Бүсгүйчүүдэд хэрэгтэй 10 амин дэм

Хүүхдээ өсгөх, гэрийн ажлаа амжуулах гээд амьдралд бүсгүйчүүдийн үүрэг, роль даанч их юм. Тиймээс энэ нь нөгөөтэйгүүр өвдөж болохгүй хэмээх мэссэжийг тэдэнд өгч байдаг билээ. Харамсалтай нь бүсгүйчүүд зарцуулж байгаа энергиэ өдөр тутмын хоол хүнснээсээ төдийлөн нөхөж авч чаддаггүй. Тиймээс бид та бүхэндээ бүсгүйчүүдэд хэрэгтэй 10 амин дэмийн тухай мэдээллийг хүргэж байна. 

Бүсгүйчүүдэд хэрэгтэй 10 амин дэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Витамин А

  • Хорт хавдар үүсгэдэг "чөлөөт радикал" болон биен дэх хорт бодисуудыг гадагшлуулдаг. 
  • Хоол боловсруулах системийг тэнцвэржүүлж, эрт хөгшрөлтөөс сэргийлнэ. 
  • Нүдний хараа болон ясны эдийг сайжруулдаг.
  • Дархлааг дэмжинэ. 

А витаминаар баялаг бүтээгдэхүүн: Лууван, хулуу, тоор, априкот, тарвас, помидор, улаан чинжүү, хүрэн байцай, бууцай, өндөг, цагаан идээ

Витамин А

2 Витамин В2

  • Гормоны нийлэг, цусны эс зэрэгт нэн чухал
  • Мэдрэлийн системийг сайжруулж, стрессээс сэргийлдэг.
  • Жингээ барихад тустай.
  • Харанхуйд харах чадварыг сайжруулдаг. 
  • Эрүүл, урт үстэй байхад тусалдаг. 

В2 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Бяслаг, өндөг, цагаан идээ, ногоон өнгийн хүнсний ногоонууд, салатны навч, шар буурцаг, алмонд самар, газрын самар, мөөг зэрэг ордог. 

Витамин В2

3 Витамин В6

  • Дархлааны системийг хүчирхэгжүүлдэг.
  • Мэдрэлийн тогтолцоог сайжруулж, стрессэнд орохоос сэргийлдэг.
  • Тархины цусан хангамжыг сайжруулснаар, ой тогтоолт сайжирдаг.
  • Жирэмсний эхэн үеийн хордлогоос сэргийлдэг.

В6 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Овьёос, үр тариа, авокадо, банана, вандуй, самар, хатаасан жимс болон мах зэрэг орно.  

Витамин В6

4 Витамин В7

  • Арьс, дотоод эрхтэний шинэ эд үүсэхэд чухал үүрэгтэй.
  • Хуйхыг эрүүлжүүлж, үсийг хурдан ургуулдаг.
  • Хумсанд сайн тэжээл өгдөг.
  • Зүрхний булчин болон ясны системийг бэхжүүлдэг.

В6 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Загасны мах, алмонд самар, банана, шар өнгийн хүнсний ногоонууд, өндөгний шар, ногоон навчит ургамлууд, лууван, бор будаа, цагаан идээ, бяслаг болон самар зэрэг ордог. 

Витамин В7

5 Витамин В9

  • Эмэгтэй хүний биенд нэн чухал полийн хүчлээр баялаг.
  • Умайн хүзүүний болон хөхний хорт хавдраас сэргийлдэг. 
  • Цусны даралтыг тогтворжуулж, зүрхний булчинг чийрэгжүүлдэг. 

В9 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Ногоон навчит хүнсний ногоонууд, овьёос, жүржийн шүүс, гүзээлзгэнэ, амтат гуа, бүхэл үр, болон өндөг багтана. 

Витамин В9

6 Витамин В12

  • Бодисын солилцоонд оролцож, шинэ эс бий болоход тусалдаг.
  • Гүн стрессд орохоос сэргийлдэг.
  • Мэдрэлийн болон зүрх судасны системд сайнаар нөлөөлдөг. 

В9 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Загасны мах, бяслаг, өндөг, мах болон цагаан идээ багтдаг. 

Витамин В12

7 Витамин С

  • Дархлааны системийг сайжруулна. Ханиад, томуутай тэмцэнэ.
  • Хорт хавдрын тархалтыг зогсоох чадалтай.
  • Булчингийн эдийг нөхөн сэргээхэд сайн нөлөөтэй.
  • Цус өтгөрөх, бөглөрөхөөс урьдчилан сэргийлж, зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулна.

С витаминаар баялаг бүтээгдэхүүн: Киви, цитрусын төрлийн жимснүүд, ногоон цэцэгт байцай, бууцай, төмс, байцай, улаан лооль, гүзээлзгэнэ гэх мэт...

Витамин С

8 Витамин Д

  • Ясыг бэхжүүлж ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ.
  • Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
  • Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдааж, биеийг тайвшруулах үйлчилгээтэй
  • Нүдний харааг сайжруулна

Д витаминаар баялаг бүтээгдэхүүн: Д витаминыг авахын тулд биеэ наранд сайн шарахад л хангалттай.

Витамин Д

9 Витамин Е

  • Антиоксидант үйлчилгээтэй тул хөгшрөлтөөс хамгаалах хамгийн сайн витамин юм.
  • Биеийг хорт бодисоос цэвэрлэж, бодисын солилцоог хурдасган, биеийг гадны хорт нөлөө, аюултай бодисоос хамгаална.
  • Зүрх судасны, нүдний өвчин болон хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
  • Гоо сайхны хувьд мөн л эерэг нөлөөтэй бөгөөд үс, хумсанд тэжээл өгдөг.

E витаминаар баялаг бүтээгдэхүүн: Ургамлын тос, загасны тос, бууцай, самар, үр тариа гэх мэт ордог. 

Витамин Е

10 Кали

  • Кали нь цус бүлэгнэлтэд сайнаар нөлөөлж, цусыг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангахын сацуу зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.
  • Мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх бөгөөд стрессээс ангижруулна.
  • Дархлалын системийг дэмжиж, биеийг нян халдвараас хамгаалдаг байна.
  • Эмэгтэй хүний гоо сайханд эерэг нөлөөтэй. Тухайлбал, үсийг бэхжүүлж, ургалтыг хурдасгана, арьсыг хуурайшилтаас болон үрчлээнэээс хамгаална.

Калигаар баялаг бүтээгдэхүүн: Авокадо, чанасан төмс, бууцай, чангаанз, цагаан шош, гадил, мөөг гэх мэт.

Кали

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()