Бидний итгэдэг буруу ойлголтууд

Одоо та бүхэнд хүмүүс бидний бодолд байдаг Ташаа буюу буруу бодож явдаг ойлголтуудыг хүргэх гэж байна. Бид ямар нэгэн зүйлийн үүсэл гарлыг нэг юмнаас үүсэлтэй гэж үзэж байтал нөгөөх нь шал өөр эсрэг зүйлээс үүдэлтэй байх тохиолдол бий. Тэгвэл эдгээр зүйлүүдийн бодит үнэнийг мэдэж, мэдлэгийг хуримтлуулж авцгаая.

Бидний итгэдэг буруу ойлголтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биг Бен - Лондон дахь цагтай цамхаг

Бид бүхэн “Биг Бен” гэж Лондонгийн цагтай цамхаг хэмээн боддог. Тэгвэл үнэндээ Биг Бен бол "Palace of Westminster" -ордоны хойд талд байрладаг сүмийн том хонхтой цамхгийн нэг юм байна. Цаг бүр энэхүү хонх дуугардаг учраас энэхүү буруу ташаа ойлголт үүссэн юм. 1859 оны 5 сарын 31-нд энэхүү сүмийг адисласан бөгөөд энэ үед цагтай хамт үйл ажиллагаанд оруулсан байна. Харин сүмийн нэрийг парламентын гишүүд сонгосон аж. Энэхүү хуралдааны үеэр гишүүн Бенжамин Холл хэмээх зөрүүд нэгэн хүн бүрээс илүү үзэл бодол, саналаа хэлж, маш чангаар ярьж байжээ. Түүний талаар онигоо ихээр яригдаж байсан бөгөөд хүмүүс түүнийг “Том Бен” (Big Ben) хэмээн далдуур хочлох болсон байна. Бенжамин Холлын ярьсан ярианы дараа хуралд оролцогчдын нэг нь “Тэгвэл энэхүү цамхгийг Big Ben гэж нэрлээд гэр рүүгээ явцгаая” -гэсэн саналыг дэвшүүлжээ. Хурлын танхим инээдээр дүүрсэн боловч цамхгийг “Big Ben” буюу "Том Бен" хэмээн нэрлэх болжээ. Одоо түүнийг "Elizabeth Tower" хэмээн нэрлэдэг болсон байна.

Биг Бен - Лондон дахь цагтай цамхаг

2 Элэгний цирроз архичдад илүү тохиолдоно.

Зөвхөн архичдад элэгний цирроз өвчин тохиолддог гэвэл худлаа. Цирроз нь янз бүрийн хордлогоос үүсдэг байна. Ялангуяа хэрвээ таны биед их хэмжээний зэс хуримтлагдвал энэ нь элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, элгэнд өвчлөлт үүсгэдэг аж. Мөн шарласан үед эсвэл хоол хүнсэнд уураг дутагдсан тохиолдолд энэхүү өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг байна. 

Элэгний цирроз архичдад илүү тохиолдоно.

3 Усан гудсан дээр секс хийх нь илүү тааламжтай.

Ганц ч удаа ийм байдлаар бэлгийн харилцаанд орж байгаагүй хүмүүс ингэж ярьдаг байна. Усан гудас нь хэтэрхий зөөлөн учраас хамгийн энгийн байрлалыг тогтоож барихад ч хэцүү байдаг гэнэ. Үүнээс гадна гудсан дотор байгаа ус нь таны биеийн инерцийн дагуу хөдлөх бөгөөд хэмнэлийг хадгалах боломж өгдөггүй байна. Харин хэт идэвхитэй хүмүүсийн хувьд магадгүй газар дээр ч уначихаж болох юм. Ийм байрлалаар хийх секс манай жагсаалтны бараг л хамгийн сүүлд ордог. Тиймээс судлагдсан 1378 байрлал дээрхийг бодоход хамаагүй илүү болохыг баталсан байна. 

Усан гудсан дээр секс хийх нь илүү тааламжтай.

4 Галилей-г “ Энэ үнэхээр эргэдэг юм байна” гэсэн үгний төлөө шатаасан.

Бүхнийг ээлж дарааллаар тайлбарлаж үзэцгээе. Энэхүү мэдээллийн талаар анхны мэдэгдэхүүнийг сургуулийн номонд оруулсан хүн бол Николай Коперник юм. Тэрээр 16-р зууны үед амьдарч байсан бөгөөд Дэлхий нарыг тойрж эргэдэг болохыг тэнгэр ажиглах зуураа олж илрүүлсэн байна. Николай 70 настай байхдаа хорвоогийн жамаар нас барсан бөгөөд “Дэлхий нарыг тойрно эргэдэг юм байна” хэмээн гудамжаар орилж яваагүй аж. Харин хүмүүст үл мэдэгдэх томъёог тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж, судлаж байсан байна. Харамсалтай нь зохиолч Жордан Бруног энэхүү мэдэгдлээс болж шатаасан аж. Коперникийн тэмдэглэлээс тэрээр дэлхийг нэгэн жижигхэн газар нутаг болохыг л ойлгож чадсан бөгөөд энэ нь түүний шашны сургаальд нэмэр болсон юм. Тэрээр 1584 оноос эхлэн дэлхий даяар өөрийн сургаалийг айлдах зорилгоор аялаж байсан бөгөөд 16 жилийн дараа түүнийг еретизмын улмаас болж шатаасан байна. Харин 3 дахь нь Галилей байсан юм. Агуу эрдэмтэн тэрээр саран дээр уул, наран дээр ямар нэгэн олон тооны толбонууд байдаг болохыг тогтоосон аж. 1632 онд тэрээр Коперникийн судалгааг үргэлжлүүлэн судалсны дүнд шинэхэн ном гаргасан бөгөөд түүнийг шүүхд дуудсан байна. Харин шүүх дээр очоод тэрээр өөрийгөө андуурсан гэдгийг хүлээн зөвшөөрснөөр суллагджээ. 

“Гэсэн хэдий ч дэлхий эргэдэг л юм даа” хэмээн тэр хэлээгүй бөгөөд хэрвээ хэлсэн бол төрсөн нутагтаа эргэн очихгүй байсан болов уу. Галилейн хөрөг зургийн доод талд түүний шавь дээрх хэллэгийг бичсэнээр энэхүү ташаа ойлголт үүссэн аж. Тэгэхээр Галилей-г шатаагаагүй ажээ.

Галилей-г “ Энэ үнэхээр эргэдэг юм байна” гэсэн үгний төлөө шатаасан.

5 Загасны өдөр - Оросуудад хэцүү байсан

Эрүүл мэндийн асуудал ЗСБНХУ-ын үед маш хурцадмал байсан билээ. Гэсэн хэдий ч хоолны газруудад долоо хоногт нэг удаа болдог загасны өдөр үүнтэй ямарч холбоогүй бололтой. 1930-аад оны үед хамтралжуулалтын улмаас гахай үржүүлэлт их хэмжээгээр буурсан байна. 1932 оны 12 сарын 9-нд Микоян махны хомсдолыг загасны махаар орлуул хэмээх тушаалыг гаргасан аж. Бүх хоолны газруудад загасны өдөр бий болсон байна. Махны оронд загсаар хийсэн өдрийн хоол идэх хэцүү байсан бөгөөд Микояны яриагаар бол түүнд хамгийн хэцүү байсан гэнэ. Тэрээр хэлэхдээ: “Анхандаа загас харахаас ч уур хүрдэг байсан боловч сүүлдээ таалагдаж эхэлсэн” -гэжээ. Гэсэн хэдий ч загас хүний биед сайн нөлөөтэй учир эрүүл мэндэд ч гэсэн сайнаар нөлөөлж байсан гэдэгтээ маргах зүйл үгүй. 

Загасны өдөр - Оросуудад хэцүү байсан

6 Нэг төрлийн гар утаснууд сүлжээ барихдаа сайн.

Ямарваа нэгэн хонгилын өрөөнд болон кафенд сууж буй хүмүүс ихэнхидээ утасны сүлжээний талаар ярьдаг. Учир нь хонгилын өрөөнд сүлжээ муу барьдаг билээ. GSM системийн гар утасны хувьд тэд хаана ч сүлжээ барих ёстой байдаг байна. Зарим утасны сүлжээ 3, зарим нь 2 байдаг нь сүлжээнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй бөгөөд холбоо нь хоорондоо яг ижил байна. Сүлжээний зураас янз янз байдаг нь тухайн байгууллага утасны төхөөрөмжийг өөр өөрөөр холбодогтой холбоотой байдаг гэж утаснуудад туршилт хийсэн Эльдаро Муртизана уншигчдад дамжуулсан байна. 

Нэг төрлийн гар утаснууд сүлжээ барихдаа сайн.

7 Мустанг - сайхан, гунхалзсан морь.

Колумби америк тивийг нээхээс өмнө Америкт ямар ч морь байгаагүй байна. Харин мустангууд бол Испаничуудын оруулж ирсэн морьны нэгэн өвөг юм. Тэд хэзээ ч шилдэг нь байгаагүй бөгөөд намхан, маш урт дэлтэй, нэг л эв хавгүй амьтад байсан байна. Ковбой залуучууд ч тийм байсан бөгөөд зохиол кинонд гардаг мустанг унасан, эрэлхэг ковбой залуучууд бол зүгээр л нэгэн уран сэтгэмж юм байна. Индианчууд өөрсдөө мустанг унаж байгаагүй бөгөөд тэд үүнийг иддэг байжээ. 

Мустанг - сайхан, гунхалзсан морь.

8 “Молотовын коктейл”-ийг Молотов бүтээсэн.

1939 оны үед финчүүд коктейлийг хамгийн анх хэрэглэх болсон. Харин Финчүүд энэхүү коктейлийг “Молотовт зориулсан коктейл” хэмээн нэрлэсэн учир нь орос болон финчүүдийн зөрчилдөөнийг тэр зогсоож чадсан гэж үзжээ. Харин энэхүү коктейлийг ууж үзсэн Англичууд нэрний утга учрыг сайн ойлгоогүй учраас “зориулсан” гэдэг үгийг нь гээчихсэн аж. Яг үнэн учир нь анх дэлхийн 2-р дайны үед Молотов шилэнд шатамхай шингэн найруулж, цэргүүдэд өгч дайсны танк руу шидүүлдэг байжээ. Үүнээс үүдэж "Молотовт коктейл" гэсэн нэршил бий болсон. Ингээд Финчүүд уг нэрийг алдаршуулж, найруулсан ундаандаа “Молотовт зориулсан коктейл” хэмээн нэр өгчээ. Энэ нь ч оросуудад таалагдсан биз ээ.

“Молотовын коктейл”-ийг Молотов бүтээсэн.

9 Сурталчилгаагаар гарсан хоол хүнс их амттай харагддаг.

Энэ бол хүнс биш ээ. Учир нь энэхүү сурталчилгааг ямарваа нэгэн тогооч эсвэл хүнсний талаар мэдлэгтэй хүн хийдэггүй бөгөөд ихэвчлэн найруулагчид л зохиож хийдэг. Гэсэн хэдий ч эдгээр бүтээгдэхүүнүүд зураг авалтын хугацааг даах чадваргүй байдаг учир тэдний оронд бор будаг, парафин болон төмсний нухаш ашигладаг байна. Үүн дээр нэмээд баг зэрэг компьютераар ажиллахад л бүх зүйл болоод явчихдаг гэнэ. 

Сурталчилгаагаар гарсан хоол хүнс их амттай харагддаг.

10 Кактус - компьютерын хорт туяанаас хамгаалдаг.

Байнга компьютертай ажилладаг хүмүүс ихэвчлэн өрөөндөө кактус цэцгийг ургуулдаг. Хэрвээ та физикийг судалж үзэх юм бол гэрэл шингээгч бүтээгдэхүүний тусламжтайгаар өрөөг харанхуй болгох боломж байдаггүй. Тиймээс үл харагдах компьютерын туяаг ч гэсэн шингээх боломжгүй. Харин энэхүү мэдээллийг сэргээн босголтын үеийн физикч оюутнууд хийсэн байна. Хэдийгээр энэхүү мэдээллийг худал хэмээн үгүйсгэсэн боловч кактус туяа шингээдэг гэдэгт итгэсэн сэтгүүлч үүнийг нийтлэн гаргасан аж. 

Кактус - компьютерын хорт туяанаас хамгаалдаг.

11 Тэмээн хяруул толгойгоо элсэнд нуудаг.

Ромын эрдэмтэн Плинидэд тэмээн хяруул толгойгоо элсэнд нуудаг мэт санагдсан бөгөөд энэхүү мэдээллийг нэвтэрхий тольд оруулсан байна. Түүний энэхүү мэдээлэл тодорхой биш байсан боловч хамгийн удаан байсан мэдээлэл аж. Үнэндээ тэмээн хяруул толгойгоо огт элсэнд хийдэггүй бөгөөд хийхийг ч хүсдэггүй биз. Харин хүзүүгээ амраахын тулд газар тавьж хэвтдэг байна. Мөн хэрвээ ямар нэгэн аюул нүүрлэж байгааг мэдвэл толгойгоо газар тавьж ирж буй амьтдын чимээг сонсдог аж. 

Тэмээн хяруул толгойгоо элсэнд нуудаг.

12 Цэвдэг сэтгэлт эмэгтэйчүүд дур тавилтыг мэдэрдэггүй.

Олон тооны эмэгтэйчүүд ямар нэгэн туршлагагүй нь улмаас дур тавилтыг мэдэрдэггүй боловч сексээс таашаал авч чаддаг байна. Тиймээс энэхүү асуудал нь ямар ч цэвдэг сэтгэлтэй огт холбоогүй юм байна. Заримдаа ямар нэгэн зөвөлгөө авч хамтрагчаа сольсноор энэхүү асуудлаас ангижирч болно. 

Харин цэвдэг сэтгэл гэдэг нь сэтгэл зүйн томоохон асуудал бөгөөд үүнийг сэтгэл зүйчийн тусламжтайгаар эмчлэх хэрэгтэй. Цэвдэг бүсгүйчүүд хэзээ ч бэлгийн харилцаанаас ямар нэгэн мэдрэмж авдаггүй байна. Дээр үед ийм эмэгтэйчүүд сүмд очдог байсан бол харин одоо секс судлаачид дээр очих болжээ. 

Цэвдэг сэтгэлт эмэгтэйчүүд дур тавилтыг мэдэрдэггүй.

13 Жихад - ариун дайн

Хэрвээ арабчуудын хэрцгий байдлыг үл тооцвол тэд нарийвчлан сэтгэх чадвартай тайван хүмүүс юм. Ийм нөхцөл байдалд байх үеийг “жихад” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь “хүч зарцуулах” гэсэн утгатай болдог байна. Энэхүү үйл ажиллагаанд мод тарих, байшин барих гэх мэт хүчний ажлууд багтдаг аж. 

Жихад - ариун дайн

14 Отелла Дезедмоныг боож алаагүй, харин хутга дүрсэн.

Пастернакийн орчуулгаар л Отелла Дезедмонд хутга дүрсэн байна. Учир нь Пастернак ямарваа нэгэн зүйлийг орчуулахдаа өөрийн сэтгэлд нийцүүлэн орчуулдаг аж. Үнэндээ бол Отелла өөрийн эхнэрийг боож алсан байдаг юм байна. 

Отелла Дезедмоныг боож алаагүй, харин хутга дүрсэн.

15 Эрэгтэй хүмүүс уйлах ёсгүй

Яагаад тэд уйлж болохгүй гэж? Хүний бие организмд ямарваа нэгэн үйл явдал гэнэтхэн тааварлашгүй болж өнгөрдөг. Цагаа олж уйлсан тохиолдолд нулимсаар хүний биед хуримтлагдсан стресс ялгарч гардаг байна. Хааяа ч гэсэн уйлахгүй бол таны биед их хэмжээний стресс хуримтлагдсанаар нойргүйдэл үүсч, хоолны дуршил буурах аж. Эртний Ромд “боол хүн уйлах ёсгүй” гэсэн хэллэг байсан учир нь уйлах нь зөвхөн эрх чөлөөт хүнд л зөвшөөрөгддөг ажээ. 

Эрэгтэй хүмүүс уйлах ёсгүй

16 ЗСБНХУ-ын үед хаалга дотор тал руугаа онгойдог байсан.

ЗСБНХУ-ын үед хаалга дотор тал руугаа онгойдог байсан учир нь Онцгой байдлын албаныхан нэвтрэхэд хялбар байсан хэмээн үздэг байжээ. Харин Олон улсын байгууллагууд хаалгыг гадагшаа онгойхоор хийдэг бөгөөд энэ нь гэрт ямар нэгэн гамшиг болох үед хаалгыг чөлөөтэй онгойлгох боломжтой байхаар хийдэг байсан байна. Харин ЗСБНХУ-ын ажилчид хаалгыг дотогшоо онгойхоор хийдэг байсан нь Оросын хүйтэн өвөлтэй холбоотой аж. Хэрвээ тариачдын гэрийн хаалга нь гадагшаа онгойдог байсан бол хамгийн анхны ширүүн салхи тэднийг хавар хүртэл гэрт нь хорих байсан биз. Харин бусад ОБА, Цагдаагийн байгууллагын хувьд ямар ч хаалгыг төвөггүйхэн онгойлгодог байсан аж. 

ЗСБНХУ-ын үед хаалга дотор тал руугаа онгойдог байсан.

17 Хүйтний улиралд шээж болохгүй

Хүйтний улиралд бие засаж болохгүй гэдэг нь ташаа ойлголт юм. Харин ч та хэт тэвчсэнээр таны эрүүл мэндэд маш муугаар нөлөөлх болно. Харин хүйтэнд бие зассанаар таны эрүүл мэнд муу болох болно гэж бүү санаа зов. Учир нь таны эрхтэн цусан хангамж сайтай учраас хоёрхон минутын дотор хөлдөх нь юу л бол... 

Хүйтний улиралд шээж болохгүй

18 Швед гэр бүл олуулаа байдаг бөгөөд групп секс хийдэг

Энэхүү төөрөлдөл зөвхөн ОХУ –д биш ч ер нь дэлхий даяар тархсан зүйл юм. Энэ ярианы үүсэл гарлыг хэн ч мэдэхгүй. Европд 60 жилийн өмнө албан есны баталгаагүй гэр бүлийг “швед гэр бүл” гэж нэрлэдэг байсан байна. Харин энэ ойлголт яаж яваад групп секс болон хувирсныг судлаачид одоог хүртэл мэддэггүй. Швед хүмүүс өөрсдөө даруу бас үнэнч зантай. Харин тэд нараас та нар групп секст дуртай юу? ширээн дээр секс хийдэг үү? гэхэд тэд мэл гайхаж хоцордог байна. 

Швед гэр бүл олуулаа байдаг бөгөөд групп секс хийдэг

19 Шөлтэй хоолыг өдөр бүр идэх хэрэгтэй.

Жирийн үед бид шөлтэй хоол идэж бай гэсэн зааварчилгаа өгдөг. Учир нь орчин цагийн хүмүүс усыг бага хэрэглэж түүний оронд хийжүүлсэн ундаа аль эсвэл пиво хэрэглэж байна. Харин үүнээс үүдээд бие усны дутагдалд ордог бөгөөд энэхүү усны дутагдалтай тэмцэхэд шөлтэй хоол тусалдаг гэнэ. Яг үнэндээ бол шөлтэй хоол нь хүний биед тийм ч тустай биш гэнэ. Бидний биед шаардлагатай бүх амин дэм шөлтэй хоолонд байдаггүй байна. Тиймээс хэрвээ хангалттай ус уудаг бол заавал шөлтэй хоол идэх албагүй аж. 

Шөлтэй хоолыг өдөр бүр идэх хэрэгтэй.

20 Шар айраг - хамгийн сайн нойрсуулах эм.

Тийм ээ. Шар айраг уусан тохиолдолд таны нойр хүрч жаахан ч гэсэн хэвтмээр санагддаг. Гэсэн хэдий ч шар айраг уусны дараа та хангалттай, тайван унтаж чадахгүй. Харамсалтай нь их хэмжээний пиво уусны дараа нойрссон тохиолдолд хурдхан сэрж нойл орохыг л хүсэх болно. 

Шар айраг - хамгийн сайн нойрсуулах эм.

21 Хийжүүлсэн ундаа цангааг сайн гаргадаг.

Хэрвээ хийжүүлсэн ундаанд ортофосфорын хүчил хэмээх бодис агуулагдаагүй байсан бол магадгүй таны цангааг гаргах байсан болов уу. Хийжүүлсэн ундаа нь таны шүлс ялгарах явцыг түргэсгэдэг бөгөөд амны цангаа түр зуур л ялгарна. Харин шүлс их хэмжээгээр ялгарахаа болиход дахин ам цангаж эхэлнэ. Тэгэхээр хийжүүлсэн ундаа таны амны цангааг гаргахгүй бөгөөд эрүүл мэндэд маш муу.

Хийжүүлсэн ундаа цангааг сайн гаргадаг.

22 Шүдээ хавирдаг хүн цагаан хорхойтой байдаг.

Үнэн хэрэгтээ энэ нь бруксизм хэмээх хамгийн бага судлагдсан тархины хэсгийн синдром юм. Харин жаахан хүүхэд бол шүднийхээ хэлбэрийг тогтоохын тулд шөнө зүүдэндээ шүдээ хавирдаг байна. Тиймээс шүдээ хавирч байгаа хүнийг бүү сэрээгээрэй. 

Шүдээ хавирдаг хүн цагаан хорхойтой байдаг.

23 Соронзон шуургаар урьдчилан тааварлаж болно.

Соронзон шуургын тусламжтайгаар ямарваа нэгэн зүйлийг урьдчилан тааварлаж болно гэдэг нь худлаа хэмээн геофизикийн ажилчид мэдээлжээ. Соронзон шуурганы талаар мэдээлэл нь одон орны мэдээлэл юм. 

Соронзон шуургаар урьдчилан тааварлаж болно.

24 Сармагчин хамгийн түрүүнд модыг гартаа авах санааг олсон.

Модыг багаж хэрэгсэл болгон ашигладаг хэд хэдэн амьтад байдаг байна. Жишээлбэл: шимпанзе, хэрээ болон тэнгисийн халиу гэх мэт. Эдгээр амьтад бүр эртний үеэс эхлэн модыг ашиглаж байсан боловч үүний ачаар тэд хүн болоогүй л байна. Харин сармагчингаас хүн үүссэн гэдэг нь нээлттэй асуудал хэвээр байгаа билээ. Харин дээрх томъёолол нь Энгельсийн номны нэгээхэн хэсэг аж. 

Сармагчин хамгийн түрүүнд модыг гартаа авах санааг олсон.

25 25-р кадр - аюултай тоглоом.

25-р кадрын талаархи онигоог Америкийн кино бүтээгчид гаргасан байна. Тэдний хийсэн судалгааны дүнд хэрвээ зурагт үзэж буй хүний өмнө 24 кадрын дараа “Попкорн ид” хэмээх сурталчилгааг гаргах юм бол хүмүүс худалдаж авдаг гэнэ. Энэхүү асуудлыг тоглоом хэмээн кино бүтээгчид зарласан боловч энэхүү яриа одоог хүртэл байсаар байна. Харин 25-н кадртай кино одоог хүртэл байхгүй бөгөөд энэ бүх зүйл нь үнэн эсэх нь юу л бол... 

25-р кадр - аюултай тоглоом.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()