Нэрт дарангуйлагчдын хүсэл сонирхол, нууц хоббинууд

2022-04-15, 11:38
3,826

Дарангуйлагч гэдэг өөрийн хүссэн бүхнийг хийх эрх ямба эдлэхийг хэлдэг. Өнгөрсөн цагт дарангуйлагчдын эдэлдэг байсан эрх мэдлийг өнөөдөр олон улсад засгийн газрууд, ерөнхийлөгчид эдлэдэг билээ. Түүхийн тавцанд нэрээ үлдээсэн алдарт дарангуйлагчдын нууц хоббинуудыг дэлгэж байна.

Нэрт дарангуйлагчдын хүсэл сонирхол, нууц хоббинууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Муаммар Каддафи АНУ-ын ерөнхий нарийн бичигт ухаангүй дурласан нэгэн байв

АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн засаг захиргаанд ерөнхий нарийн бичгийн албан тушаалыг хашиж явсан Кондолезза Райст Ливийн удирдагч Муаммар Каддафи ухаангүй дурлаж, африк бүсгүйн төгс гоо үзэсгэлэнгийн жишээ болгон авч үздэг байжээ. Үүгээр ч зогсохгүй түүнд Кондолезза Райсын зургийн цомог ч байсан гэдэг.

Нэгэнтээ Ливийн нийслэл Триполи хотод айлчлах үед нь нэрт удирдагч Кондолезза Райст 200,000 ам.долларын үнэ бүхий бэлэг барьж байжээ. Түүнчлэн “Цагаан ордонд ургасан хар цэцэг” нэртэй дууг ч түүнд зориулж бичүүлсэн түүхтэй.

Муаммар Каддафи АНУ-ын ерөнхий нарийн бичигт ухаангүй дурласан нэгэн байв

2 Ким Жон Ун швейцарь бяслагт дуртай

2014 онд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сар хагасын хугацаанд олны нүдний өмнө гараагүй тул түүний биеийн байдал муудсан гэх таамаглалыг дэлхий нийт дэвшүүлж байсан билээ. Тухайн үед Ким Жон Уны ойрын туслах байсан нэгэн дүрвэгч их удирдагчийг швейцарь бяслагт туйлын дуртай, өдөр бүр хэрэглэдэг хэмээн мэдүүлж байжээ. Ким Жон Ун залуудаа Швейцарь улсад суралцаж байсан нь үүнтэй холбоотой биз ээ.

Мөн өөрийн аав Ким Жон Илтэй ижил дүр төрх бүтээхийн тулд швейцарь бяслаг хэрэглэж жин нэмж байсан ч түүх бий.

Ким Жон Ун швейцарь бяслагт дуртай

3 Адольф Гитлер Карл Мэйн бичсэн зэрлэг өрнөдийн тухай түүхүүдэд туйлын дуртай

Ан амьтдад хайртай ч хүн төрөлхтний эсрэг туйлын харгис үйл ажиллагаа явуулж байсан Адольф Гитлерийн хобби нь 19-р зууны герман зохиолч Карл Мэйн бичсэн Америкын зэрлэг өрнөдийн тухай түүхүүд байв. Өөрийн намтар уран бүтээлдээ тэрбээр хүүхэд байхдаа түүний зохиолуудыг шимтэн уншиж, хичээлээ ч умартсаар сурлага нь муудаж байсан хэмээн бичсэн байдаг.

Карл Мэйн бүтээлүүдэд туйлын дуртай нэгэн байсан тул тэрээр төрхийн эрхийг барьж байх хугацаандаа хүүхэд багачуудын заавал унших ёстой номын жагсаалтад түүний номнуудыг оруулж, оффицеруудад Карл Мэйн зохиолын дүрүүд болох индиан эр Уиннит болон хөгшин Шаттерхандыг сайтар судалж, тэднээс үлгэр дуурайлал авахыг зөвлөдөг байжээ.

Адольф Гитлер Карл Мэйн бичсэн зэрлэг өрнөдийн тухай түүхүүдэд туйлын дуртай

4 Николае Чаушеску хувцас цуглуулах хоббитой байв

Румын улсын удирдагч асан Николае Чаушескуг бид ард иргэдээ шулан мөлжигч, өөрт сэжигтэй санагдсан бүхнийг хөнөөгч, авилгад идэгдсэн нэгэн байснаар нь сайн мэдэх биз ээ. Иймдээ ч түүний цаг үед ард иргэд нь өлсгөлөнд автаж, төрийн дээд эрх мэдэлтнүүд хоол хүнс, идээ ундаад умбаж, нэрт дарангуйлагч эр ч өөрийн хүсэл болох бэлэн хувцасны агуулах мэт асар их цуглуулгатай болж байжээ.

Ард иргэд нь түүний эсрэг тэмцэл гаргахаас сэргийлж тэрээр бүхэл хотын иргэдийг ч нэг дор хувцаслах боломжтой хувцас, хэрэглэлүүдээ нууц агуулахад хийж, нэг өмссөн хувцсаа тэр дор нь шатааж орхидог байсан түүх бий. Түүнчлэн тэрээр өөрийн өмсөх хувцсаа мэргэжилтнүүдээр хянуулж, цацрагийн хордлого, нян, хор гэх мэт зүйлс байгаа эсэхийг заавал шалгуулдаг байсан гэдэг.

Николае Чаушеску хувцас цуглуулах хоббитой байв

5 Иди Амин Шотланд орныг шүтэн бишрэгч байжээ

Уганда улсын удирдагч Иди Амин нэгэн цагт Британийн Африк дахь мэргэн буучийн салаанд алба хааж байхдаа нэгэн захирагчаасаа Шотландын тухай анх олж мэдэж байв. Шотланд ардын бүжиг, нутгийн виски гэх мэт зүйлсэд нь татагдаж, Уганда болон Шотланд орны хүн ардын нийтлэг төрхийг олж харсан цагаас эхлэн тэрээр Шотландын шүтэн бишрэгч болон хувирчээ. Түүнд Британийн Раж колонийг эсэргүүцдэг, арьс өнгөний үзэл гаргадаггүй зан чанар нь ихэд таалагдаж байсан гэдэг.

Хожим 1974 онд эрх мэдэлд гарсныхаа дараа тэрээр Британийг аврах сан хэмээх байгууллагийн байгуулж, Шотландад хүнс хандивлах ажлыг ч эхлүүлж байв. Түүнчлэн 1976 онд тэрээр нийслэлийнхээ гудамжаар шотланд ардын хувцастай хөгжимчдийг явуулж Британийн арлуудын уламжлал ёсоор бөмбөр болон цуур хөгжим тоглуулж байсан ч удаатай. Гэсэн ч шотландуудын хувьд дарангуйлагчид төдийлөн таатай ханддаггүй байсан гэдэг. Хожим 1977 онд тэрээр Африкын холбооны уулзалтад хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас оролцох эрхийг нь хассан бол 1979 онд хөрш Танзани улсад байлдааны ажиллагаа явуулснаар шахалтад орж Саудын Араб руу дүрвэсэн түүхтэй.

Иди Амин Шотланд орныг шүтэн бишрэгч байжээ

6 Фердинанд Маркос долоогийн тоонд дуртай

Филиппинийн удирдагч Фердинанд Маркосын хувьд долоогийн тоог азийн тоо хэмээн үзэж, өөрийгөө энэ тоогоор хүрээлүүлэн амьдрахыг эрхэмлэдэг байв. Өдгөө ч тус улсад түүнээс улбаатай 7 тооны давхцал олон бий ажээ. Тухайлбал, 2005 онд ерөнхийлөгчийн сонгууль 57 өдрийн хугацаанд сурталчилгаа хийлгэж, 2-р сарын 7-ны өдөр сонгууль явагдаж байв.

Фердинанд Маркос долоогийн тоонд дуртай

7 Франсуа Дувальер мэргэ төлөгт итгэгч байсан

Гайти улсын дарангуйлагч Франсуа Дувальер 1957 онд төрийн эрхэнд гарч, насан эцэслэх хүртлээ тус улсыг тасралтгүй удирдсан билээ. Тухайн цаг үед тэрээр өөрийн шүтэн биширч, гүнээ итгэдэг мэргэч төлөгч хүмүүсийг шашны тэргүүнээр өргөмжилж байсан төдийгүй 22 тоог аз жаргал авч ирнэ хэмээн итгэх болсноор гэрээсээ сар бүрийн 22-ны өдөр л гарах болжээ.

Түүнчлэн 1963 оны 11-р сарын 22-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллага болоход тэрбээр өөрийн хүчээр ерөнхийлөгчийн ойр орчмын уур амьсгалыг таагүй болгож тэрхүү аллагыг үйлдсэн хэмээн суртал ухуулга явуулж байсан гэдэг. Мөн нэгэн төлөгч түүнд өрсөлдөгч орны төрийн тэргүүн нь нохой болон хувирсан гэж хэлсний улмаас ноход бүрийг буудах тушаал ч өгч байсан түүх бий.

Франсуа Дувальер мэргэ төлөгт итгэгч байсан

8 Фидел Кастро зайрмагт нугасгүй нэгэн байсан

Кубын удирдагч Фидел Кастрог бид навчин тамхигүй явааг нь харж байсан удаа тун ч ховор гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнээс гадна тэрбээр нэг зүйлд туйлын дуртай байсан нь зайрмаг ажээ. Нэг удаад л арваад тооны зайрмагийг нэг дор идчихдэг байсан түүх ч түүнд бий. Ялангуяа тэрээр канад зайрмагт туйлын дуртай байсан бөгөөд элчин сайдын яамаараа дамжуулан 28 чингэлэг зайрмаг авхуулж байсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй тэрээр нийслэл хотноо томоохон хэмжээний зайрмагтай хүлээлгийн өрөөнүүд ч байгуулж байжээ.

Фидел Кастро зайрмагт нугасгүй нэгэн байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()