Гаж донтнуудын эрхшээлд хүүхэд насаа өнгөрүүлсэн хөөрхийлөлтэй охид

Энэхүү түүх бол хүүхэд насаа аймшигт гаж донтонуудын гарт өнгөрүүлсэн бяцхан охидын тухай түүх юм.  Уг аймшигт алхмаас холуур байхын тулд нэн түрүүнд танихгүй хүмүүстэй хамт явахгүй байх хэрэгтэй гэдгийг хүүхдүүддээ сануулах хэрэгтэй. Ингээд тоглож наадах насан дээрээ гаж донтны гарт орж, хүүхэд нас гэгч зүйлийг мэдэхгүй өссөн бяцхан охидтой танилцацгаая.

Гаж донтнуудын эрхшээлд хүүхэд насаа өнгөрүүлсэн хөөрхийлөлтэй охид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Фусако Сано — 9 нас 2 сар

Бяцхан охин Фусако ээжтэйгээ амьдардаг 28  настай Нобуйуки Сатогийн гарт орох үедээ 1990 онд 9 настай байжээ. Сато цагдаагийн газраас 200 метрийн зайд амьдардаг байсан бөгөөд  охиныг гэрийнхээ 2 давхарт нууж байсан гэнэ. Энэ хугацаанд цагдаа нар түүнийг гэртээ хэн нэгнийг нууж байгаа болохыг огт гадарлаагүй байна. 

Хэдэн сарын турш Фусако хүлээстэй байсан бөгөөд Сато охиныг зодож түүнийг хутгаар сүрдүүлдэг байжээ. Хэрвээ охин ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлвэл шийтгэлийн хэрэгсэл болгож тэр цахилгаан бороохой ашиглаж байсан гэнэ.  Хэдийгээр өрөөний хаалга үргэлж онгорхой байсан ч Фусако зугатах оролдлого огт хийж байгаагүй гэнэ. Эхэндээ тэр маш их айж байсан бол дараа нь зугатах хүчгүй болсон аж.

9 жилийн дараа Сатогийн ээж хүүгийнхээ зэрлэг балмад байдалд санаа зовж, цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар Сатогийн гэрээс Фусаког олж түүнд 14 жилийн хорих ял оноосон гэнэ.  Ийнхүү удаан хугацааны турш дарамт шахалтанд байсан бяцхан охин суллагдсаныхаа дараа ч айдсын байдалтай хэвээр байсан бөгөөд түүний оюун ухаан нь хүүхдийн хэвээр үлдсэн байна.

Фусако Сано — 9 нас 2 сар

Аманда Берри, Жина Дехесус болон Мишель Найт — 10 жил, 9 сар

Мишель бол Ариэль Кастрогийн 2002 онд хулгайлсан анхны эмэгтэй байжээ. Тухайн үед бүсгүй 21 настай байсан аж. 8 жилийн дараа Мишелийн хажууд 17 настай Аманда Берри ирсэн гэнэ.  Харин хамгийн сүүлийн хохирогч болох 14 настай Жина Дехесусыг тэр 2003 онд хулгайлсан юм.

Мишель өөрийн хүү Жоуиг асран хамгаалах шүүх хурал дээр очих үед Ариэль түүнийг хуурч гэртээ оруулсан байна.  Мишель хангалттай насанд хүрсэн байсан учир цагдаа нар бүсгүйг хайх гэж яарсангүй.  Ариэель бүсгүйг хулгайлсныхаа 3 хоногийн дараа л түүнд хоол өгсөн бөгөөд энэ бүх хугацаанд тэр бүсгүйг зодож, хүчиндэж байжээ.  Мишель 5 удаа жирэмслэж байсан ч тогтмол зодуулж, өлссөнөөс болж зулбаж байсан гэнэ.

Ингээд ээлжит хохирогч болох Аманда Берри жирэмслэж, Мишель бүсгүйд төрөхөд нь тусалсан байна. Эцэст нь Жина Дехеусыг алга болох үед цагдаа нар охиныг хулгайлсан гэх гэрч байхгүй учир түүнийг эрэн сурвалжлах үйл ажиллагааг зохион байгуулаагүй аж.

Аманда Берри, Жина Дехесус болон Мишель Найт — 10 жил, 9 сар

2013 оны 4-р сард Ариэлийг хаалгаа хаахаа мартсан боломжийг ашиглаж Берри Ариэлийн хөршийг дуудаж чадсан байна. Берри болон түүний 6 настай охин хаалга нүхлэж зугатсан гэнэ.  Берри 911 рүү залгаж: “Би Аманда Берри байна. Намайг 10 жилийн өмнө хулгайлсан бөгөөд одоо би чөлөөтэй байна. Намайг авраарай” гэж хэлжээ.

Ингээд Кастрог баривчилж, 1000 жил хорих ял оноосон байна. Гэвч нэг сарын дараа Кастро амиа хорлосон байдалтай олдсон аж.

Жейси Дугард — 18 жил 2 сар

Жейси Дугардыг хичээлээ тараад гэр рүүгээ харих замд нь хулгайлсан бөгөөд тухайн үед тэр ердөө 11 настай байжээ.  1991 онд бяцхан охин Жейсиг гэмт хэрэгтэн Филип Гарридо цахилгаан шокероор ухаан алдуулж, хулгайлсан байна.  Энэ хэргийг хийхэд түүнд эхнэр Нэнси нь тусалсан бөгөөд тэр Жейсиг нөхөртөө бэлэг болгож авсан гэнэ.

Гэр бүлийн хосууд охиныг гэртээ авчраад бүх хувцсыг нь тайлж, гавлаад, хөнжилд ороож, дуу тусгаарлагчтай өрөөнд оруулсан байна. Жейси бүтэн долоо хоногийн турш гавтай байсан бөгөөд хосууд түүнийг сүүн коктейлоор хооллож байсан гэнэ. Харин хэд хоногийн дараа Филип охиныг угаалгын өрөөнд хүчиндсэн аж.

Хэдэн сарын дараа Жейсиг өмнө байсан өрөөнөөс нь арай том өрөө рүү шилжүүлж, ортой гавалсан байна. Филип Гарридо мансууруулах бодис хэрэглэдэг нэгэн байсан учир шоронд орсон аж. Филипийг шоронд байх хугацаанд охиныг Нэнси харж байжээ.

13 насандаа Жейси жирэмсэлсэн бөгөөд энэ үеэс эхлэж түүнд халуун хоол өгөх болсон гэнэ. 3 жилийн дараа тэр хоёр дахь охиноо төрүүлсэн байна.  Хулгайчид Нэнсиг охидын ээж хэмээн эргэн тойрны хүмүүст итгүүлж чаджээ.  

Жейси Дугард — 18 жил 2 сар

Ингээд 18 насанд нь Жейсиг цагдаа нар олсон ч тэрээр энэ бүх хугацааны туршид өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг ярихаас татгалзсан байна.  Гэхдээ Жейси ухаалаг, мэдлэгтэй бүсгүй болсон аж.  2011 онд Гарридогийн гэр бүлийг хүн хулгайлсан болон хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр шийтгэж Филипт 431 жил, харин Нэнсид 34 жилийн хорих ял оноожээ. Харин Жейси шүүх хуралд ирэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Элизабет Фритцль — 24 жил

Австралийн цахилгаанчин Йозеф Фритцль 24 жилийн турш өөрийн охиныг боол мэт нууж байсан гэнэ. Охиноо 11 нас хүрсний дараа тэр түүнийг зодож, хүчирхийлж байжээ.  Элизабетийг 18 нас хүрэхэд Йозеф охиныг алга болсон хэмээн цагдаад мэдээлж, охин нь түүнд ганцаараа амьдрахад бэлэн болсон эсэхээ илэрхийлсэн захидлыг үлдээсэн гэжээ. 

24 жилийн хугацаанд Элизабет эцгээсээ 7 хүүхэд төрүүлсэн байна. Тэдний гурав нь: охин Кёрстин-19 жил, хүү Штефан – 18 жил, хүү Феликс – 5 жил хонгилын өрөөнөөс огт гарч байгаагүй аж. Нэг хүүхэд нь төрсний дараа эмнэлэгийн тусламж авч чадаагүйн улмаас нас баржээ. Харин бусад хүүхдүүдийг Фритцль бага насанд нь хонгилоос гаргасан гэнэ. Тэрээр эргэн тойрны хүмүүстээ замбараагүй охин нь зээ нарыгаа эцгийнхээ гэрийн гадаа үлдээж байгаа гэдэгт итгүүлж чадсан байна.

Элизабет Фритцль — 24 жил

2008 онд Элизабетийн том охин хүндээр өвджээ. Ингээд Элизабет эцгийгээ ятгаж охиныг эмнэлэгт үзүүлэхээр болсон гэнэ. Керстин бөөрний архаг дутагдалтай болох нь тогтоогдсон учир эмч нар түүнээс эрүүл мэндийн дэвтэр шаардсан байна. Үүнээс гадна ээж нь ч хүүхдийнхээ хажууд байх хэрэгтэй байсан юм. Энэ үед Фритцль охин нь: “өөрийн шашны бүлгэмдээ үлдэхийг илүүд  үзэж, Керстины амьдрал түүнд хамаагүй” хэмээн бичсэн гэх захидлыг үзүүлсэн байна. Гэхдээ энэхүү захидал бусдад нэг л но-той санагдаж, цагдаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн дарамт шахалтны дор Фритцль Элизабетийг эмнэлэгт авчирсан байна. Элизабетад түүнийг хэзээ ч эцэг дээрээ эргэж очихгүй гэж амласны дараа тэр 24 жилийн амьдралынхаа талаар ярьж, Йозеф Фритцльд насан туршид нь сэтгэл зүйн өвчтэй хүмүүсийн хорих ангид хоригдох ялыг оноожээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()