Цар тахлыг дуусгаж болох хоёр арга замыг түүхчид, эрдэмтэд тооцоолжээ

"Жонс Хопкинс" их сургуулийн эмнэлзүйн түүхч Жереми Грийн Ковид-19 халдвар нийгмийн хувьд болон шинжлэх ухааны хувьд хоёр арга замаар дуусч болохыг дурджээ. Харин Иэлийн их сургуулийн түүхч Наоми Рожерс вирусыг давах шинжлэх ухааны шийдэл олохоос өмнө нийгэм хүлээн зөвшөөрч хөл хориог дуусгаж болох юм гэж хэлсэн байна. 

Цар тахлыг дуусгаж болох хоёр арга замыг түүхчид, эрдэмтэд тооцоолжээ

Ихэнх түүхчид цар тахал шинжлэх ухааны хувьд эсвэл иргэдийн сэтгэлзүйн хувьд хэзээ нэгэн цагт дуусна гэж үзэж байгаа ч, "Жонс Хопкинс" сургуулийн эмнэлзүйн түүхч Жереми Грийн хүмүүс хөл хорионоос залхан, вирустай зохицон амьдрах үед цар тахал дуусна гэжээ. Тархалт дуусах үе замбараагүй байж магадгүй ч, "University of Exeter"-ийн профессор Дора Варгагийн хэлснээр вирусыг шинжлэх ухааны хувьд ялахад цаг орох тул нийгэм вирусаас айх айдасаа даван туулахаас өөр аргагүй байна.

Наоми Рожерсийн хэлснээр бид сэтгэл зүйн хувьд ядарч, урам хугаран, "Одоо болсон. Би энгийн амьдралдаа буцаж очмоор байна." гэх магадлалтай. Тэрээр вирус хүний амийг авч одсоор байвч, нийгэм хөл хорионоос залхан цар тахал дууссаныг зарлах болно гэжээ. Ингээд өмнө болж байсан тахлууд алга болоогүй, зүгээр л хувьссан болохыг харуулах хэдэн жишээг бэлдлээ.

1 Хар үхэл

Хар үхэл 6-аас 20-р зууны хооронд 3 удаа тохиолдож байсан. Үүнийг нь "Гурван давалгаа" гэж нэрлэдэг бөгөөд Хятад, Европд сая сая хүний амийг авч оджээ. Эхний давалгаа 6-р зуунд болсон ба өөрөөр "Юстинианы тахал" гэдэг. Хоёрдугаар давалгаа 14-р зуунд, гуравдугаар давалгаа 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхээр болж байсан. Хар тахал нь "Естиниа Пестис" гэх мэрэгчдийн хачиг, бөөс мэтийн шимэгчдээр дамжин халдварладаг бактериар үүсгэгдэж байжээ. Нууц хугацаа нь 2-оос 7 хоног бөгөөд тунгалгийн булчирхай зангирах, халуурах, толгой өвдөх, даарах, ядрах, гэдэс базлах, цээж өвдөх, ханиалгах, уушгины үрэвсэл гэх шинж тэмдгүүд илэрнэ.

Хар үхэл

Европын хүн амын 60%-ийг авч одсон тус өвчин амьсгалын замаас ялгарах салст шингэнүүдээр халдварлана. 2-р давалгаа нь 1331 онд Хятадад эхэлж байжээ. Дайны үед дэгдсэн болохоор Хятадын хагас хүн амыг авч одсон. Удалгүй 1347-1351 онуудад Европ, Хойд Африк, Ойрх Дорнод, Зүүн Азид хүрсэн байна.

Түүхч Жиованни Бокачио хэлэхдээ "Тухайн үеийн хүмүүс амьдралыг 100% аз жаргалтайгаар хүлээн авч, найрлах нь найрлаж, хүсэл шуналаа хангаж, бүх зүйлийг тоглоом мэтээр хүлээн авсан" гэжээ. Тахлын 2-р давалгаа дууссан ч, хувьсан дахин дэгдсэн байна.

3-р давалгааг Хятадын түүхэн дэхь хамгийн аймшигт тахлуудын нэг гэж үздэг бөгөөд 1855 онд сэдэрч, дэлхий даяар таран, Энэтхэгт л гэхэд 12 сая хүний аминд хүрчээ. Бомбейн эрүүл мэндийн байгууллага тахалд баригдсан нэгэн тосгоныг бүхэлд нь шатаах шийдвэрийг хүртэл гаргаж байсан байна.

Яг юу тус тахлыг дуусахад нөлөөлснийг мэдэхгүй ч, давалгаа бүр нь хүмүүсийн зүрхэнд айдсыг шингээжээ.

2 Томуу

1918 онд гарсан Испани ханиад хүмүүсийг хөл хорио тогтоож, нийгмээс тусгаарлах шаардлагыг үүсгэсэн байна. Ойролцоогоор 50-100 сая хүний аминд хүрсэн гэдэг судалгаа байдаг ажээ. Бостонгийн эрдэмтэн Виктор Ваухан "Энэ өвчин хүний амь тасрахын цагт бидний гараар бүтсэн нээлтүүд хүчин мөхөстдөгийг харуулсан." гэж хэлсэн байна.

Томуу

Дэлхий даяар тоо тоймшгүй олон амийг авч одсныхоо дараа алга болсон ч, одоогийн жил бүр илэрдэг ханиад болон үлдсэн байна.

3 Тахлын айдас

Дублин дахь "Royal College of Surgeons"-ийн эрдэмтэн Сюзан Мюррей тахлын айдас тахалгүйгээр ч үүсэх боломжтой сануулсан байна. Зүүн Африкт 11000 хүнийг хөнөөсөн Эбола вирусыг авч үзсэн бөгөөд Ирланд улсад тус вирус тархаагүй ч, Ирланд хүмүүсийн халдвараас айх айдас харьцуулашгүй байжээ.

"Бид мөн сэтгэл зүйгээрээ вирустай тэмцэхгүй бол ямар ч халвар аваагүй газарт суугаа эмзэг хүмүүсд ялгаагүй хор уршиг учрах магадлалтай."

Мөн яс үндсийн ялгаа илрэх цагт сөрөг үр дагавар улам ихсэх боломжтой.

Тахлын айдас

4 Коронавирус дуусвал...

Өмнө тахлуудаас харж үзэн, вирус нийгмийн арга замаар дуусах илүү магадлалтай ажээ. Энэ үйл явц Хятад, Америк, Европын зарим улсуудад аль хэдийнээ эхлээд байна.

Коронавирус дуусвал...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()