Эрчүүдийн очихыг мөрөөддөг Японы "онсен" халуун рашаан

2020-07-03, 12:09
8,301

Япон бол өөрийн сонин хачин уламжлалуудаараа алдартай орон бөгөөд тэдгээрийн ихэнхийг гадаад хүмүүс ойлголгүй үлддэг. Тэдний нэгд эр эм хамаарахгүй, бүгд чармай нүцгэнээрээ ордог халуун рашааны газрууд зүй ёсоор орох юм. 

Эрчүүдийн очихыг мөрөөддөг Японы "онсен" халуун рашаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Японд усанд орох соёл өндөр хөгжсөн бөгөөд ялангуяа халуун булгийн ус маш алдартай.

Ийм газруудын ойролцоо зочид буудал болон амралтын газрууд их байдаг тул олон янзын үйлчилгээ нэг дор төвлөрсөн байдаг. Зохион байгуулалт маш сайн хөгжсөн.

Анагаах шидтэй рашаанд суух, эрүүл мэндээ дэмжих болон амралтын өдрүүдээ сайхан өнгөрөөхийн тулд энд хэдэн цагаар байх  боломжтой байдаг. 

Ийм баннуудыг "onsen" гэж нэрлэдэг аж. Эдгээр нь зочид буудал эсвэл рашаан цогцолборын байрны гадна ба дотор байрладаг байна.

Халуун булаг болгоны ус өөр өөр найрлагатай байдаг. Жишээлбэл, Кюшю арал дээрх Нагаю-онсенд натри, магнийн давс ихтэй байдаг байна. CO2-ийн өндөр найрлагын ачаар усанд орох үед жижиг бөмбөлгүүд үүсэх бөгөөд эдгээр нь арьс руу нэвчин орж цусны эргэлтийг сайжруулдаг ажээ. Энэ нөлөөний ачаар газрын гүний дулааны нөлөөнд дурлагчид байнгын халууныг мэдэрдэг тул уснаас гараад хүйтэн цаг агаарыг ч анзаардаггүй юм.

Орчин үеийн "онсен"-ууд эр эм гэж тусдаа хуваарилагдсан байдаг бөгөөд зөвхөн хүүхдүүд л аль ч төрөлд нь байж болдог ажээ. 

Эхэндээ "онсен"-д чармай нүцгэн ордог байсан ба энэ нь хувцас өмсөөгүй байхад арьс илүү сайн амьсгалж ашигтай минералуудыг өөртөө шингээх чадвартай байдагтай холбоотой юм.

Гэвч аялал жуулчлал өндөр хөгжсөн уг газарт ирэх жуулчин энэхүү газарт очих нь ихэссэн юм. 

Мэдээжийн хэрэг соёлтой япончууд ийм тохиолдолд дотуур хувцастайгаа усанд орох болсон ажээ.

Үйлчлүүлэгчид нь нүцгэн байхыг зарим тосгон, жижиг хотуудад л харах боломжтой байна.

"Онсен"-д орохын өмнө заавал шүршүүрт орж цэвэрхэн болсон байх ёстой.

Хэрэв усанд хувцастай орох шаардлагатай гэж тухайн газарт зааж өгсөн байвал ядаж биеэ ороох алчуур авах нь зүйтэй.

Мөн шаардлага өндөртэй япончууд бие дээрх шивээсэнд ихээхэн анхаарал хандуулдаг. Ийм газруудын тал хувь нь л шивээстэй хүмүүсийг анзааралгүй өнгөрөөх бол үлдсэн хувь нь таныг шивээсээ нуухыг шаардахаас эхлүүлээд бүр үйлчилгээ үзүүлэхээс ч татгалзаж мэднэ.

"Онсен" бол япончуудын эрүүл мэндээ сайжруулах уламжлалт арга. Халуун рашаанд орох нь арьсны өвчлөлөөс сэргийлж, мэдрэлийн өвчинд тустай гэдэг нь батлагдсан ажээ. Үүнээс гадна эрдэстэй усанд суух нь уур уцаар, стресс, бухимдлаас сэргийлдэг байна. Уг газарт очихыг хүсэгчдэд япончууд тосгон руу явахыг зөвлөдөг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()