Балетчдын олонд дэлгэдэггүй "хөшигний арын" нууцууд

Балет ихэнх үзэгчдэд шидэт үлгэр мэтээр ойлгогддог. Гэвч ямар их хүч хөдөлмөрөөр уг урлаг бүтдэг нь бидний хувьд хамгийн том нууц хэвээр үлдэж байдаг. Энэхүү нууцыг бага ч гэсэн тайлахын тулд бид уг мэдээллийг бэлтгэлээ. 

Балетчдын олонд дэлгэдэггүй "хөшигний арын" нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ганц үзүүлбэрт 20 "баг"

Балетын бүх бүжигчдэд орлон тоглогч байдаг байна. Ихэнхдээ нэг жүжгийг 2-3 баг бүрэлдэхүүн бэлддэг юм. Орлон тоглогчид тоглолтын үеэр тайз нь дээр хэзээд гарах бэлтгэлтэйгээр хүлээж байдаг байна. Хэрэв жүжгүүд ар араасаа цувран тайз нь дээр тавигдвал багууд нэг нэгээрээ ээлжлэн үзүүлбэрүүдээ үзүүлдэг ажээ. 

Ганц үзүүлбэрт 20 "баг"

2 Нуур будалт ба түүний бүтээх нууцууд

Хэрэв театрын жүжигчдийн нүүр будалтыг тусгай хүмүүс хийдэг бол балетчдын хувьд тэд бүх зүйлээ өөрсдөө хийх шаардлага гардаг бөгөөд үүнийг нь сурч байх хугацаанд нь тусгайлан зааж өгдөг ажээ. 

Энгийн театрын нүүр будалтаас ялгаатай нь балетчдын нүүр будалт маш тод байх ёстой байдаг байна. Энэ нь ихэнхдээ үзэгчид тухайн бүжигчний нүд, ам, болон тухайн хүний нүүрийг тод сайн харуулах зорилготой байдаг ажээ. Үүний тулд тод нүдний контур болон хиймэл сормуус зэргийг ашигладаг байна. Гэхдээ нүүрний будаг нь тусгай театрын бус энгийн өдөр тутмын хэрэглээнийх байдгаараа онцлогтой. 

Нуур будалт ба түүний бүтээх нууцууд

3 Пуанти гутлын талаар

Бүжигчид үсрэлтийн дараа газар буухдаа ойролцоогоор 100кг ачааллыг мэдэрдэг байна. Пуант нь хатуу үзүүртэй бөгөөд энэ нь тэнцвэрээ олж хөлийн хуруунуудыг зөв байрлалд байлгах үүрэгтэй ажээ. Одоо бол бүжигчид тусгай гутлынхаа урд талыг зөөлөвч хийж хэт хатуу байдлыг нь өөрчилдөг болжээ. 

Пуанти гутлын талаар

4 Балетчинд жилд ойролцоогоор хэдэн балетын гутал хэрэгтэй болдог вэ?

Гоцлол балетчинд жилд ойролцоогоор 300 хос балетын гутал хэрэгтэй болдог бөгөөд энэ нь өдөрт 1 хос хэрэг болно гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг бүгд өдөр болгон шинэ гутал өмсөж чадахгүй тул урд тал нь халцарсан, халтартсан гуталтай бүжигчидтэй таарах нь энгийн үзэгдэл ажээ.

Балетчинд жилд ойролцоогоор хэдэн балетын гутал хэрэгтэй болдог вэ?

5 Балетчины нүцгэн хөл ямар харагддаг вэ?

"Гоо сайхан золиос шаарддаг."

Балетчины нүцгэн хөл ямар харагддаг вэ?

6 Хоолны дэглэм үү хууль уу?

Балетчид маш хатуу хоолны дэглэм баримталдаг гэсэн нийтлэг бодол бий. Энэ нь нэг бодлын үнэн ч бас нэг бодлын худлаа. Угаас туранхай бол юу ч идсэн бай нэг удаагийн бэлтгэлдээ ороод л идсэн хоолоо шингээчихнэ. Харин төрөлхийн жин хурдан нэмдэг хүнийг бол сурч байх явцад нь жинг нь бариулах гэж үзнэ, бүтэхгүй бол өөр зам сонгох хэрэгтэй гэж багш нар нь зөвлөдөг ажээ. 

Гэхдээ нэг удаагийн тоглолтоор бүжигчид ойролцоогоор 3кг жин хасдаг байна. Ямар ч байсан эрэгтэй балетчидад хамгийн хэцүү байдаг. Тэд нэг дор туранхай хирнээ галбиртай булчинлаг байх шаардлагуудыг хангах ёстой болдог аж. 

Хоолны дэглэм үү хууль уу?

7 Завсарлагаагүй бас алдаагүй

Хэрэв театрын жүжигчдэд амс хийх боломж мөн алдаж зарим нэгэн өөрчлөлтийг гаргах боломж байдаг бол балетчидын хувьд энэ нь байж боломгүй явдал юм. Бүх зүйл секунд бүрээр бичигдэж төлөвлөгдсөн байдаг. Жишээлбэл балетчин завсарлагаа авч буруу хийсэн хөдөлгөөнөө залруулах боломжгүй юм. Бүх бүжигчдийн хувьд тоглолтын үе маш их тэвчээрийг шалгасан хэцүү даваа болдог аж.

Завсарлагаагүй бас алдаагүй

8 Бэртэл гэмтэл болон өвдөлт

Балетыг гэмтэлгүйгээр төсөөлшгүй. Бүжигчид үсрэх үедээ, эвгүй байдалтай унаснаар шөрмөс нь татах, ясаа хугалах гэх зэрэг бэртлүүдийг авдаг. Хамгийн гунигтаа нь тоглолтын үеэр гэмтэх юм. 

Бэртэл гэмтэл болон өвдөлт

Балетчид гэмтээгүй байсан ч байнгын булчин өвдөх гэх мэт зовууртай байдаг ажээ. Тэдэнд тусалдаг гол зүйлсэд саун, йога, бясалгал болон зүгээр л устай хувинд хөлөө дүрэн хэвтэх эсвэл хөлөө дээш харуулан хэвтэх зэрэг багтдаг байна. 

9 Тусламжийн баг

Балетын урлагт анхан суралцаж буй бүжигчдийг дэмжих уламжлалтай байдаг. Нэрийг нь урьд өмнө нь сонсоогүй бүжигчинг хүмүүс таатай хүлээж авахгүй нь мэдээж. Иймд зал-нд тусламжийн багаас хэд хэдэн хүн суусан байдаг байна. Хэрэгтэй үед нь тэд "гайхалтай" хэмээн алга ташин тусламж үзүүлдэг ажээ. Үүнээс гадна тайз руу цэцэг шидэх ч үзэгдэл гардаг байна. 

Тусламжийн баг

Эх сурвалж: fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()