Диана гүнж гайхалтай ээж байсан гэдгийг батлах баримтууд

Олны хайрыг татсан Диана гүнж хүмүүнлэгийн болон сайн үйлсийн ажлыг ихээхэн хийдэг байсан ба хунтайж Уиллиам, Харри нарын хувьд гайхалтай ээж байжээ. Хааны гэр бүлийн дүрмийг зөрчин хүүхдүүдтэйгээ маш олон цагийг "энгийн" хүмүүс шиг, хөгжилтэйгөөр өнгөрөөж мөн хайраар дутаалгүй өсгөсөнтэй нь өдгөө ээжтэйгээ адил энэрэнгүй сэтгэлтэй хүмүүс болоход нь нөлөөлсөн биз ээ. Ингээд Диана гүнж хааны гэр бүлийн ажил үйлсэд идэвхтэй оролцож байсан хэдий ч эх хүний үүргийг гарамгай гүйцэтгэж байсныг батлах 10 явдлыг хүргэе. 

Диана гүнж гайхалтай ээж байсан гэдгийг батлах баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дээдсийн гаралтай байсан ч хүүхдүүдээ аль болох "энгийн" амьдралаар өсгөсөн

Диана гүнж хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийн тулд маш их хичээдэг байсан ба Уиллиам, Харри хоёрыг төрснөөс нь эхлэн хааны гэр бүлийн дүрмийг зөрчиж хүүхдүүдийнхээ нэрийг өөрөө сонгож, хөхөөрөө хооллодог байв. 

Гүнж нэгэн удаа "Mиний гол үүрэг бол ээж мөн эхнэр байх учир түүнийгээ амжилттайгаар биелүүлэхийг хичээдэг. Би хүүхдүүдийнхээ төлөө амьдардаг. Би тэдэнгүйгээр хэн гэдгээ мэдэхгүй" гэж хэлжээ. 

Дээдсийн гаралтай байсан ч хүүхдүүдээ аль болох "энгийн" амьдралаар өсгөсөн

Кэнсинтон Ордонд зураг авахуулж буй Диана гүнж хунтайж Чарлес болон Уиллиам

2 Аялалд хүүхдүүдийг авч явах хориотой

Tухайн үед хааны удмын хэв маягийг дагалгүйгээр, Австрали дахь зургаан долоо хоногийн аялалдаа ханхүү Уиллиам болон түүний асрагчийг дагуулан ирсэн юм. 

Аялалд хүүхдүүдийг авч явах хориотой

Австралид 1983 оны гурван сарын 20нд аяллын зорилготойгоор ирсэн хааны гэр бүл

3 Гэр бүлээ их нандигнадаг байсан

"Би маш эрүүл хоёр хүүтэй бөгөөд миний уулзаж байсан ихэнх гэр бүлүүдийн хувьд эсрэгээрээ байдаг учир өөрийн ямар их азтайг мэдэрдэг" хэмээн нэгэн ярилцлагад дурджээ. 

Гэр бүлээ их нандигнадаг байсан

1985 онд Кэнсинтон ордон дахь тоглоомын өрөөнд хүүтэйгээ эвлүүлдэг тоглоом эвлүүлж байгаа нь

4 Tэрээр өөрийн хуваарийг хүүхдүүдийнхээ хуваарьтай тааруулж илүү их цагийг тэдэнтэй өнгөрөөдөг байв

Хунтайж Чарльзтай гэрлэхдээ цэцэрлэгийн багш байхаа больж хааны гэр бүлийн үүргийг гүйцэтгэн, олон олон үйл ажиллагаанд оролцдог болсон аж.  Гэвч эдгээр үйл ажиллагаанууд хүүхдүүдтэйгээ тоглож наадахад огт нөлөөлөөлж байгаагүй билээ. 

Tэрээр өөрийн хуваарийг хүүхдүүдийнхээ хуваарьтай тааруулж илүү их цагийг тэдэнтэй өнгөрөөдөг байв

Хааны гэр бүлийн цэцэрлэгт 1985 онд

5 Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг байсан

Бяцхан хунтайж, гүнж, хатагтай, ноёд сургуульд явахын оронд сурган хүмүүжүүлэгч багшаараа гэртээ боловсрол эзэмших уламжлалтай байсан ч Уиллиам ханхүү 1985 онд цэцэрлэгт явж эхэлснээр  энэхүү байдал өөрчлөгдсөн юм. 

Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг байсан

6 Диана гүнж яг л жирийн ээж шиг хүүхдүүдийнхээ хажууд хөгжилдөхөөс айдаггүй

Диана гүнж Уиллиам, Харри болон тэдний найзуудын хамтаар Нэкер арал руу 1990 онд явах үедээ цагийг ихээхэн хөгжилтэйгөөр өнгөрүүлсэн байна. 

Диана гүнж яг л жирийн ээж шиг хүүхдүүдийнхээ хажууд хөгжилдөхөөс айдаггүй

1990 онд далайн эрэг дээр элсээр булуулж буй гүнж

7 Хааны гэр бүлийн дүрмийг зөрчиж олон нийтийн газар хүүхдүүдээ тэвэрч байгаа нь

Диана гүнжийн тэврэлт түүнийг онцгой ээж болгоход хүргэсэн гэж боддог талаараа хунтайж Харри хуваалцжээ. 

Хунтайж Харри "Diana, Our Mother: Her Life and Legacy." гэх нэртэй баримтат кинонд "Tэр хамгийн чангаар биднийг тэвэрдэг байсан. Бага байхад маш жижиг байсан тул нэг тэврүүлээд л суллах хүртэл нь ямар ч гарах гарц байдаггүй байлаа. Одоо ярихад хүртэл түүний тэврэлт мэдрэгдэж байна. Би тэр мэдрэмжийг маш их санадаг. Tэрхүү тэврэлтүүд болон хэн болгоны хүсдэг өрөвч сэтгэлийг гаргадаг байсан ээжийгээ санаж байна" гэжээ. 

Хааны гэр бүлийн дүрмийг зөрчиж олон нийтийн газар хүүхдүүдээ тэвэрч байгаа нь

1991 онд Tоронтогын дарвуулт онгоцны тавцан дээр хүүхдүүдтэйгээ мэндэлж буй Диана

8 Хүүхдүүдээ дагуулан адал явдалт аялалд гардаг байсан

Tухайн үед хүүхдүүдээ дагуулан цанаар гулгахаар явсан бөгөөд аль болох "энгийнээр" амралтаа өнгөрүүлэхийн тулд папараццигаас зураг авахаа зогсоохыг гуйж, нэг ч бие хамгаалагчийг хажуудаа авч яваагүй билээ. 

Хүүхдүүдээ дагуулан адал явдалт аялалд гардаг байсан

1991 онд Автсралид цанаар гулгахаар явсан нь

9 Хоёр хүүгийн хамтаар хөгжилтэй аялалд гардаг байв

Өнөөдөр ч гэсэн хааны гэр бүлийн гишүүн усан гулгуураар гулгаж байхыг харах нь энгийн үзэгдэл биш. Дианагын энэ байдал нь түүнийг олон нийтийн болоод хүүхдүүдийнхээ хайрыг хүртэхэд хүргэсэн бөгөөд ирээдүйн Их Британий удирдагчийг өсгөх нь ямар утга учиртай болох талаарх ойлголтыг өөрчилсөн юм. 

Хоёр хүүгийн хамтаар хөгжилтэй аялалд гардаг байв

Хоёр хүүгийн хамтаар Tорпе Паркт 1993 он

10 Сайн дурын болон хүмүүнлэгийн ажил ихээхэн хийдэг байсан нь хүүхдүүдэд нь нөлөөлсөн

"Би хөвгүүдээ бусдын сэтгэл хөдлөл, өөртөө итгэлгүй байдал, тэдний асуудал болоод мөрөөдлийг нь ойлгодог хүмүүс болоосой гэж хүсдэг" хэмээн Диана гүнж нэгэн ярилцлагад хэлж байжээ.

Tэрээр хүүхдүүддээ ямар их онцгой эрхтэй болохыг нь тайлбарлан, ярилцаад зогсохгүй эмнэлэг, гэр оронгүй хүмүүст туслах төвүүдээр зочлохдоо дагуулан явдаг байжээ. 

Сайн дурын болон хүмүүнлэгийн ажил ихээхэн хийдэг байсан нь хүүхдүүдэд нь нөлөөлсөн

Анголын Луанда хотод халдлагын улмаас бэртсэн хүүхдүүдийн хамтаар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()