Ганцхан сурагчаас болж ангийн бүх хүүхдүүд багштайгаа хамт шилжжээ

ОХУ-ын Красноярскийн хязгаар дахь сургуульд охин руу нь харсан хэн болгон руу дайрдаг нэгэн ээжээс болоод ангийн бүх хүүхэд болон багш нь өөр анги руу шилжих шаардлагатай болсон хэрэг гарчээ. Улмаар эх нь хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэхээс татгалзсан учир охин ганцаар нэг ангид үлдэх хэрэгтэй болжээ. Tус дүүрэг дэх Хүүхдийн эрхийг хамгаалах комиссын гишүүн, нийгмийн ажилтан Ирина Mирошникова энэ талаар мэдээлсэн байна.

Ганцхан сурагчаас болж ангийн бүх хүүхдүүд багштайгаа хамт шилжжээ

Охиноо хэт хамгаалдаг нэгэн ээж нийгмийн ажилтан Иринад хандан "ангийн хүүхдүүд болон багш нь хүүхдийг маань нийлж дээрэлхэж байгаа" гэсэн гомдол гаргасан байна. Удалгүй бусад эцэг эхчүүд "Нэгэн ээжээс болоод ангийн уур амьсгал эвдэрч, хүүхдүүд охинтой харьцахаас айж байна" гэсэн мэдүүлэг ирсэн юм.

"Сурагч анги дээрээ болсон үйл явдлуудаа ярихад ээж нь түүнийг дээрэлхсэн гэж буруугаар хүлээж авсан тул ангийн багшийг халахыг шаардсан бөгөөд хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэхээс татгалзсан. Үүний үр дүнд бусад сурагч нар болон ангийн багш нь өөр ангид орох шаардлагатай болж тэр нэгэн сурагч ганцаар ангидаа үлдсэн" хэмээн хүүхдийн эрхийг хамгаалах комиссын гишүүн хэлжээ. 

Гэхдэ охиныг ангид нь ганцаар үлдээхгүйн тулд сургуулийн удирдлагатай удаан хугацаанд тохиролцсоны үр дүнд түүнийг өөр хүүхдүүдтэй нэг анги болгон оруулахаар болсон аж. 

Эх сурвалж: Fishki

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()