Оросууд Аляскийг яагаад Америкт "бэлэглэсэн" бэ?

1799 онд Оросын эзэнт гүрэн Аляскийг анх нээж, ойролцоох арлуудтай нь хамт 154 жилийн турш колоничлосон юм. Тэгтэл 1867 оны 3-р сарын 30-нд Оросын хаан II Александр АНУ-д тус нутгийг ердөө 7.2 сая ам доллараар (өнөөгийн ханшаар 133 сая ам.доллар) зарж орхив. Зарим эх сурвалж Оросын зүгээс Аляскыг 100 жилийн хугацаатай түрээслэсэн ч 1957 онд ЗХУ-ын удирдагч Хрущев бүрмөсөн "бэлэглэсэн" гэж хүртэл мэдээлсэн байдаг. Ямартай ч энэхүү баялаг нутаг яаж яваад Оросын эзэмшилд орж, хожим АНУ-д худалдагдсан юм бол?

Оросууд Аляскийг яагаад Америкт "бэлэглэсэн" бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дани гаралтай орос аялагч Витус Беринг 1741 онд Аляскийн эрэгт хөл тавьсан анхны хүн болсон юм. Тэрээр Сибирээс Аляска хүрэх усан зам олсон бөгөөд түүнийг нь өдгөө Берингийн хоолой хэмээн нэрлэх болжээ. Үүнээс хагас зуун жилийн дараа Григорий Шелихов хэмээх наймаачин Аляскад ирж уугуул иргэдэд нь манжин, төмс тарихыг зааж, Үнэн алдартны шашныг түгээсэн аж. Ийнхүү тус нутаг Оросын бүрэн харъяат болсон байна.

Гэхдээ нутгийн иргэдийн зарим нь гэнэт гарч ирээд эзэн суусан гийчдэд дургүй байжээ. Улмаар 1802 онд бослого гарч Шелиховын байгуулсан нэгэн бэхлэлтийг шатаав. Тус бэхлэлт нь дотроо сүм, сургууль, зэвсгийн агуулах, боомттой байжээ. Үүнээс 3 жилийн дараа өөр нэг бэхлэлт мөн шатсан юм. Цаагуураа нутгийн иргэдийг Англи, Америкчууд зэвсэглэсэн тул ийм хэмжээний хохирол учруулсан байна. 

Тухайн үед Аляскийн гол эрдэнэ нь амьтдын үнэт арьс байв. Энэхүү нутгаас тээвэрлэсэн үслэг эдлэл Европт алтнаас илүү үнэлэгддэг байжээ. Гэвч мэдээж мөнгөнд шунасан хүмүүс ан амьтдыг их хэмжээгээр агнаснаас болоод 1840-өөд оны үед Аляскад зэрлэг араатнууд үзэгдэхээ бараг больсон байж.

Нутгийн иргэдийг захирах хэцүү болсон, Англи Америкийн цэргүүд ойрхон байгаагийн дээр саяхан том дайнд ялагдсан учраас Орос улс Аляскийг зарахаар шийдсэн юм. 

Чухам энэхүү санааг Эзэн хаан II Александрын дүү, усан цэргийн командлагч Константин Романов гаргажээ. Тэрээр 1867 оны 5-р сарын 3-нд тус нутгийн 7.2 сая ам.доллараар зарсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Өөрөөр хэлбэл 1км2 нь 4.5 ам.долларын үнэ хүрсэн гэсэн үг. 

Журмын дагуу гэрээг АНУ-ын Конгресст өргөн барьсан. Гадаад харилцааны хороо АНУ-ын иргэний дайн дөнгөж сая дуусаад байхад ийм "хүнд ачаа" хүлээж авах нь зүйтэй хэрэг гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж байлаа. Гэсэн хэдий ч гэрээг соёрхон баталж, АНУ-ын туг Аляскийн тэнгэрт мандав. 

Вашингтонд суугаа Оросын Элчин сайдын туслах барон Эдуард Стеклд 7.2 сая ам.долларын чекийг хүлээж авчээ. Тэрээр ажлын хөлс болгож 21 мянга, тус хэлэлцээрийг амжилттай явуулахад "тусалсны" шан болгож 144 мянгын хахууль авчээ. Дээрх чекийг алт болгон солиулаад бүгдийг нь Санкт-Петербург руу зөөв. Чекийг эхлээд фунт, дараа нь алт болгон хувиргасан бөгөөд энэ хооронд ханшын зөрүүгээс болж 500 мянган ам.доллар алдсан байна. 

Харамсалтай нь алт тээвэрлэж явсан хөлөг онгоц замдаа живжээ. Тус хөлгийн эзэн компани энэ явдлаас болж дампуурсан бөгөөд Оросын талын хохиролын багахан хэсгийг барагдуулсан байна. 

Аляскийг АНУ-ын талд шилжүүсний дараа тус нутгаас асар их хэмжээний алт, мөн газрын тосны арвин нөөц олдсон юм. Тиймээс иргэд тус нутгийг олноороо зорьж, дараагийн 30 жилийн хугацаанд 200 сая ам.долларын алт олборлосон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()