Ийм хосууд саяд ганц л байдаг!

Нэг нэгэндээ уусан шингэж, түүнгүйгээр маргаашийг төсөөлж чадахгүй болох нь агуу хайрын илрэл билээ. Гэвч ихэнх хосууд буулт хийдэггүй, үргэлж өөрсдийнхөөр зүтгэсээр хоорондоо муудалцаж, маргах нь цөөнгүй. Энэ үед хэн хэн нь харилцан буулт хийж, асуудлыг эвээр шийдсэнээр харилцаагаа хадгалж үлддэг билээ. Зарим нь алдаагаа ухаарч чадахгүй нь улмаас заяаны ханиа алдаад явуулах нь ч бий. Ингээд бодохоор ер нь төгс хосууд гэж байдаг болов уу? Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Ийм хосууд саяд ганц л байдаг!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэг наргиан сонсоод инээдэг

Та хоёроос өөр хэн ч энэ онигоог эсвэл наргианыг сонсоод инээхгүй. Үнэндээ энэ бол зөвхөн та хоёр хоёулхнаа байхдаа л тохиолдсон зүйл учир хэн ч учрыг нь олж чадахгүй юм. Найз нөхөд, эргэн тойрныхоо хүмүүст учрыг нь тайлбарлаад ч хэрэггүй бөгөөд энэ зөвхөн та хоёрын л нууц байх болно.

Нэг наргиан сонсоод инээдэг

2 Та хоёр нууц хэлтэй

Та хоёр хоорондоо энгийн үгээр ярьж байгаа хэдий ч бусад хүмүүс ойлгохгүй байх тийм хэл. Хэдийгээр бусад ойлгохгүй байгаа ч, та хоёр л нэг нэгнээ л ойлгоно шүү дээ.

Та хоёр нууц хэлтэй

3 Ойлгохын аргагүй байсан ч нэг нэгнээ ойлгодог

-Надад тэр хэрэгтэй байна. Тэр хаана байна?

-Тэрний хажууд байсан шүү дээ.

-Өө тийм байна. Олчихлоо.

Ямар нэгэн зүйлийн нэрийг санахгүй байх үед дараах байдлаар яривал таныг хэн ч ойлгохгүй. Гэхдээ та хоёр нэг нэгнийгээ ойлгож байхад тэр нэрийг санах хэрэг байхгүй.

Ойлгохын аргагүй байсан ч нэг нэгнээ ойлгодог

4 Нэгнийхээ талаар бусдад муулдаггүй

Ялангуяа ихэнх хосууд муудалцахаараа нэгийхээ тухай өөрийн найзууддаа хэлж, сэтгэлээ онгойлгодог гэхэд болно. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд чи мартаж, эргээд л түүнтэйгээ эвлэрнэ. Харин найзууд чинь мартахгүй шүү дээ. Тэгэхээр яаж ч муудалцсан өөрсдийнхөө талаар бусдад муу зүйлс хэлэх хэрэггүй.

Нэгнийхээ талаар бусдад муулдаггүй

5 Муудалцахдаа ч хайрласаар байдаг

Муудалцах, хэрэлдэхдээ ч биенээ хайрлаж, чанга хатуу үгсээр сэтгэлийг нь зовоох зүйлийг хэлж болохгүй. Амнаас гарч буй үг бүхэн хүний сэтгэлд хүрч, басхүү сэтгэлийн зовлонд унагаж байдаг. Тиймээс хэлэх үгээ сайтар бодож, уурлаж бухимдахдаа ч хайртдаа хорон муу үгийг битгий хэлж байгаарай.

Муудалцахдаа ч хайрласаар байдаг

6 “Би” гэдэг үгээ “бид” болгож ярьж байгаагаа анзаарахгүй

“Бидний муур”, “Бид сэрчихлээ”,”Бид дараах зүйлийг хийхээр төлөвлөж байсан” гэх мэт. Таны бүх зүйл бид-тэй холбоотой болчихсон байна.

“Би” гэдэг үгээ “бид” болгож ярьж байгаагаа анзаарахгүй

7 Бүхнийг хамтдаа хийдэг

Гэр орны аар саархан ажил, том жижиг гэлтгүй бүхнийг эв найрамдалтай хамтдаа хийдэг хосууд бусад хосуудыг бодвол аз жаргалтай байдаг. Учир нь тэд эдгээр зүйлсийг дарамт, ядаргаатай зүйл мэтээр хүлээн авалгүй, харин ч өөрсдийнх нь харилцааг амттай, адал явдалтай болгодог гэдэгт итгэдэг.

Бүхнийг хамтдаа хийдэг

8 Хайртай хүнийхээ талаар байнга ярьдаг

Цаг хугацааг та хоёр үргэлж хамтдаа өнгөрүүлдэг учир хайртай хүнийхээ талаар ярихад яагаад болохгүй гэж?

Хайртай хүнийхээ талаар байнга ярьдаг

9 Та хоёр нэг нэгнийхээ зуршлыг мэднэ

Та түүний дуртай, дургүй бүх зүйлийг мэддэг учир хэзээ ч түүний дургүй зүйлийгхудалдан авахгүй, дургүй хоолыг хийхгүй. Мөн түүний дургүй дууг зөвхөн чихэвчээр л сонсох болно.

Та хоёр нэг нэгнийхээ зуршлыг мэднэ

10 Өөр сонирхолтой байсан ч түүний сонирхлыг хүндэтгэх

Хэдийгээр та хоёр өөр сонирхолтой байсан ч нэг нэгнийхээ сонирхлыг хүндэтгэж, нэг нэгэндээ зөвлөгөө өгч чаддаг уу. Өөрийнхөө сонирхлын талаар танд ярих үед та хүлээцтэй сонсдог бол энэ нь сайны дохио шүү. Зөвхөн хайртай хүнээ ч бус түүний гэр бүл, найз нөхөд ер нь түүний хүндэлж явдаг бүхнийг хүндлэх хэрэгтэй. Энэхүү хүндлэл нь эргээд та болон таны гэр бүлд найрсаг дотно харилцаа, чин үнэнч байдлыг авчирна. Хэдий хоорондоо муудалцаж, маргалдаж байлаа ч хүндлэл гээчийг хэрхэвч мартаж болохгүй. Нэг нэгнээ хүндлэхээ больсон цагт хайр оршин тогтноно гэдэг бүтэхгүй зүйл. 

Өөр сонирхолтой байсан ч түүний сонирхлыг хүндэтгэх

11 Та хайртай хүнийхээ төлөвлөгөөг мэддэг

Таныг дөрөв дэх өдөр үдэшлэгт урих үед та татгалзана. “Учир нь Баасан гаригт таны хайртай хүн чухал илтгэл тавих учир унтаж амрах хэрэгтэй”

Та хайртай хүнийхээ төлөвлөгөөг мэддэг

12 Бага насны хөгжилтэй дурсамжуудыг нь мэддэг

Та түүний хүүхэд насны шалдан зургийг харсан байж болох юм. Эсвэл тэр багадаа нохойныхоо хоолноос ч идэж байсан юм бил үү?  Энэ бүгдийг та эртнээс л мэднэ

Бага насны хөгжилтэй дурсамжуудыг нь мэддэг

13 Нэгнийхээ дутагдлыг хүлээн зөвшөөрөх

Мэдээж төгс хүн гэж үгүй шүү дээ. Тиймдээ ч хосууд өөрсдийн давуу болоод дутагдалтай талуудаа хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт бүхнээ мэдэлцэж, хүлээн зөвшөөрсөн хосуудад ямар саад учирна гэж? Ийм хосууд цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр хүчирхэгжин, хайр сэтгэл нь нэмэгдэж байдаг

Нэгнийхээ дутагдлыг хүлээн зөвшөөрөх

14 Романтик болзоо

Хэдий олон жилийг хамтдаа үдэж байгаа ч гэсэн хааяа ч боловч романтик болзоонд явж, дөнгөж л бие биедээ дурлаж буй мэт аашлах нь аз жаргалтай хосуудын алтан дүрэм. Болзоо бүхэн нь шинэ, сэтгэл хөдлөл дүүрэн учраас тэдний харилцаа 100 жил болсон ч энэ л хэвээр байдаг юм. Та ч бас тэднээс суралцан хайртай нэгнээ дагуулан, хамгийн романтик болзоонд яваарай. 

Романтик болзоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()