг цорын ганц шувуу
Үүнээс гадна тэд секундэд 80 дэвэлтийг хийдэг.
14
Анааш хэлээрээ чихээ цэвэрлэдэг
Анаашийн хэл нь булчинлагаас гадна 45см урттай байдаг учир модноос навч таслахын зэрэгцээ ариун цэврээ сахихад нь хангалттай хүрдэг байна.
15
Дөнгөж төрсөн имжний өндөр ердөө 2см байдаг
Эх болон зулзгын биеийн харьцаанаас үзвэл имж нь хамгийн жижиг хөхтөн амьтан юм. Төрснийхөө дараа бяцхан зулзага ээжийнхээ уутанд 6-8 сарын турш амьдарна.
16
Үхэр аялгатай мөөрдөг
Амьдарч буй орноосоо хамаарч үхэр өөрийн гэсэн аялгатай байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, орон орны үхэр өөр өөрөөр мөөрдөг гэсэн үг.
17
Мэлхий нүдээ анивчихгүйгээр хоолоо залгиж чадахгүй
Энэ бол мэлхийний рефлекс бөгөөд хүн нүдээ анихгүйгээр найтааж чадахгүйтэй ижил зүйл юм.